Ж.Батзориг: Багш нарын цалингаас амьдралынх нь түвшинг харж болно

2017-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардсан  “Цалин нэмэх түр хороо”-нд 30 гаруй мянган багш нэгджээ. Багш нарын цалин нэмэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригтой ярилцлаа.

-Багш нар цалин нэмэх асуудлаар жагсаал цуглаан хийх талаар танай байгууллагатай зөвшилцсөн үү. Үйлдвэрчний эвлэлийн холбоо яагаад дэмжихээр болов?

-Цалин нэмүүлэх санаачлага гаргаж буй багш нар бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд. Ер нь манай байгууллага гишүүдийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлэх , эрх ашгийг нь хамгаалах талаар байнга дуугарч ирсэн. Энэ удаагийн тэмцэлд  нэгдэж байгаа олон мянган багш нарын хувьд Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага цалин нэмэх асуудлыг олон удаа тавьж ирсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учраас өөрсдөө доороос нь тавина гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс нэгдээд явж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хохироохгүй байх үүднээс Боловсрол, шинжлэх ухааны холбоо хуулийн хүрээнд тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Цаашид Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн түвшинд асуудал яригдаад эхлэхээр манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ салбарын олон мянган гишүүдийг төлөөлж байгаагийн хувьд гэрээ хэлцэл байгуулах хууль эрхзүйн зохицуулалттай. Энэ хүрээнд шаардлагатай үйл ажиллагааг явуулж байна.

-Багш нарын нийгмийн асуудал бодит амьдрал дээр ямар байна. Энэ талын тооцоо судалгаа бий юу?

- Багш нарын авч байгаа цалингаас амьдралынх нь төвшин шууд харагдана. Багш нарын ихэнх нь адилхан мэргэжилтэй гэр бүлийн хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд хувийг эзэлдэг. Дээр нь цалин, орон сууцны зээлгүй хүн бараг байхгүй учраас багшийн цалин амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, хүн өөрийгөө болон ам бүлийнхээ амьжиргааг хүний зэрэгтэй аваад явахад хүрэлцэхүйц цалинтай байх ёстой. Мөн хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах ёстой гэж заасан байдаг. Гэтэл багш нарын авч байгаа цалин өөрийгөө болон ар гэрээ тэжээх нь битгий хэл өдөр тутмынхаа хэрэгцээг арай ядан залгуулах хэмжээнд байна. Залуу багш нар татвараа төлөөд 300 гаруй мянга төгрөг, анги даасан арай олон жил ажилласан нь 500 орчим мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Үнэндээ 400-500 мянган төгрөгийн цалин гэдэг бол өндөр албан тушаалтнууд, бизнесийнхний нэг өдрийн л хоолны мөнгө. Монгол Улсын ирээдүйг бэлтгэдэг хамгийн хариуцлагатай хүмүүс ийм л хэмжээний цалин авч байна. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс багшаас бага цалин авдаг хүмүүсийг олоод ир гэвэл, байхгүй. Цалингаасаа хуримтлал үүсгэж, өөрийгөө хөгжүүлэх боломжгүйЦэцэрлэгийн багш гэхэд хар үүрээр ажилдаа ирээд харанхуй шөнөөр харьдаг. Тэгсэн мөртлөө ямар ч нийгмийн баталгаа, олигтой цалин мөнгөгүй. Нөхцөл байдал ийм хэцүү байгаа учраас багш нарын цалинг нэмэх асуудал өнөөдөр хамгийн чухал байна. Зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд багшийн нийгмийн хамгааллын асуудал үнэхээр хоцрогдсон. Хууль эрхзүйн орчин маш сул. Гэтэл бусад улс орнуудад багш нарын цалин харьцангуй өндөр байдаг. Хөгжингүй ор нуудын багш нар 40 мянган ам.доллараас дээш өндөр цалин авдаг.

-Төсөв мөнгө хэцүү үед багш нарын цалинг нэмэх хүнд байгаа гэдгийг салбарын яам болон ЗГХЭГ-аас хэлсэн. Та бүхэнд  ямар гарц гаргалгаа байна вэ?

-Нийслэлд манай салбарын үйлдвэрчний эвлэлийн 23 мянган гишүүн байдаг. Төв талбай дээр болсон жагсаалд 3-4 аймгаас бусад аймгуудад жагсаал цуглаан зохион байгуулсан байна. 30-аад мянган багш, ажиллагсад нэгдлээ.Төр засаг үүргээ биелүүлэхгүй олон жил явснаас болж багш нарын тэвчээр алдарч тэмцлийн хэлбэрийг сонгохоос өөр аргагүй боллоо.

Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаан тоочиж аргацаагаад олон жил явлаа. Мөнгө байхгүй гэсэн мөртлөө цалинг хэд дахин их нэмэгдүүлэх мөнгийг сайд дарга нар  концесс, зээл хэлбэрээр юунд зарсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна.Манай улс дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог, хэчнээн сая малтай, ямар хэмжээний газар нутгатай билээ. Багш нарын цалин нэмэх байтугай гурван сая иргэнээ сайхан амьдруулах боломж байна. Цалин өндөр байх, баялгийг тэгш хуваарилах тусам нийгэм нь хөгжиж байдаг.

-Багш нарын шаардаад байгаа 1.6 сая төгрөг гэдэг тоо хэр бодит вэ. Хэт өндөр биш үү?

- Бид энэ тоог өндөр гэж харахгүй байна. Ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа энгийн нэг иргэний авах ёстой наад захын цалин гэж ойлгож байгаа. Авдаг цалин нь өдөр тутмынх нь хэрэгцээг хангаж чадахгүйгээс болж өр зээл тавьж олон жил болохоор ядуурал бий болж байна. Төр засаг иргэдээ ядуурал руу түлхэхээр нийгмийн сөрөг үр дагавар ихэснэ. Ямар ч улс орон хөгжие гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг. Төр компани, бизнесийн газар биш учраас боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарт хөрөнгө зарцуулах ёстой. Энэ гаж тогтолцоог өөрчилж шинэчлэх цаг болсон.

-Багш, эмч нар өмнө нь удаа дараа жагсч байсан. Энэ удаагийн тэмцэл хэзээ үр дүнд хүрэх бол?

-Тэмцэл үе шаттайгаар үргэлжилнэ. Гэхдээ тэмцэхдээ биш асуудлаа шийдэх нь чухал. Тавьсан шаардлагыг хүлээж авч бодитой үр дүн гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэр рүү түлхэж байна гэж ойлгох хэрэгтэй. Бага цалин аваад дэндүү их ачаалалтай ажиллаж  байгаа багш нараас чанартай боловсрол шаардах эрхгүй.

Энэ удаагийн тэмцэл үр дүнд хүрэх эсэх асуудал төр засаг яаж хандах вэ гэдгээс хамаарна. Зөв зүйлд мөнгө зарцуулдаг асуудлыг тал талаасаа ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Түүнээс 3000 хүрэхгүй хүн амтай сум руу 50-60 км засмал зам тавих шаардлага байна уу. Тэр мөнгөөрөө багш нарынхаа цалинг нэмчих хэрэгтэй. Боловсролын салбарт ажиллагчдын цалингийн сан ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөг байдагШаардаад байгаа хэмжээнд хүргэе гэвэл нэг их наяд 500  сая төгрөг шаардагдана. Энэ бол улс орныг дампууруулчих хэмжээний айхтар их мөнгө биш. Харин эсрэгээрээ өндөр цалинтай хүмүүс худалдан авалт хийвэл үйлдвэрлэл өснө. Тэр хэрээрээ улс орны эдийн засаг сайжирна.

-Багш нар ажил хаялт зарлахаар  хууль зөрчих үү?

-Хөдөлмөрийн хуульд хамтын маргаан үүсгэх гэсэн зохицуулалт байдаг. Гэрээ хэлцэлд туссан асуудал хэрэгжихгүй, эсвэл хэлэлцээ тохиролцоонд хүрэхгүй байгаа тохиолдолд хамтын маргаан үүсгэдэг. Маргаан үүсгэх эрхзүйн чадамж нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагад бий. Хамтын маргаан үүсгэсэн тохиолдолд ажил хаялт зарлаж болно.

-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр цалин нэмэх асуудал нэлээд яригдсан. Хэлэлцээний түвшинд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломж  бий юу?

-Энэ оны нэгдүгээр сард Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээ хийсэн. Цалин нэмэх асуудлыг тохирч 2018 оны төсөв батлагдахаас өмнө хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл валютын сангийн өргөтгөсөн  санхүүжилтийн хөтөлбөрт орохоор болж цалин нэмэх асуудлыг болиулсан. Бид нэмэлт хэлэлцээ эхлүүлсэн ч сүүлийн 3-4 сарын хугацаанд ямар нэг хувилбар ярилцаж байгаа зүйл алга.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

1 цаг 1 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04