Тойм: Өнгөрөгч  долоо хоногийн онцлох  7 үйл явдал

2017-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Өнгөрсөн долоо хоногт 2017-2018 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийлээ. Харин улс төрийн хувьд нэлээд донсолгоотой долоо хоног өнгөрч байна.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газар огцруулах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэнгүй.  Иймээс дарааллын дагуу уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийднэ.  Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ерөнхий сайдын хүсэлтийг буцаав

Ерөнхий сайд Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэх тогтоолын төслийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт  Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас ирүүлсэн саналыг буцаалаа.  Ерөнхийлөгч Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгааны талаар мэдээлэл авсны дараа Ерөнхий сайдтай зөвшилцөх шаардлагатай гэж үзжээ.

Медалийн буухиа үргэлжилж байна

Будапешт-2017 жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.  Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа одтой сайхан барилдаж Дэлхийн аварга болсон юм.  Мөн ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө Хятадын Ян Жуншиа барилдаж цэвэр ялалтыг авснаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Харин өчигдөр /09.02/ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр  2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Олимпийн алт, мөнгөн медалийг багтаасан өөрийн цуглуулгадаа ДАШТ-ийн хүрэл медаль хүртлээ.  Мөн гавьяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүхээр боллоо.

Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрээр хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй. Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийн  боксчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдаж байсан Францын боксчинд дахин ялагдал хүлээлээ.

Ц.Сандуй огцрох өргөдлөө өглөө

Пүрэв гарагт НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргалаа. Мөн улс төрийн албан тушаал болох нийслэлийн МАН-ын даргын ажлаа ч хүлээлгэн өгөхөөр болов.

Тэрээр “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгч байна. 60 тэрбумын хэргийг гурав дахь удаа шалгаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би шалгуулахаа хэлж байсан.Гэвч намын удирдлага зөвшөөрөөгүй. Гэсэн ч НИТХ-ын хурлын даргаа өгч, энэ хэргийг шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгоно " хэмээж байв.

 “Эх хэлний өдөр”-тэй боллоо

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэ хичээлийн жилд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцах тоон мэдээлэл гарчээ. Үүнээс 73 мянган зургаан настан ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн орж байгаа аж. Харин энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуулийн бага ангид 139 226 хүүхэд элсэн орж байгаа аж.  Мөн дунд ангид 72 940, ахлах ангид 37 427 суралцах юм байна. Ингэснээр нийт 249 593 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах юм.   Мөн энэ жилээс эхлэн  Ерөнхийлөгч зарлиг гарган Есдүгээр сарын 1–ийг “Эх хэлний өдөр” болгон зарлаж бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан юм.

 Зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ буцаалаа

Энх тайваны өргөн чөлөөний дагуух долоон уулзвараар зүүн эргэхийг хориглоод байсан юм.Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул эхлээд Бөхийн өргөөний уулзварыг, дараа нь бусад уулзвараар зүүн эргэхийг пүрэв гарагаас эхлэн зөвшөөрлөө. Хотын орлогч дарга П.Баярхүүгийн ахалсан ажлын хэсэг бүтэн жил судлаад зүүн эргэхийг хориглох нь зүйтэй гэж үзсэн юм.      

Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12