Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ээлжит жиргээгээ Хотын дарга С.Батболдод хаяглажээ. Тэрээр “Сонгуулийн өмнө хэлж ярьж байсан зүйлүүдээ эргэн нэг харцгаая. “Зам чөлөөлнө” гэдэг аян өрнүүлж баахан амлалт өгсөн, одоо болохоор таг чиг болсон хотын удирдлагууд энэ зургийг сайн хардаа. 84 дүгээр сургуулийн сурагчид хичээлдээ явахын тулд иймэрхүү замаар, ийм маягтай л явж байна.
Удаа дараа албан бичиг явуулж зохих журмын дагуу хандсан шүү. Хийе гэвэл, Засаж, янзлахад бас хугацаа байна” хэмээжээ.

Эх сурвалж:www.polit.mn