Онцлох сурвалжлага: Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

2017-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны эхний хэсэг эх орондоо /09.02/ ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд нарын албаныхан угтан авсан юм.
Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэснийг илтгэсний дараа бригадын генерал Д.Ганзориг энхийг сахиулагчдад баяр хүргээд Зэвсэгт хүчинд өрнөсөн үйл явдлын талаар товч мэдээлэл хүргэсэн. “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” хэмээгээд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд командлалууд бие дааж эхэлсэн тухай, Зэвсэгт хүчинд ололт, амжилттай олон санаачлага биелсэн тухай, төлөвлөгөөт ажлууд хугацаандаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн юм. Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар “Манай батальон ажиллагааны газар оронд 2016 оны есдүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Батальон маань тогтоосон дүрэм, журмыг баримтлан үүргээ амжилттай биелүүлээд эхний хэсэг нь эх орондоо ирж байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал тийм амар байгаагүй ч бид бүхэн дор бүрнээ чармайж ажилласныг онцлон хэлмээр байна. Бид үндсэн үүрэг гүйцэтгэлийн хажуугаар батальоны сургалтын орчныг сайжруулахад анхаарч хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлээ. Энэ бол манай залуучуудын хамтын хөдөлмөр юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12