Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

2017-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн мөрөөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандлаа. Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан. 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан. Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд ч хэвээр туссан байсан. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, “Эрх бүхий байгууллага, гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлыг дэвшүүлжээ.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12