Төмрийн оёдолчин

2017-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.БЯМБАМАА Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон тэр л цагаас өөрийгөө  эмэгтэй хүн гэдгийг мэдэрсэн гэж ярих энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцаж суухад энэ үгний учгийг тайлсан юм. Сүрэнжавын Түмэннаст арван хүүхэдтэй айлын найм дахь нь болж хорвоод хүн байхын утга учрыг бусдад түгээх нандин, эрхэм чанарыг өвөлсөн эгэл жирийн үйлдвэрийн ажилчин. Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэр буюу Эрээн  хороонд төрж эршүүд зантай ч эрх танхил айлын охин жүжигчин болохыг ихээр мөрөөдөж эгэлгүй амьдралыг хөглөжээ. 1988 онд арван жилийн сургуулиа төгсөж,  эршүүд зандаа дийлдэн геологич болохоор шийдэн Түлш эрчим хүч геологийн Техник мэргэжлийн сургуульд орж, гагнуурчин мэргэжлээр гурван жил сурчээ. Багануурын нэгдсэн уурхайн засварт жил гаран ажиллаад 1993 онд сургуулийн андаа даган Эрдэнэт гэдэг их айлд зочилжээ. 2005 онд Эрдэнэт үйлдвэрт  сонгон шалгаруулатаар гагнуурчин болох хориод залуусаас хоёрт орсон тэр цагаас өнөөг хүртэл Зууны манлай үйлдвэрийн ажилчидтай мөр зэрэгцэн ажилласаар байна. Хортой, шартай дээр нь мэргэжилдээ дуртай болохоор амжилт ар араасаа хөвөрсөөр. Мэргэжилдээ дурлаж, хайртай байх нь  амьдралыг хөдөлгөгч гол хүч гэдгийг ухааран,  мэргэжилдээ тун чиг хайртай бүсгүй. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын  Засвар угсралтын хэсэгт есөн жил гагнуурчнаар ажиллаж, элэгдэж цоорсонг нөхөх биш, төмрийн нарийн оёдолд суралцахаар Металл хийцийн хэсэгт өөрийн хүсэлтээр орж ажиллажээ. Хөнгөн ажлаас илүү чаддаг зүйлээ хийх сайхан. Нарийн ур ухаан шаардсан, хийц ая данг нь тааруулах гээд л төмрийн үйлчин бүсгүйд хийх зүйл их байлаа.  Гагнасан бүтээлээ цэвэрлэж, ур ухаанаа уралдуулан, гагнаас бүр нь уран хийцтэй байх нь чухал учир, тог цахилгаанаа тааруулах, явдал суудлаа тохируулах, амьсгаагаа хуваарилахаас эхлээд дэг жаяг бүр нь үнэ цэнэтэй ажил. Зогсолтгүй эргэлдэх тээрмийн хүрдийн хүчийг сааруулах эрх үйлдвэрийн ажилчдад байхгүй. Засварын үед тоног төхөөрөмжийг гагнахдаа гаргууд байх нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлнө. Сард том, жижиг нийлсэн 20- иод бүтээл гаргадаг гэхээр сүүлийн хоёр жилийн байдлаар 500-аад бүтээл төмрөөр уралжээ. Бутлуурын араа, шүд элэгдэл ихтэй байдаг тул,  олон ч удаа гагнуур хийнэ. Бутлуурын араа шүдний дийлэнх нь буюу 90 хувь нь дороо л элэгдэн төмрийн үйлчин бүсгүйн гар дээр ирнэ. Бодлоо....Яавал бутлуурын араа шүдийг илүү удаан ажиллуулах вэ гэж...Үүний эцэст хардогс, элдогс материалыг туршиж үзэн гагнаас хийхээр шийдэж тухайн араандаа тэмдэг тавин явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмдэгтэй бутлуурын араа түүний гар дээр ирсэнгүй.  Бутлуурын шүдний элэгдлийг  багасгах, насжилтыг нь уртасгасан томоохон бүтээл болсон нь энэ.  Энэ шийдлээс бутлуурын араа шүдний элэгдэл бүрэн буурсан гэж хэлж болно.  Энэ бүтээлээрээ уралдаанд оролцож гуравдугаар байрыг ч  эзэлжээ. Санхүүгийн хэмнэлт ихээр гарсан нь мэдээж. Загвар зохион бүтээгч байхгүйгээр оёдол гарахгүйтэй адил гагнуурчид үгүй бол тоног төхөөрөмж үгүй юм. Олон жилийн нөр их туршлага, хичээнгүй хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр төмрөөр даашинз урлах дайны болжээ. Мэргэжилдээ мэргэшинэ гэдэг энэ л юм. Хүнийг хамт олон найз нөхөд нь төлөвшүүлэн хүмүүжүүлдэг болохоор нөхөрлөлөө дээдлэн хамгаас илүүд хүндэлнэ.  Токорьчин, кранчин, оператор, гагнуурчин мэргэжилтэй эгч, дүү нийлсэн зургаан бүсгүйн нөхөрлөл олон жил үргэлжилжээ. Одоо ч хэвээр. Дутууг нь дүүргэж, алдаа оноог нь дэнслэн, ааш зангаа авсан бүсгүйчүүдийн нөхөрлөлөөс сурсан зүйл их гэдгийг төмрийн үйлчин бүсгүй мартахгүй. Энэ нөхөрлөлийг Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон үеэс л эхэлсэн болохоор өнөөх эршүүд зантай бүсгүйн “эмэгтэй” болсон түүх эхэлжээ. Ажилсаг, шартай, эршүүд зантай эгэл бүсгүй тэрээр ээж М.Цэвэгжав, аав Л.Сүрэнжаваас өвлөж авсан олон эрдмийн нэг нь төмрөөр сийлбэрлэн  “наадах” эрдэм гэдгийг баталжээ. Ээжийнхээ, хоёргүй сэтгэлээр нэг л зангаар ажиллаарай гэх эрхэм сургаалийг үйл хөдлөл бүртээ мөрдлөг болгон гарын ураар хатуу төмрийг уяраасаар л байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40-н жилийн ойн баярыг угтаж томоохон бүтээл туурвихаар төмрийн оёдолчин бүсгүй эсгүүрийнхээ ажилд хэдийн оржээ.  Их ажлын хажуугаар өрх гэрээ өөд нь татна, гал голомтоо дээдлэнэ. Нөхөр хүү хоёртойгоо амьдралыг цэцэглүүлэн өөрийн гараар урласан  зуухаар өргөө гэрээ батжуулан галаан өрдөж сууна. Ганц хүүгээ өрх тусгайрлахад нь гал голомтоосоо таслан өөрийн урласан зуухаа өгнө өө гээд ярьж суух энгүүхэн агаад эрхэмсэг төмрийн оёдолчин бүсгүйдээ ажил үйлийн дөл өөдөө байхыг хүсье. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12