“Эх оронч” аянтай нэгдсэн хичээлийн шинэ жил

2017-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Дуу хөгжим, хүүхдийн инээд сүлэлдэн хичээлийн шинэ жил эхэллээ. Өөртөө томдсон цүнх үүрсэн бяцхан үрс зун хэрхэн амарснаа тэрхэн зуур хуучилж амжина. Эрдмийн өргөөний босгыг анхлан алхаж буй бяцхан үрс дуу хуур, ахлах ангийн сурагчдын харан хөөрцөглөнө. Энэ өдөр бид Баянгол дүүргийн 19 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжилсан юм. Энэ хичээлийн жилд тус сургууль 85 багш ажилтантай, 40 бүлгийн 1261 сурагчтайгаар хичээллэх ажээ.

Тус сургуулийн нэгдүгээр ангид 200-аад хүүхэд суралцах юм байна. Хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа, Баянгол дүүргийн ХХ хорооны Засаг дарга Т.Цогтбаатар, 19 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийбаяр болонМонголд бид үйлдвэрлэвТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нар оролцсон юм.

Нээлтийн үеэр тус сургуулийн захирал Р.ӨлзийбаярХүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн, сургалтын чанарыг сайжруулж, багаар ажиллах чадвартай, эвсэг бүтээлч хамт олон болох эрхэм зорилготойгоор хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна. Өмнөх хичээлийн жилд манай сургуулийн хамт олон сургалт хүмүүжил, урлаг спортоор тэргүүлж ирсэн. ТиймээсАвъяасыг дэмжигч сургууль”-иар шалгарч байсан. Энэхүү амжилтыг бататган, улам дэлгэрүүлэхийн төлөө ажиллах болно. Мөн бяцхан шавь нартаа болон бүх хүүхдүүдээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльехэмээв.

Авъяаслаг шавь нарынхаа уран бүтээлээр нээлтээ чимсэн нь тэдний амжилтыг илүүтэй тодотгож байв. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний дээжээр сургуульд орж буй бяцхан хүүхдүүдэд бэлэг барьж буйгааМонголд бид үйлдвэрлэвТББ-ын тэргүүн Г.Майцэцэг хэлсэн юм. Тус байгууллагаас 19 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн 200 хүүхдэд бэлтгэлийн хувцас бэлэглэж байв. Нэгдүгээр ангийн сурагч Б.ХалиунааНадад бэлэг өгсөн ах эгч нартаа баярлалаа. Би хичээлдээ шамдан онц сурах болнохэмээн хэвлүүхэн ярих ажээ.

 

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

 

Монголд бид үйлдвэрлэвТББ-ын тэргүүн Г.Майцэцэгийн сэтгэгдлийг сонслоо.

-Эдийн засаг хүнд байгааг хүн бүр ярьж байгаа ч дотоод бололцоогоо ашиглах тухай хэн ч хэлэхгүй байгаад харамсдаг. Нэг үгээр хэлбэл, сайн муугаар хэлүүлэн байж тодорхой хэмжээгээр хөл дээрээ босохоор хичээж байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм. Тиймээс бид эх оронч иргэдийг хүмүүжүүлэхийн тулд бага, дунд сургуулийн хүүхдүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь улсын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэдгийг нь ойлгуулах нь зүйтэй. Тэгэхээр манай байгуулагаасЭх орончаяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын биеийн тамирын хослол болох богино өмд, цамцыг бяцхан дүү нартаа бэлэглэлээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлснээр улсын эдийн засаг тогтвортой байж чадна. Үүний тулд үйлдвэрлэгчдийг дэмжиж байдаг худалдан авагчдад тэр дундаа бяцхан дүү нартаа талархаж буйгаа илэрхийлье.

 

БЭЛТГЭЛИЙН ХУВЦАС БЭЛЭГЛЭСЭНД БАЯРЛАЛАА

 

19 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч М.Баярмаа

-Би зургаан нас хүрч сургуулийн сурагч болж байгаадаа баяртай байна. Бас надад бэлтгэлийн хувцас бэлэглэсэн ах, эгч нартаа баярлалаа. Ээж надад гоё хувцас, үсний боолт, цүнх авч өгсөн. Тэгээд олон найз нартай болж байгаадаа баярлаж байна. Би онц сурч, ээж аавынхаа ачийг хариулнаа.

 

Ингээд хичээлийн анхны хонх цангинан хүүхдүүд ээлж дарааллаараа сургууль руугаа орцгоож байв. Дунд болон ахлах ангийн ах, эгч нар аль хэдийнэ учраа олон хэдийд хичээлдээ явах цагаа мэдэж авсныхаа дараа амралтынхаа сонинг хуучлан энд тэнд бөөн бөөнөөрөө сууцгаажээ. Харин хаа нэгтээ аав, ээж, эмээ, өвөөдөө эрхэлж хошуу цорвойн уйлагнан суугаа ганц нэгхэн хүүхэд харагдах. Тэр дунд Ирээдүй хэмээн өөрийгөө танилцуулсан бяцхан хүүБи юм яримааргүй байна. Залхуу хүрээд байнахэмээн ууртай байгаагаа илэрхийлэв. Шанаагаа тулан суух хүүгийн аав, ээжАнгиа андуурч ороод аль багшийн ангид орсноо мэдэхээр хүлээж байгаа юмгэв. Ийнхүү хичээлийн шинэ жил дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн эхэлж байна. Эрдмийн их үйлс нь дэлгэрэх болтугай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

10 цаг 55 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

17 цаг 40 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

18 цаг 7 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин