Жолооч нарын хил нэвтрэх бичгийг нэг минутын дотор шалгадаг боллоо

2017-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Даян

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон км үргэлжилж, урт дараалал үүссэнээс нэг удаа хилээр гарахдаа 3-4 цаг зарцуулдаг байсан. Үүнийг Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орж гарах тоог нэмж хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгуулснаар дараалал буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломжтой боллоо.

Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах үүргийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс ахин хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр хүндрэлгүйгээр шуурхай шалган нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг дэх Гашуунсухайт шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрч буй зорчигч тээврийн болон эрдэс баялаг тээвэрлэж буй автомашины жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримт бичгийг шалгагчийн тусгай зориулалтын 14 кабиныг ашиглалтад хүлээн авлаа.

Ингэснээр тус боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг нэг минутын дотор багтаан шалгах боломжтой боллоо. Энэ боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол 3000 орчим автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байна. Тус кабин нь эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан, шаардлагатай программ бүхий компьютер, гэрэл дохио, агааржуулагч гэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулагдсан гэдгээрээ онцлогтой. Үүнийг дагаад алба хаагчдын ажиллах орчин сайжрах юм.

Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-ийн урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацаа хэмнэж байна. Тус боомтоор экспортолж байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгааг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байв. Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийн үр дүнгээ өгч эхэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12