Доктор Б.Балдулмаа

2017-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ сард Ахмадын баяр, Багш нарын баяр давхцаж байна. Энэ удаагийн”Амьдралын тойрог” булангийн зочноор МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик, мэдээлэл зүйн тэнхимийн багш, доктор, профессор Балжирын Балдулмааг урьсан юм. Тэрээр улсад 47 жил ажилласнаас МУБИС-ийн Багшийн сургуульд 45 дахь жилдээ ажиллаж байна. Түүний ажил, амьдрал энэ сургуультай холбогджээ. Түүнээс төрсөн газрыг нь асуухад “Би чинь их сонин газар төрсөн. Чамд нууцаа дэлгэчих үү. Би Багшийн сургуулийн оюутны байранд төрсөн. Миний төрсөн, хөрвөөх газар бол оюутны байр. Түргэн дуудаад ирж амжаагүй байхад би гарчихсан юм билээ. Тэгээд дөнгөж төрөөд л I төрхөд очсон. Одоогийн Багшийн дээдийн зүүн талын “Төгөлдөр” төв оюутны байр байлаа. Зам гараад л I төрөх байсан. Би уг нь олуулаа. Төрүүлсэн ээж минь намайг гаргаад сүүлд нь нутаг руугаа яваад өөр амьдрал эхлүүлсэн болохоор хөгшин аав ээж хоёртойгоо байсан. Дараа нь аав минь намайг ээжтэй болгосон. Төрүүлсэн ээж минь надтай нийлээд 10 хүүхэд төрүүлсэн. Би айлын том нь ч аавын ганц охин…гэсэн юм.   ТАВАН НАСТАЙДАА ҮЙЛ МЭТГЭЖ СУРЧЭЭ [caption id="attachment_22932" align="aligncenter" width="750"] Гурван настай Балдулмаа аавынхаа ангийнхантай хамт. 1952 он[/caption] Хүүхэд байхдаа багш эсвэл худалдагч болж тоглоно. Хүүхдийг бага насанд нь сайн ажиглаж байх хэрэгтэй гэдэг нь үнэн юм билээ. Манай аав математикийн багш. Шөнийн 02:00 цаг хүртэл маргаашийнхаа хичээлийн төлөвлөгөөг гаргаад суучихна. Намайг дагуулаад явна, би ч дагаж явах дуртай. Аав маань зүгээр суудаггүй хүн байлаа. Юм хийж байсан ажлаа солино. Эсвэл зураг зурна, хөгжим тоглоно, мужаан хийнэ. Бүх төрлийн авьяастай. Тэр үед багш хүн бүгдийг чаддаг байх ёстой. Заримдаа надад мандалин дээр дуу зааж өгнө, зураг зурна, юм оёно. Би таван настайдаа сарнай цэцэг оёж сурсан. Манай хөгшин ээж аав хоёр бас их нөлөөлсөн. Миний хөгшин ээж юм оёх авьяастай. Манай ээж Х.Чойбалсангийн оёдолчин байсан гэдэг. Аав маань бас их сайхан зурна, зураг зураад өгөхөд түүнийг нь оёдог байлаа. III ангид байхдаа дэлгүүр орж материалаа сонгоод даашинзаа өөрөө оёж өмсөнө. Тэр үеийн даавуу хямдхан байсан. Материалаа хараад л загвар шууд толгойд орж ирнэ. Даашинзаа оёод өмсөхөөр хүмүүс ямар гоё юм бэ гэнэ. Манай ар гэрийн орчин намайг ийм болгосон гэв. Б.Балдулмаа багш Дорнод аймгийн Чойбалсан хотын I 10 жилийн сургуулийн I ангид сурч байгаад II ангиасаа Улаанбаатар хотын II сургуульд шилжин ирж суралцан X анги төгсөн 1966-1970 онд Улсын багшийн дээд сургуулийн физик, математикийн ангийг төгсч гавьяат багш аавынхаа мэргэжлийг өвлөн анхан шатны математик заах арга зүйчээр мэргэшин боловсролын бүх шатны байгууллагад ажиллах анхны гараагаа эхэлжээ. Тэрээр багшлах хугацаандаа 11 анги даан авч 13700 гаруй оюутныг багш болон бусад мэргэжлээр бэлтгэн гаргаж олон шавь нь алдар нэр, амжилт бүтээлээ дуурсган ажиллаж байна гэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Нямдаваа, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, гавьяат жүжигчин Н.Батцэцэг, шинжлэх ухааны доктор Т.Гүнсмаа, хөгмийн зохиолч, СГЗ Бямбабаяр, хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар нар Б.Балдулмаа багшийн шавь ажээ.   БАГШИЙН СУРГУУЛЬД БАГШ БОЛОВ   Б.Балдулмаа багшийг зургадугаар 10 жилийн сургуульд багшилж байхад нэг өдөр хичээл дээр нь Боловсролын яамнаас хүн ирж суусан нь Багшийн сургуульд заах аргын багшаар ажиллах суурь болжээ. Түүний аав гавьяат багш Л.Балжир Багшийн сургуульд багшилдаг ба аавтайгаа нэг сургуульд багшлах хувь тавилан ингэж эхэлжээ. Тэрээр “Багшийн сургуульд очиход сүрдмээр санагдаж байсан. Хаалгаар нь ороод би энэ сургуульд тэнцэх болов уу” гэж бодсон. Энэ сургуульд олон гавьяат багш байсан. Тухайлбал, Сэмжид, Дагважамц, түүний аав, гавьяат болоогүй ч их мундаг гавьяат гэж хэлэхээр Дэжээхүү, Өлзийханд, Тунсаг, Норжмаа гэсэн сайхан багш нарын бүрэлдэхүүнд орж багш болсон хэмээн бахархан ярьж байлаа. Тэр үед багшийн сургууль хөгжмийн, соёлын болон номын сангийн ажилтан, багш бэлтгэдэг байсан. Хаалгаар нь орохоор нэг сайхан хөгжим дуугарааад сайхан орчин бүрдсэн. Нэгдүгээр давхраас гуравдугаар давхар хүртэл улаан хивстэй. Хичээл хийж байхад чимээ оруулахгүй гээд ангийн хаалганууд нь давхар байсан. Алдартай хөгжмийн зохиолч, соёлын ажилтан төрж байсан том сургууль. Аавтайгаа нэг сургуульд ажилд орчихоод айдаг байсан. Багш нар налайгаад диван дээр, би айгаад зарлалын самбарын хажууд сууна. Хуваариа хараад хичээлдээ орно. Намайг ороход аав багш байсан. Өмнө нь хичээлийн эрхлэгч байсан юм билээ. Балжир багшийн охин ирлээ гээд багш, оюутнууд сонирхож, хардаг байлаа. Тэр үеийн хамгийн сэтгэлд дотно зүйл нь ахмад багш нар нь залуу багш нараа хүндэлнэ. Тэднээс их юм сурна, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүмүүс их мэдлэгтэй байгаа учраас шинэ соргог юм мэдье гэдэг байсан. Харин залуу багш нар нь ахмад багш нараа хүндэтгэдэг, бид юм мэдэхгүй байна. Ахмадуудаасаа сурч авъя гээд харилцан бие биеэ гэсэн уур амьсгалтай. Залуу, ахмад багш нарын харилцаа ойролцоо байсан юм уу гэж бодогддог. Хичээл заагаад гарахад дараагийн багш нь намайг магтаад гардаг байсан болохоор хүүхдүүд багш нарын хооронд сайхан харилцаатай, халуун дулаан уур амьсгалтай, долоо хоног бүр үдэшлэг болно. Үдэшлэгт багш, оюутнууд сайхан хувцаслана. Оюутны үдэшлэг гэлтгүй анги удирдсан багш бүгд ирнэ. Тэр үеийн багш нар ёс зүйтэй, гадаад үзэмжиндээ анхаардаг байлаа. Өөрөөр хэлбэл, багш хүн үглэж сургахаас үлгэрлэж сурга гэгчээр бүх талаараа үлгэр дууриал үзүүлж байсан.   ХӨГЖМИЙН МЭДЛЭГГҮЙ СОЁЛЫН БАГШ   Хамгийн сонирхолтой нь математикийн багшид соёлын ангийг өгсөн нь ёстой сонин санагдсан. Хөгжмийн ямар ч мэдлэггүй, маар ч гэж юу байдгийг мэдэхгүй би тэр ангийг авсан. Яагаад өгснийг ч мэдэхгүй. Хүүхдүүдийг хичээлд нь бэлдүүлэх, ангиа гайгүй байлгах, урлагийн үзлэгт бэлдүүлнэ, шалгалтыг нь өгүүлнэ. Тэр болгонд амжилттай сургах гэж ангийн багшийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг өдөр оюутан нь “Багшаа намайг даалгавраа хийсэнгүй гэж зэмлэлээ” гэхэд нь “Чи яагаад даалгавраа цаг тухайд нь хийдэггүй билээ” гэхэд “Маар байхгүй, алга болчихсон” гэжээ. Тэгэхэд нь маар гэдэг чинь юу билээ. Алга болсон гэхийг бодоход утсыг нь тогтоодог юм болж таарлаа гэж бодоод “Тэрийг чинь та нар хийчихэж болоогүй юм уу” гэхэд “Материал нь тусгай байдаг” гэв. Тэгээд эндээс л юу ч мэдэхгүй гэдгээ ойлгосон. Хөгжмийн салбар тусдаа байсан болохоор лаборанттай нь уулзаж асуудлыг шийдэж байлаа. Азаар манай ангид дандаа сэргэлэн, царайлаг хүүхдүүд байсан. Бүх юманд нь түрүүлнэ. Зарим багш “Яахаараа Балдулмаа багшийн анги юм болгонд түрүүлдэг юм бэ” гэнэ. Б.Балдулмаа багш ангидаа алгебрийн хичээл орно. Тэгсэн ангийнх нь Т.Оюунцэцэг гэдэг хүүхэд “Багшаа би таниас юм асууя” гэв. Тэгэхээр нь “За хичээлээ ойлгоогүй юм байна. Асуух нь овоо доо” гэж бодоод нэгдүгээр давхарын цонхны хажууд очтол “Багш аа та надаа өмднийхөө эсгүүрийг өгчихгүй юү” гэдэг байгаа. Ингээд бодохоор тэдний сэтгэлгээ тэс өөр, нээлттэй, чөлөөтэй ярина. Тухайн үед хүрэн улаан материалаар тарпицан өмд хийчихсэн, дээгүүрээ хүрэн улаан хилэнгээр жилетик хийгээд өмсчихсөн байсан нь их гоё харагдаж л дээ. Урлагийн үзлэгт бэлдэхээр нь тоглолтод нь зориулсан хувцсыг нь өдөржин, шөнөжин сургууль дээрээ оёно. Манай аав, маам хоёр багш байсан болохоор зарим нь манайд ирж шөнөжин юмаа хийгээд хононо. Гэр бүлээрээ тэр ангийн төлөө зүтгэнэ. Үүний буянаар хөгжмийн боловсрол гайгүй болж ангиа төгсгөсөн. Дараа нь би багшийн анги авсан чинь дуугүй, даруухан, барагтай юмаа нээж хэлэхгүй, болж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүүхдүүд байсан. Мэргэжлээ сонгоно гэдэг тэр хүний ямар вэ гэдгээс шалтгаална. Урлагийн үзлэгт бэлдүүлэхийн тулд манай соёлын ангийнханд тусалдаг байсан оюутнаа дуудлаа. Энэ оюутан бол Ш.Гүрбазар байсан. Ийм байдалтай багшийн ангийнхнаа бэлдүүлж байлаа. Үүний дараа пионерийн ангийг авахад нээлттэй ч соёлын ангийг гүйцэхгүй. Гэхдээ багшийн ангийнхнаас арай хөдөлгөөнтэй хүүхдүүд байлаа. Энэ ангиа төгсгөж чадаагүй гэр бүлээрээ Москва явсан. 1980-1981 онд Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Тэнд байхад гэр бүлийн найзууд цуглахад эрэлхэг эмэгтэй Борд тоглодог Тунгалаг “За энэ хэний хөгжим бэ” гэж нэг ая сонсгоход би юу ч бодсонгүй, мэрийж хариулъя ч гэсэнгүй аманд “Бетховен” гэж үг орохгүй юу. Тэгсэн “Үгүй чи яахаараа математикийн хүн байж үүнийг мэддэг байна. Ямар сонин юм бэ” гэж байсан. Тэр ангийг удирдсанаар урлагийн мэдрэмжтэй болсон. Багш хүн хүүхдэд хичээл заахын хажуугаар өөрөө хөгждөг. Би бас нээлттэй болсон.   ОЮУТНУУДЫН ХАЙРТАЙ БАГШ   Манай аав уурладаггүй хүн байсан. Үе үеийн удирдлагууд, багш нар бүгд мэднэ. Балжир багшийн уурлаж байсныг мэдэхгүй гэдэг. Оюутнуудад өөрийн хүүхэд шиг хандана. Нэг оюутан хажуугаар нь гарахад хэзээний мөрөөр нь тэвэрчихсэн “Миний охин яаж байна, яах гэсийн” гээд хошуугаа цорвойлгох нь холгүй зогсоход нь бараг харамладаг байлаа. Тийм болохоор оюутнууд их сайн, аав, өвөө нь юм шиг байсан. Хамт олондоо сайхан уур амьсгалтай байсан болохоор багшийн сургуулийн алтан үеийн хүмүүс гэж тэр нэг хэсэг хүмүүсийг хэлдэг. Би хичээл заахдаа оюутнуудаасаа айдаг байлаа. Яагаад хэзээний багш болсон юм шиг хүмүүс харагддаг байсан. Дөнгөж багшлахаар очиж байгаа болохоор IV курсынхан ах эгч шиг харагдана. Эдний өмнө хичээлээ буруу заачих вий гээд бэлдэнэ. Өглөө 06:00 цагт очиж хичээл заадаг ангидаа нэмэлт сургалт өгнө. Тэгэхдээ илүү цагийн мөнгө гэж авдаггүй, санаачлагаараа оюутантайгаа тохиролцдог байсан гэв. [caption id="attachment_22934" align="aligncenter" width="464"] Нөхөр Л.Батбаатартайгаа.[/caption] Түүнээс гэр бүлийг нь асуухад “Миний ханийг Л.Батбаатар гэдэг, хурандаа цолтой. Төрийн тусгай албанд олон жил ажилласан. Олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамгаалалтыг хариуцаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү, нэг охинтой. Том хүү Солонгост мэргэжлээрээ ажиллаж байгаа бол удаахь хүү уран барималч мэргэжилтэй. Мод, төмрөөр янз бүрийн юм хийнэ. Бага хүү Төрийн тусгай хамгаалалтын албанд ажиллаж байна. Харин охин маань сэтгүүлч мэргэжилтэй, МҮОНРТ-д ажиллаж байгаад хувийн хэвшилд ажилд орсон. Миний мэргэжлийг өвлөсөн хүн одоогоор алга” гэсэн юм. [caption id="attachment_22931" align="aligncenter" width="750"] Охин Б.Ариунзаяагийн хурим.[/caption]   БАГШ ХҮН ЖҮЖИГЧИН БАЙХ ЁСТОЙ     Манай аав надад “Чи дөрвөн цагийн хичээл заана гэдэг чинь дөрвөн үзэгдэлт жүжиг тоглож байна гэж бод” гэж хэлдэг байсан. Багш хүн нэг ёсны жүжигчин байх ёстой. Жүжигчин хүн хөгшин, залуу, хүүхэд, том хүнийг өөртөө соронзон мэт татна. Ангид ялаа байдаг бол нисч байгаа нь сонсогдохоор байх ёстой. Ийм байхын тулд өөрийгөө бэлдэнэ. Багш хүн сурагчтайгаа хамт хөгжиж байх ёстой. Хүүхдэд буруу юм заахгүйн тулд давхар мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Багш хүн хэзээд алсыг харж мэдрэмжтэй байх ёстой. Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахгүй түүнээс илүү хэдэн алхмын цаадахыг харж байх ёстой гэдэг байсан. Мөн “Заах арга гэдэг чинь үе үеийн багш нарын олон жилийн тэргүүн туршлагын хуримтлал юм” гэж захина. Ямар үед, хэдэн насны хүнд юу зааж байгаагаас шалтгаалж заах арга нь өөр гэж хэлж, сургадаг байлаа. Харин би шавь нартаа “Хэр баргийн хүн багшийн сургуульд багшилдаггүй, сурдаггүй юм. Муу эмч хүнийг алдаг, муу багш хүнийг бөөнөөр нь алдаг” гэсэн үг байдаг шүү” гэж оюутнууддаа хэлдэг. Яагаад гэвэл олон хүүхдэд хичээл муу заавал тэр чигээрээ биш болно. Тиймээс хүүхдийг эерэг энергитэй байлгая, өөрсдөө эерэг энергитэй байя гэж хэлдэг болсон. Хүн амны билгээр гэдэг шүү дээ. Тэр энерги чинь энэ ангид, хананд шингэсэн байгаа. Муу үгийг 1000 дахин хэлэхээр үнэн болдог.   ОЛОН ЗҮЙЛИЙН АНХДАГЧ НЬ   Б.Балдулмаа багш 1974 оноос хойш өнөөдрийг хүртэл багшийн сургуультай холбоотой байгаа гэв. Дунд нь нэг удаа Ломоносовын их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явсан. Сургуулийнхаа анхны доктор болсон. Тэр үед доктор болъё гэсэн хүн цөөхөн байсан. 1998 онд “Цэцэрлэг болон ЕБС-ийн математик сургалтад Монгол ардын тоглоом бодлогыг хэрэглэх боломжийг судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бол 2000 ондд анх удаа “Ахлах багш” цол гарахад хамгийн түрүүнд авсан байна. Багшийн сургуульдаа олон зүйлээр анхдагч болжээ. Мөн 140 гаруй бүтээлтэй, I-V ангийн математикийн сурах бичгийн автор, I-VI ангийн “Үндэсний хөтөлбөр”-ийн багийн ахлагчаар ажилласан. “Алхам алхмаар” хөтөлбөрийн олон улсын сургагч багш ажээ. Багшийн сургууль надад ээлтэй, эерэг энергитэй. Төрөхөөсөө л багшийн сургуультай холбоотой. Юм юманд дандаа анхдагч болж орчих гээд байдаг юм. Энэ бүхэн төрсөн газраас, аав ээжээс өгч байгаа бэлэг юм болов уу. Дээрээс миний аав харж байгаа байх. Би аавынхаа хаана ч хүрэхгүй. Ямар их ухаантай, чадалтай юм. 100 жилийн ойг нь 2011 онд тэмдэглэсэн. Хамгийн анх сургуульдаа магист­ран­турын сургалт эхлүүлсэн. Төлөвлөгөө, хөтөлбөрийг нь боловсруулаад магистрантур хариуцсан Т.Дуламрагчаатай гар нийлж хамтарч ажил­ласан. Олон ч магист­рантыг бэлдсэн. Бид хоёр олон улсын хуралд Буриадад болоход илтгэл бичиж тавьсан. Буриадууд их сонирхож байсан. Энэ. Бүгд том ажлын эхлэл. Анх сургууль дээрээ магистр хамгаалуулах зөвлөл байгуулсан. Олон ч хүн Т.Дуламрагчаагийн гараар гарлаа. Багшийн сургуулийн сайхан хамт олон надад их юм өгсөн. Хамт олон дотроо хөгжиж явна. Сургуулийн маань 95 жилийн ой удахгүй болно. Тиймээс хамт олондоо болон үе үеийн төгсөгчид, багш нартаа баярын мэнд хүргэе гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

1 цаг 29 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

1 цаг 29 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

12 цаг 17 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

13 цаг 10 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

13 цаг 21 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

13 цаг 33 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

13 цаг 54 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

15 цаг 19 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

21 цаг 2 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

1 цаг 29 мин