Хойд Солонгосоос чичиргээ илэрсэн нь цөмийн туршилт байх магадлалтай гэв

2017-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хойд Солонгосоос дэлхийн ихээхэн хэмжээний чичиргээ илэрлээ хэмээн ВВС мэдээллээ. Ингэснээр тус улсад цөмийн зургаа дахь удаагийн туршилт явагдсан байх таамаглалыг ихэсгэж байгаа юм. АНУ-ын газар хөдлөлт судлаачдын тооцоолсноор энэхүү чичиргээ нь 5.6 магнитудын хүчтэй байсан бөгөөд 10 км газрыг хамарчээ.  Үүний дараа Өмнөд Солонгосын талаас Үндэсний аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулахаар зарласан байна. Хойд Солонгосын төрийн хэвлэлд удирдагч Ким Жон Ан устөрөгчийн шинэ төрлийн бөмбөгний талаарх мэдээлэл бүхий зураг хэвлэгдсэнээс цагийн дараа дээрх чичиргээ мэдрэгджээ. Тэгвэл тус улсын төрийн хэвлэлээс мэдээлснээр төхөөрөмж баллистик пуужинг ачаалласан байх магадлалтай гэв. Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар энэхүү газар хөдлөлт нь Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай байрладаг Пангги-ру дахь Килжу Каунти хэмээх газарт мэдрэгджээ. Харин Хятадын Газар хөдлөлтийн төвөөс энэхүү чичиргээг “дэлбэрэлт” байсан байх магадлалтай хэмээн сэжиглэж байна. Хойд Солонгос нь сүүлчийн цөмийн туршилтаа өнгөрсөн есдүгээр сард хийсэн билээ.

 

УСТӨРӨГЧИЙН ШИНЭ ТӨРЛИЙН БӨМБӨГ

Хойд Солонгосын талаас өчигдөр устөрөгчийн цөмийн зэвсэг хөгжүүлж буй талаараа зарласан юм. Үүгээр тив хоорондын баллистик пуужинг угсрах юм байна. “Одоогийн цөмийн зэвсэг ийнхүү хөгжүүлж буй үйл явц нь цөмийн зэвсэглэлд хүрэх стратегийн төлөвлөгөө юм” гэж Цөмийн зэвсгийн хүрээлэнгээс мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулав. Түүнчлэн цөмийн зэвсэглэлийг жолоогоо болгосон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ан тус хүрээлэнд зочлох үеэрээ “Устөрөгчийн бөмбөг нь тив хоорондын баллистик пуужинг ачааллана” гэж үзсэн юм. Ким “Хойд Солонгос одоо хүссэнээрээ их хэмжээний цөмийн зэвсэг бүтээж чадна” хэмээн дурджээ. Тэрээр өөрийн эрдэмтэддээ улсын цөмийн хүчнээ төгс болгохын тулд сүүлийн шатны судалгаа, хөгжүүлэлтийг амжилттай дуусгахыг үүрэгдсэн гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын долдугаар сард гаргасан сүүлийн шаардлага нь тив хоорондын баллистик пуужингийн туршилт байсан билээ. Өнгөрсөн мягмар гаригт Пхеньян Японы хойд хэсгээс Номхон далайн бүсийн нутгийг пуужингаар харвасан юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд АНУ дипломат сонголтдоо сул дорой байр суурь илэрхийлэхгүй хэмээн мэдэгдэх зуур Ерөнхийлөгч Д.Трамп Кимийн дэглэмийн талаар хэлэлцээ хийх саналаа цуцалсан билээ.

Өнгөрсөн лхагва гаригт Ерөнхийлөгч Д.Трамп хатуу байр сууринд шилжсэн байна. “АНУ Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийсээр ирсэн. АНУ тэдний сүрдүүлгэд 25 жилийн турш мөнгө төллөө. Цаашид яриа хэлэлцээрээр үр дүнд хүрэхгүй юм байна” хэмээн твиттерт жиргэжээ. Ийнхүү хойдуудын сүүлийн шаардлагын улмаас АНУ, Өмнөд Солонгос болоод Японы талаас Хятадыг Кимийн цөмийн ажиллагааг зогсоохын тулд эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг хүчлэхэд хүргэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын гурван тэрбум ам.доллар бүхий экспортыг чангатгах хориг арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг саяхан хуульчдад өгсөн мэдээлэлдээ хойдууд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хэзээ л бол хэзээ хийхэд бэлэн хэвээр байна гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жае Ин өнгөрсөн долдугаар сард Кимтэй хэлэлцээ хийхийг санал болгосон ч хойдуудын талаас хариу өгөөгүй юм. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар Ким өмнөдүүдийг оролцуулалгүйгээр АНУ-тай цөмийн хүчээр харилцаа үүсгэхийг хүсч байгаа аж. АНУ-ыг Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургууль зэрэг хамтын ажиллагаагаа зогсоохоос нааш Ким цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрөө ухраахгүй гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12