Б.Эрдэнэчимэг: ОХУ-тай хамтарч сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2017-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Нийслэлийн тэргүүний 48 дугаар сургуулийн багш нарын санаачлагаар ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын 43 дугаар сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны Монгол бага сургуулийн багш нарын хамтарсан “Форум-2017” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэ арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх юм байна. Хэдийгээр өөр орон, соёл иргэншлийн хувьд харилцан адилгүй ч ирээдүйн  боловсон хүчнийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэсэн цагаан мөр нь тэднийг ийн нэгтгэжээ. Мөн монгол хэмээх нэгэн үндэстнээс үүсэл гарал нэгтэй учир багш нар энэ өдөр монгол дээлээр гангарч, баярын арга хэмжээндээ хүрэлцэн ирсэн байв. Энэ удаагийн уулзалт гурван улсын боловсролын системд гарч буй өөрчлөлт, дэвшилтэд технологи, шинэчлэлийг сургуулиудынхаа хооронд дэлгэрүүлэх, сурталчилах, туршлага солилцох зорилготой юм. Арга хэмжээг нээж 48 дугаар сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг “Бид дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан энэ уулзалтаараа гурван орны сургуулийн онцлог, заах арга барилын туршлага солилцохоос гадна гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгыг тавьж байна” гэв. 48 дугаар сургууль нь гадаад харилцаандаа анхаарч, Солонгос, Герман, Өвөрмонголын сургуультай багш солилцоог байнга амжилттай зохион байгуулсаар иржээ. Жилд гурван багш Герман улс руу явж туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг гэнэ. Мөн ахлах ангийн сурагчид хөтөлбөрийн дагуу Герман улсын сургуулиудад суралцаж, гадаадын их, дээд сургуульд суралцах боломжоо нээдэг гэж тус сургуулийн захирал онцоллоо. 48 дугаар сургуулийнхан ирэх жилээс ОХУ-тай сурагч солилцоог зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор Өвөрмонголын сургуульд 70 багш, 30 гаруй сурагч солилцоогоор очиж, туршлага судалжээ.   МОНГОЛ БАГШ НАРЫН ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХ АРГА БАРИЛ САЙН Энэ удаагийн форумд ӨМӨЗО-оос 14, ОХУ-ын Буриадаас 10 багш оролцож байгаа юм. Тэд монголоор мэндчилгээ дэвшүүлж, сургуулийнхаа тухай танилцуулсан юм. ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны Монгол бага сургуулийн сургалт хүмүүжил эрхэлсэн эрхлэгч С.Хастуяа монгол багш нарын заах арга барил сайн гэж онцлоод “Манай сургуулийн багш нар Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуультай дөрөв дэх удаагаа хамтарсан уулзалт зохион байгуулж байна. Өмнө нь Б.Энхтуяа, Н.Отгонбаяр багшаар ахлуулсан багш нар манай сургууль дээр очсон. Энэ багш нар хичээл орж, заах арга барилаа бидэнд танилцуулсан. Энэ уулзалтаас манай багш нар олон зүйл сурч, сургалтын арга барилдаа хэрэгжүүллээ. Хишигтэн хошууны Монгол бага сургууль нь 77 багштай. 20 төрлийн онцлох хичээлийн хөтөлбөртэй. Багш нараа үргэлж чанаржуулах, мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна” гэв. Тус сургуулийн хувьд хүүхдүүдийг хэрхэн анхааралтай суулгах, хичээлийн хөтөлбөрөө хэрхэн сонирхолтой хэлбэрээр сурагчиддаа хүргэх тухай судалгаа явуулж буй тухайгаа энэ үеэр онцолсон юм. Харин Буриадын 43 дугаар сургуулийн дэд захирал Цыбенова Баирма “Би сүүлийн 10 жилийн хугацаанд гурван удаа Монголд иржээ. Ирэх бүртээ энэ сайхан орноор бахархаж, хайрлах сэтгэл төрдөг. Монгол багш нарын хувьд хүүхэдтэй их зөв системээр ажилладаг нь ажиглагдсан. Манай сургууль 935 хүүхэд, 45 багштай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 48 дугаар сургуулийн багш нар очиж манай сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Цаашдаа сурагч солилцоо хөтөлбөрийг хамтран зохион байгуулахаар ярилцаж байна” гэсэн юм. Үүнээс гадна гурван сургууль урлаг, соёлын хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, өв соёл, үндэсний урлагаа сурталчлах ажлыг зохион байгуулахаар төвөллөж буйгаа дуулгасан юм. Энэ өдрүүдэд багш нар зөвхөн санал бодлоо солилцоод өнгөрөлгүй спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохиохоос гадна “Боловсролын шинэчлэл, багш нарын оролцоо, хүүхдийн хүмүүжил, арга зүйн онцлог” сэдвээр илтгэл тавих юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

10 цаг 34 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

10 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

11 цаг 4 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

21 цаг 57 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

22 цаг 12 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

22 цаг 12 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

22 цаг 12 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Уржигдар 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Уржигдар 12 цаг 20 мин