Танилц: Утааны эсрэг онцлох 10 технологи

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН, Г.ХҮМҮҮНГУА

Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах газраас утааны эсрэг шинэ технологи шийдлүүдийг танилцууллаа. Үүнээс онцлон 10 технологийг танилцуулж байна.

1. "Квант-23" халаах төхөөрөмж

 

-Монгол гэрийн цогц шийдэл утаагүй зуух "Квант-23" халаах төхөөрөмж нь байшин болон монгол гэрт ашиглахад тохиромжтой халаалт болон цахилгаан плиткийг нэгтгэсэн цогц бүтээгдэхүүн юм. Нүүрс хүчлийн эслээс гаргаж авсан карбон чулуун хатангаар хийсэн гурван талдаа халдаг эрчим хүчний хамгийн бага зарцуулалттай плиткатай энэхүү зуух нь 1,5 квтт эрчим хүчний зарцуулалттай учир өрхийн цахилгаан шугамд ачаалал өгч доголдол үүсэхгүй. Хэрэглэхэд хялбар энэхүү төхөөрөмж нь -60 хэмд туршигдсан цахилгаан халаалт учир утаа гаргахгүй. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хуурайшуулахгүй, улайсахгүй, үнэргүй. Гадаргуу дээрээ 78-88 градус хүртэл халдаг зуухны үнэ 900 мянган төгрөг.

2. Нүүрс цэвэршүүлэгч төхөөрөмж "Clean coal"

- "Clean coal" нь нүүрсний шаталтыг дэмжин бүрэн шаталт явуулж утаатай хамт агаарт хаягдах хорт хийг бууруулж хөө тортог, үнс багасгах үйлчилгээтэй уусмал юм. Уусмалыг нүүрсэн дээр жигд цацаж хэрэглэнэ. "Clean coal" бүтээгдэхүүн нь шатах үедээ өөрөөсөө хүчил төрөгч ялгаруулж шаталтыг дэмждэг. Бүрэн шатсан нүүрснээс хорт хий, үнс бага ялгарна. Нүүрсэнд хэмнэлттэй зуух солих шаардлагагүй . Мөн хурдан асдаг бөгөөд угаар үнэр багатай үр дүнгээ шууд өгдөг энэ бүтээгдэхүүний үнэ нэг литр нь 10 мянган төгрөг нэг тн нүүрсэнд 1 литр хэрэглэгддэг байна.

3. 100 хувь Байгалийн гаралтай шатахуун хэмнэгч

-Эко хэмнэгч бүтээгдэхүүнийг түлшдээ нэмж хэрэглэснээр түлшний молекулын бүтцийг жижиг жигд хэмжээтэй болгон задалж бүрэн шаталт, тэсрэлт явагдахад тусалдаг. Бүрэн шаталт явагдсанаар шатахуун зарцуулалт багасаж, хөдөлгүүрийн хүч нэмэгдэн хорт утаа буурах олон төрлийн ашигтай. Мөн түлшний системийн эд ангид хамгаалалтын бүрхүүл үүсгэхийн зэрэгцээ төмрийн зэврэлт, тортог бохирдлыг арилгаж цилиндр поршений хөө тортог үүсгэх процессыг бүрэн арилгах давуу талтай. Үнэ 16000 төгрөг.

4. Утаагүй эко түлш

-Алаг толгойн сайн чанарын чулуун нүүрсээр хийдэг энэ бүтээгдэхүүний ялгаруулах хий, утаа тортог энгийн нүүрснээс 80-90 хувь бага учир агаарын бохидолыг багасгахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй юм. Утаагүй шахмал түлшийг хэрэглэснээр нэг өрхийн яндангаас гарч буй утаа 98 хүртэлх хувь буурна. Илчлэг нь энгийн нүүрснээс 2-2,5 дахин их, шаталт нь 8-12 цаг үргэлжилж дулаанаа удаан хадгалдаг тул бүрэн шаталттай. Үнэргүй, тортоггүй, утаагүй энэ бүтээгдэхүүний үнэ нэг тонн нь 120 мянган өгрөг.

5. Мокоби CT шүүлтүүр

-Автобус, ачааны машин, джип, минивэнд зориулсан машинаасаа авагддаг хөө тортог шүүгч DPF Мокоби CT төхөөрөмж нь хар утаа хөө тортогыг бүрэн шүүгч юм. Энэ бүтээгдэхүүн нь авагддаг шүүр, цахилгаан зуухны хосолсон горимын технологи бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Катализаторгүй тул дизель түлшний өндөр хүхрээс хамааралтай катализаторын эвдрэл гарахгүй. Япон улсын энэхүү төхөөрөмжийг Монголд оруулж ирэхээр төлөвлөж ажиллаж байна. Уг төхөөрөмжийн үнийн саналыг одоогоор гаргаагүй байна.

6. Усан халаагуур

-100 хувь утаагүй энэхүү төхөөрөмж нь гэр хороолол болон амины орон сууцанд тавихад цэвэр үзэмжтэй. Мөн хамгийн бага цахилгааны хэрэглээгээр хамгийн том талбайг халаах чадвартай. Уг бүтээгдэхүүнээр олон айл өрх нүүрс түлж орчноо бохирдуулалгүй ая тухтай амьдарч, эдийн засгийн бодит хэмнэлтийг мэдэрч байна. Уг халаагуурын онцлог нь нэг цагт 1-1,5кв цахилгаан зарцуулж, таван ханатай монгол гэрийг бүрэн халаах чадвартай. Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон үндэсний шилдэг бүтээгдэхүүн юм. Үнэ 280-480 мянган төгрөгний хооронд.

7. Эко тулгат зуух

-Эко тулгат зуух нь шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 8-9 цаг дулаанаа хуримтлуулж 24 цагийн турш гэрийг хэвийн дулаантай байлгана. Монгол гэрийн зуухтай адил тал бүр дулаанаа тараана. Монгол гэрийн хоёр баганын хооронд тавих боломжтой. Тав хүртэлх бага насны хүүхдийг галын аюулаас сэргийлнэ. Гэрээ халаахын зэрэгцээ хоол цайгаа хийдэг цахилгаан зуухтай. Гал түймрийн эрсдэлээс бүрэн хамгаалагдсан евро стандартын шаардлага хангасан энэхүү зуухны үнэ 2580000 төгрөг.

8. " Билюкс Инфра" улаан туяаны таазны халаагуур

-Энэхүү халаагуур нь өрөө тасалгааны ашигтай талбайнаас зай эзлэхгүй, цэвэрлэгээ хийхэд саадгүй бөгөөд угсарч суурилуулахад хялбар. Тавилга болон орчинтой харшлахгүй. Өндөр таазтай халаах эзэлхүүн ихтэй өрөө тасалгаанд хэрэглэхэд хэмнэлттэй бөгөөд илүү тохиромжтой. Өндөр өртөгтэй дулааны шугам шаардахгүй ба хөлдөх, ус алдах аюулгүй. Тусгайлан байр түлшний агуулах шаардахгүй. Цахилгаан тасраад ирэх үед хүний оролцоогүйгээр заагдсан горимын дагуу ажилладдаг. Тасалгаа тус бүрийг заагдсан горимд халаах боломжтой энэ бүтээгдэхүүний үнэ 243000-790000 төгрөг.

9. "Тасума" нам даралтын цахилгаан тогоо

- Энэхүү үйлдвэрийн нам даралтын цахилгаан тогоонуудын хамгийн бага чадалтай нь 30 ам.метр талбайг халаадаг ба үүнээс дээш талбай хязгаарлагдахгүй. 900 куб.метр талбай халаах зориулалттай нь овор хэмжээний хувьд цайны халуун савтай дүйцэхүйц бөгөөд дундаж дулаан алдалттай байшинд цагт 6,5кв цахилгаан хэрэглэх тооцоотой байгаа нь өөр ижил төрлийн халаагчуудаас харьцангуй бага хэрэглээтэйд тооцогддог. Тогооны үнэ 460 мянгаас нэг сая 800 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

10. "Infra heat" шалны халаалт

- Инфра Хийт халаалт нь агаар хуурайшуулахгүй, туяаны халаалт учир хүний биед болон орчиндоо эерэг нөлөөтэй. Өвлийн хүйтэнд халаалтын системийг ажиллуулахгүйгээр унтраагаад орхиход хугарч хөлдөхгүй, агаар салхины нөлөөгүй, хэдийд ч залгахад хэвийн ажиллах горимыг хангаж байдгаараа онцлог давуу чанартай. GSM алсын зайн удирдлагаар удирдах боломжтой. Үнэ ам.метр нь 68 мянган төгрөг байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12