Шүүх эмнэлгийнхэн талийгаачдын шарилыг сольжээ

2017-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шарил хадгалах газар 48 настай талийгаач Б-ийн  цогцсыг сольсон хэрэг  өнгөрсөн долоо хоногт гарсан юм.  Талийгаачийнхаа шарилыг тэнд хадгалуулсан иргэд  ажил явдлыг нь өнгөрүүлэхийн өмнөх бэлтгэл ажлыг хангахаар  өнгөрсөн баасан гаригийн шөнө  очтол олдоогүй.  Тус  газарт 60 гаруй хүний шарил хадгалагдаж байгаа   дотор хайж үзэхэд  байхгүй, жижүүрийн эмч нар тодорхой хариу хэлж чадахгүй багагүй бухимдал үүсгэсэн. Ингээд өнгөрсөн долоо хоногийн  лхагва гаригт  Баянхонгор аймгийн Заг сум руу нэг шарил явуулсан, тэр байж магадгүй гэсэн таамаг гаргаж эрэл сурал болоход “Заг сум нь аймгаасаа алсдагдсан захын сум. Байдрагийн гол үертэй тул шарилыг буцаахад асуудалтай” гэсэн хариу ирж   иргэдийг  нэлээд хэд хоног чирэгдүүлсэн. Энэ  бүхний эцэст асуудлыг шийдэж,  иргэдийг хохиролгүй болгосон гэх  ганц өгүүлбэрээр Шүүх эмнэлэг хэвлэлийнхний  амыг таглаж,  хариуцлага алдсан хүмүүс нь хөшигний ард үлдэж байна. Ганц  энэ ч биш, ер нь шарил хадгалах газруудад ийм зүйл байсхийгээд  гардаг. Шарил хадгалах стандартыг хангасан  газар ч манайд байхгүй шахам. Зориулалтын хөргөгч цөөхөн байдгаас ачааллаа дийлдэггүй. Шарилыг модон бандан дээр давхарлаж хураах тохиолдол ч гардаг гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Холбогдох газрууд, харъяа эмнэлгүүд  энэ байдалд анхаарч, шийдвэрлэхгүй бол өөд болоочдоо хүндэтгэл үзүүлэхэд бид хэдий болтол учир дутагдалтай хандсаар байх вэ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12