Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн амлалтаа биелүүлэв

2017-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Ерөн­хийлөгч Д.Трамп  Мексик, АНУ-ын хилийг  заагласан хана барих хүсэлтэй байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Тэгвэл Калифорни мужийн бүс нутаг Отай  Месад ажлын хэсэг гарч, хананы эх загварыг  бүтээж эхэлжээ.  Энэ талаар мужийн Хил,гааль хамгаалах албанаас мэдээллээ.   Ханыг барих газрыг  одоогоор хуулийн дагуу хамгаалалтад авчээ.  Хэрэв төсөл ямар нэгэн маргаан дагуулбал ямар арга хэмжээ авахаа ч зохион байгуулагчид тооцоолсон байна.  Ямартай ч хоёр орон хилээ ханаар тусгаарлах нь тодорхой болж байна.  Төслийн тендерт зургаан компани шалгарсан байна. Тэд дөрвөн өөр төрлийн материал орсон хана барьж босгохоо ч мэдэгджээ. Хананы эх загварыг 30 хоногийн дотор барих бөгөөд одоогоор  5.5-9.1 метр өндөр байх талаар ярилцаж байна.    Хана нь цагаач иргэдээс хамгаалах болно гэдгийг эрх баригчид хийсэн мэдэгдэлдээ онцлон дурджээ.   Хил, гааль хамгаалах албаны түр комиссын гишүүн Роналд Вителло  “Бид улсынхаа хилийг хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс.  Тиймээс энэ ажилд оролцох нь нэр төрийн хэрэг. Хилийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэрэгсэлд  техник технологи, бат бөх хэрэм хана болон хүн хүч багтдаг”  хэмээн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.  Хана нь 3000 гаруй  км байх бөгөөд хилийн хоёр талд юу болж байгааг харах боломжтой  юм байна.  Хоёр улсын хилийг зааглаж тусгаарласан хана барих энэ ажил  Д.Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа ажлын үеэр амласан  нэг том амлалт байсан юм. Гэвч түүнийг босгох ажил мөнгө санхүүгийн улмаас гацсан.  Тиймээс Д.Трамп хана босгох зардлыг Засгийн газрын жилийн төсөвт баталж өгөхгүй бол  Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоохоор сүрдүүлсэн юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12