“Сити” их сургууль хичээлийн хоёрдугаар байраа нээлээ

2017-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт албан ёсоор өчигдөр боллоо. Сургууль бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтойгоор 2017-2018 оны хичээлийн шинэ жилээ эхлүүлэв. “Сити” их сургуулийн хувьд давхар баяр тохиосон жил болж байна.  Анх гурван багштай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан сургууль 20 дахь жилийнхээ босгон дээр 100 гаруй багш, 1000 орчим оюутантай болжээ.  Мөн хичээлийн хоёр дахь байраа нээлээ.  Энэхүү ёслолд  “Сити” их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгальмаа, дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн захирал Ж.Болормаа нарын албаны хүмүүс, багш оюутнууд оролцов.  Энэ үеэр “Сити” их сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгальмаа “Өнгөрсөн хугацаанд манай хамт олон их зүйлийг хийж бүтээжээ. Бид материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд жилээс жилд хөгжиж байна. Үүрэг зорилгоо ухамсарласан, ёс зүй, соёлын хэм хэмжээг эзэмшсэн олон зуун мэргэжилтэн эх орондоо бэлтгэн гаргалаа. Өнөөдөр бид 20 дахь жилийнхээ босгон дээр дэлхийн стандартад нийцсэн спорт заалтай, хичээлийн шинэ байртай боллоо.  Үе үеийн суралцагчид болон багш нар, хамт олондоо баяр хүргэе” гэж байв.  Ийнхүү тууз хайчилснаар оюутнууд будаг нь ханхалсан шинэ байрандаа  хичээлээ эхлүүлэв. “Сити” их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг АНУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьжээ. Нэг жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд 2880 ам.метр ашигтай талбайтай ажээ. Мөн нэг онцлог нь Дэлхийн стандартад нийцсэн спорт зааланд оюутнууд хичээллэж, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болж буй юм. Одоогоор Монголдоо ганц гэгдэх бөгөөд Америкийн NBА-гийн тамирчинтай нэгэн адил мэргэжлийн талбайд тоглох юм. Мөн  400 үзэгчийн суудалтай, эрэгтэй эмэгтэй душ, хувцас солих өрөө гээд  шинэ спорт заалных нь талаар сонжоод байвал олон давуу талтай юм.   Энэхүү хичээлийн байрт гоо сайхан, архитектур, бизнес, дизайн урлагийн сургуулийн оюутнууд хичээллэх юм.  Дараа жилээс сургуулийнхаа гуравдугаар байрыг барихаар төлөвлөж буйгаа сургуулийн удирдлагууд ярьж байв.  Энэ нь 12 давхар бизнесийн сургууль байх бөгөөд сургуулийнхаа хашаанд барих юм байна.

“Сити” их сургууль их сургуулийн статусыг өнгөрсөн жил авсан бөгөөд нэг жилийн хугацаанд зөвхөн сургалт явуулах биш судалгаа шинжилгээний ажлыг хийж эхэлжээ. Мөн олон улсын их дээд сургуулиудтай шууд харьцах системд шилжсэн байна Энэ талаар сургуулийн ерөнхийлөгч Ц.Байгалмаа “Манай гадаад харилцаа өргөжиж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буй нь олон улсын төвшинд хүрсэн шилдэг их сургууль болох үндэс суурийг тавьж байна. Багш нарын дунд ОХУ, БНСУ, Сингапур, Бельги, Унгар, ХБНГУ, Тайвань зэрэг оронд мэргэжил эзэмшсэн хүн олон бий. 14 багш маань  Европын холбооны “Эрасмус мундус” хөтөлбөрийн хүрээнд Итали, ХБНГУ, Франц улсад амжилттай суралцсан байгаа. Мөн гадаадаас зочин профессор урьж хамтран ажиллаж байна. 2015 онд Урлагийн сургуульд ОХУ- аас Виктор Васильевич Мирошниченко, 2016 онд Барилга, Архитектур-Дизайны сургуульд Испани улсаас дизайнер Э.Одхүү, Бизнесийн сургуульд Франц улсаас профессор Денис Рарисот нар ирж, оюутнуудад хичээл заасан”  гэв.  Энэ хичээлийн жилийн бас нэг онцлог нь эрхзүйн анги шинээр нээжээ.  “Сити” их сургуулийг анх байгуулахад удирдах зөвлөлийн даргаар нь Монгол Улсын гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэн ажиллаж байжээ. Тиймээс сургуулийн удирдлагууд эрхэм хүмүүнийхээ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү ангийг нээсэн байна.  Ийнхүү 20 дахь жилийнхээ босгон дээр “Сити” их сургууль хоёр дахь хичээлийн байраа нээж, Монголдоо ганц спорт заалтай болов.  Мөн гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэн агсны залгамж халаа болсон хуульчдыг бэлтгэж эхлэв. Энэ мэтчилэн олон олон амжилт бүтээлээр хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12