ОУПХ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзана

2017-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид энэ сарын 10-нд Монголд ирнэ. Энэ үеэр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хуралд мэдэгджээ. Мэдээллийн мөрөөр УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс үгүйсгэсэнгүй.

Эрх нь зөрчигдсөн парламентын гишүүдийн асуудалд анхаарал хандуулж ажилладаг тус байгууллага 1998 оноос Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж ирсэн юм. Хэргийг хурдан илрүүлэх, шийдэх талаар манай УИХ, төр, засгийн холбогдох байгууллагууд, Хүний эрхийн комисст удаа дараа мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлж байв.

Өнгөрсөн 18 жил ОУПХ-ны асуултад манай улс “Шалгаж байна” гэсэн ганцхан хариуг л өгч ирсэн. Тэгвэл өнгөрсөн жилээс хэргийг илрүүлэхэд ахиц гарсан , гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн, мордон шалгаж байгаа, шүүх хурал үргэлжилж байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Энэ удаа “Хэргийг шийдсэн” гэсэн дүгнэлттэйгээр тэднийг угтах нь.

Харин ОУПХ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзана гэж мэдэгдсэн нь анхаарал татаж, асуулт дагуулж байна. Шүүх хурлын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал бол эхнээс нь дуустал хаалттай горимд явуулсан нь нийгэмд эргэлзээ төрүүлсэн. Олон нийтийн дунд одоо ч энэ эргэлзээ хэвээр байгаа. Тэгвэл энэ хэргийн илрүүлэлтэд байнга санаа тавьж, дуу хоолойгоо хүргэж ирсэн ОУПХ ч гэсэн тухайн үед хэргийн шийдвэрлэлтэд эргэлзээтэй хандаж байгаагаа илэрхийлсэн албан бичгийг өнгөрсөн хавар манай улсад гурван ч удаа ирүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэж байв.

Үүнээс өмнө буюу 2016 оны гуравдугаар сарын 21-нд ч мөн л ийм утгатай шаардлагыг тавьж байсан удаатай. Тухайлбал "Хэргийг нууцын зэрэглэлээс нэн даруй гаргаж, ил тод байдлыг хангах", "Хэрэгт Тагнуулын байгууллагын оролцоог хязгаарлах", "Мөрдөн байцаалтыг холбогдох хууль журмын дагуу явуулах", "Прокурорын байгууллага үр дүнтэй хяналт тавих”, “Хэргийг илрүүлэх, шийдвэрлэх үйл явцад олон улсын туршлагатай мөрдөгчдийг оролцуулах” гэсэн шаардлага, зөвлөмжийг тухайн үед нь ирүүлсэн байдаг.

Ц.Нямдоржийн хэлснээр бол өнгөрсөн хавар “Та нар яагаад энэ хэргийг хаалттай хийж байгаа юм бэ”, “Яахаараа энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгадаг юм бэ”, “Яахаараа Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчхоод шүүх хуралд оруулдаггүй юм бэ” гэсэн асуудал тавьсан. Харамсалтай нь манай хууль, хяналтын байгууллага, тор, засгийн байгууллагууд ОУПХ-ны зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй. Хэргийг шийдсэн, эцсийн шийдвэр гарсан хэмээн хавтаст хэргийг хаачихсан.

Тэгвэл ОУПХ хэрэг шийдэгдсэн гэж үзэж орхихгүй гэдгээ энэхүү мэдэгдлээрээ илэрхийлсэн гэж үзэж болох юм. Монгол Улс 18 жил илрүүлж чадаагүй хэргээ улс төрийн олон сонгууль давхацсан жил гэнэт илрүүлэн шийдсэн, ингэхдээ хаалттай горимоор шийдвэрлэсэн нь Олон улсын байгууллагын анхаарлыг татжээ.

Магадгүй хэргийг үнэн зөв шийдэж үү, олон жилийн дараа гэнэт шийдвэрлэхдээ бусдыг хэлмэгдүүлсэн байх вий. Шийдсэн нь ч, хяналт тавьж ажиллаж байгаа ОУПХ-ны хувьд ч энэ хэргийн шийдвэрлэлтээс болж олон улсад нэр хүндээ алдах вий гэдэгт тэд ч бас үргэлжлүүлэн анхаарал хандуулсаар байгаа ажээ.

Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12