Байгууллагын удирдагчдыг хөгжүүлэх олон улсын түвшний сургалтыг 90%-ийн хөнгөлөлттэй үнээр явуулах гэж байна

2017-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Сургалтыг Австралийн Менежментийн институт болон АНУ-д төвтэй Олон Улсын Коүчүүдийн Холбоо (ICF)-оос гэрчилгээжсэн олон улсын Бизнесийн зөвлөх, мэргэжлийн Коүч багш нар заана-

GSMI Институтээс Австралийн “AusMon” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран компанийн захирлууд, байгууллагын удирдагчдыг хөгжүүлэх, байгууллага, багаа оновчтой, зөв удирдах, орчин үеийн манлайлах чадамжуудыг олгох сургалтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Дашрамд дурьдахад Австралид хоёр өдрийн 2000 ам.доллараар явуулдаг сургалтыг 90 хувь хөнгөлнө гэдгийг GSMI онцлов. Сургалтыг олон улсын хэмжээний бизнесийн зөвлөх, мэргэжлийн сургагч багш Хана буюу Цэрэнханд/Австрали улсын иргэн, монгол эмэгтэй/мөн байгууллагын стратеги төлөвлөлт, менежментийг чадавхжуулах, компанийн өсөлтийг удирдах чиглэлд сүүлийн 15 жилийн турш зөвлөх үйлчилгээ үзүүлж буй, олон улсын түвшинд гэрчилгээжсэн мэргэжлийн коүч,GSMI Институтийн захирал, Стратегийн зөвлөхЦ.Оюунжаргал нар явуулна.

Уг сургалт үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Тодруулбал, эхний хэсэгт хувь хүн өөрийнхөө манлайллыг хэрхэн хөгжүүлж болох талаар сургалт явах юм байна. Сургалтын эхэнд манлайллын орчин үеийн чиг хандлага, амжилттай явж буй компаниуд түүний удирдлага манлайллын ямар онцлог, арга туршлагуудыг бүрдүүлсэн байдаг талаар, түүнчлэн удирдагч хүн ямар ур чадвартай байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна вэ зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, мэдлэг олгох юм.

Нөгөөтэйгүүр энэхүү сургалтаар удирдагч хүн өөрийнхөө манлайллын ур чадварын түвшинг тогтоох дасгалууд дээр ажиллаж юм байна. Товчхондоо удирдагч та манлайлах чадвараараахаана яваагаа уг дасгалаар тодорхойлсноор цаашид ямар ур чадвараа хөгжүүлэх тал дээр төлөвлөгөөтэй ажиллах боломжтой болох юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

GSMI Институтийн захирал Ц.Оюунжаргал “Сүүлийн 15 жилд байгууллагын удирдлага, манлайлал, бизнес стратегийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж буйгийн хувьд орчин үеийн удирдагч хүн ажилчдаа сургах, хөгжүүлэхийн хэрээр өөрөө цаг үргэлж тасралтгүй суралцаж, удирдлагын шийдвэр, манлайллаа хөгжүүлж байх учиртай”гэлээ.

Сургалтын хоёр дахь өдрийн сэдвүүд бусдыг хэрхэн удирдан манлайлахталаар маш чухал, сонирхолтой хичээлүүд орох юм байна. Мөн байгууллагынхаа алсын харааг  хэрхэн яаж тодорхойлох вэ, цаашлаад зорилго, зорилтдоо хүрэхийн тулд багийнхаа гүйцэтгэлийг яаж тогтоох, хүмүүсээ хэрхэн үнэлж, хэмжих гээд өнөөгийн Монголын бизнесийнхэнд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх гарцыг сургалтаар олгох юм байна.

Энэхүү “Байгууллагын удирдагчийг хөгжүүлэх” сургалтанд хамрагдснаар та дараахь ур чадвараас эзэмшин, мэдлэгийн хүрээгээ тэлэх юм.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12