Цэргийн байр эцэг эхчүүдэд нээлттэй өнжлөө

2017-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УЯНГА

Хууль сахиулахын их сургуулийн шинээр элсэгчид жил бүр цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагддаг. Энэ жилийн сургалт өнгөрсөн сарын 25-наас эхэлж бүтэн сарын турш үргэлжилж байгаа юм. Хээрийн сургалт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь Их сургуулийн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд явагдаж байна. Эцэг, эхчүүдэд дээрх төвийн үйл ажиллагаа, байрлан суралцаж буй цэргийн байр, орчныг танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг боллоо. Өдөрлөгт ХСИС-ийн захирал, багш нар, суралцагчдын ар гэрийн төлөөллөөс бүрдсэн  250 гаруй хүн оролцов. Энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ сургалтын төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг танилцуулан, суралцагчдад сурлагын амжилт хүсч,  жилээс жилд  ХСИС-д элсэн суралцах хүсэлтэй охид, хөвгүүдийн тоо нэмэгдсээр байгааг онцлов. Мөн  өөрийн сул тал, муу зуршлаасаа салахыг элсэгчдэд үүрэг болгон, Их сургуулийн хувьд сонсогч, суралцагчид эрхэм болохыг хэллээ.

Хүрэлцэн ирсэн зочдод сурагчид сургалтын явцад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, хичээлийн явц гээд сурч мэдсэн бүхнээ сонирхууллаа. Үүний дараа суралцагчдын ар гэрийнхэн тус төвийн хичээл сургалтын явц, цэргийн байртай биечлэн танилцаж, элсэгчдийн өдрийн хоолноос амтлав. Хоол хүнсны хувьд нэг суралцагчид ногдсон стандарт нормын дагуу илчлэг сайтай цай хоолыг бэлтгэдэг. Гал тогоо 550 хүний хоолыг нэг зэрэг гаргах хүчин чадалтай. Мөн суралцагчид болоод тэдний ар гэрийнхний дунд буухиа хөгжөөнт тэмцээн зохиов. Энэ бүхэнд суралцагчдын ар гэр, эцэг, эх сэтгэл хангалуун байлаа. Энэ удаагийн элсэлтээр 400 гаруй суралцагчаас 60 гаруй эмэгтэй суралцагчид хамрагдсан бөгөөд энэ үеэр заримынх нь сэтгэгдлийг сонсов.

 

ХСИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалтын албаны дарга, дэд хурандаа Н.Цэдэвсүрэн

-Хээрийн дадлага сургалтын төвд нийт элсэн суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг боловсрол олгож байна. Манай сургуулийн хувьд өөрсдийн бэлтгэсэн төгсөгчдийг төрийн тусгай албаны захиалгаар бэлтгэдэг, үнэ төлбөргүйгээс гадна төгсөгчдөд бүгдэд нь ажлын томилолт өгдгөөрөө онцлог. ХСИС цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран боловсон хүчнийг бэлтгэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.  Манай сургуульд элсэхдээ мэргэжлээ сонгож цахимаар бүртгүүлдэг. Бүртгүүлсэн хүүхдүүдийг ЭЕШ-ын оноогоор жагсаагаад тэндээс тэнцсэн хүүхдүүдээ эрүүл мэнд, бие бялдрын зэрэг олон шалгалтыг авдаг. Хоёрдугаар шатны шалгаруулалт нь  энэхүү цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд зохиол байгуулагдаж байгаа хээрийн сургалт юм. Энэ сургалтад цэргийн дүрмийн мэдлэг, онол, дадлагын хэлбэрээр биеийн тамир, галын бэлтгэл, төрийн тусгай албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл гэх зэрэг суурь хичээлүүдийг заадаг. Эдгээр хичээлээс гадна суралцаж байгаа нийт бие бүрэлдэхүүний тэсвэр хатуужил, багаар ажиллах ур чадвар, багаар ажиллах зарчим, нөхөрсөг байх, хамт олон ч, эх орноо гэсэн сэтгэлийг төлөвшүүлэх, эцэг эхээ хайрлан хамгаалах сэтгэлийг суулгаж өгөхийг зорьдог. Мөн урлаг, спортын олон үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг. Түүнчлэн нэг дээр нэмэх нэг хөтөлбөрт буюу хууль, эрх зүйгээс өөр мэргэжлээр төгссөн. Гол оноо нь 3.2-оос дээш дүнтэй, 25 хүртэлх насны суралцагчдыг энэ бэлтгэлд хамруулдаг.

 

Суралцагч Б.Анхболор:

-Би дунд ангид орсон үеэсээ л цэргийн мэргэжлийг сонирхсон. Анх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нийгмийн ажилтны ангид 10 эмэгтэй авна гэхэд нь тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч хүссэн мэргэжлээрээ сурч байгаадаа баяртай байна.  Хээрийн бэлтгэлд гараад олон зүйл сурлаа. Өглөө 06:00 цагтай уралдаж босно, хувцсаа цэмцгэр өмсөхөөс эхлээд маш хурдтай болсон. Хэцүү санагдсан зүйл гэвэл марш тактикийн гүйлт. Эхний өдөр шантарч бай­сан ч дараагийн өдрүүдэд тактиктай болсон.

 

Нэгдүгээр салааны суралцагч Б.Бат-Оргилын ээж Ц.Тунгалагтуяа:

Өмнө нь хүүгээ эргэхдээ сургалтын байрыг  гаднаас нь харсан. Өнөөдөр дотор нь орж нэг бүрчлэн танилцлаа. Орчин нь цэвэрхэн, хоол унд сайтай, тохилог юм. Мөн энд байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах штаб хүртэл байдаг нь их сайхан санагдлаа. Хүүгийнхээ хураасан орыг хараад миний хүү юм сурч байна гэж бодсон.

 

Суралцагч Э.Энххүслэнгийн ах Э.Мөнхтөр:

-Дүүгийнхээ сургалтын орчинтой танилцлаа. Мөн буухиа тэмцээнд хамтарч оролцсон. Зохион байгуу­лалт сайтай санагдлаа. Сэтгэл өндөр байна. Дүү маань олон зүйл сурчээ. Цаашид ихийг сурна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12