Зочид буудал болж хувирсан ХИС-ийн  өргөтгөл тараа таниулж  эхэллээ

2017-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

“Пума” зочид буудлын  цахилгаан шат унаж хүмүүс хүнд, хөнгөн  бэртсэн нь  нийс­лэл­чүүдийг түгшээж байна. Тэнд цахилаан шат унана гэдэг цаашид бүхэл бүтэн барилга нурах ч аюулын дохио байж   бол­зош­гүй. Учир нь анх долоон давхар хичээлийн байр­ны өргөтгөл барина гэж зөвшөөрөл авчихаад 17 давхар болгосон. Ин­гэх­­дээ дан тоосгоор барь­сан  байдаг. Барилгын тэнх­лэг хазгай суулт өгөх, цаашлаад барилга нурах аюултай талаар ч хэл ам бишгүй гарч байв. Дээр  нь улс орны аюулгүй бай­далтай холбоотой асуудал. Ту­хайлбал, дэлхийн жишигт парламентын ордны­хоо хажууд түүнээс дээш өндөртэй барилга байшин бариулдаггүй атал уг барилга дүрэм, журмыг зөрчин Төрийн ордонтой хаяа нийлэн ийнхүү сүндэрлэсэн.

 Хууль дүрэм зөрчлөө гэдгийг холбогдох газрууд хэлж байсан ч тэр нь хэрэгжээгүй. Яагаад, ямар учраас гэдэг нь  одоо ч учир битүүлэг, хэн гэдэг даргын тушаал, шийдвэр байсан нь бүү мэд. Ямартай ч  барилгын ажил явдгаараа явсаар ашиглалтад орж тууз хайчлахдаа хичээ­лийн байрны өргөтгөл биш “Пума” зочид бууд­лын  байр болж “хувир­сан” нь олон нийтэд ил бол­сон. Тэгтэл ту­хайн үед мэр­гэж­лийн байгууллагуудын шаардлага, хууль дүрмийг  дагаагүйн гор өнөөдөр ийнхүү гарч уг барилга  тараа таниулж эхэллээ.

Барилгын ажлын яв­цад гэхэд л Нийс­лэлийн мэргэжлийн хя­нал­тын газрын Барил­гын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав “Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуулийн өргөтгөл гэдэг нэр­тэй барилга анх 1-7 давхар байхаар зураг шийдэл нь гарсан ч сүүлдээ олон давхартай  болчихсон. Анх зураг гаргасан зохиог­чийн шийдлийг өөрчлөөд цонхны дээд, доод хучил­тад төмөр гагнаад, тоос­гоор өрөөд баахан юм хийчихсэн байгаа юм. Ийм шийдэл ерөөсөө байдаггүй. Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шин­жил­гээгээр тогтоолго, зу­раг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир хэмээн  “Пума” компани, Хүмүүн­лэгийн ухааны их сур­гуульд хоёуланд нь 2.5 сая төг­рөгийн торгууль ног­дуулсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч 17 дав­хар болж сүндэрлэт­лээ Мэргэжлийн  хяналтынх­ныг тоогоогүй. Энэ удаа цахилгаан шат нь 4-5 давх­раас унасан тул хүмүүс хүнд, хөнгөн бэр­тээд өнгөрч. Хэрэв  17 давхраас унасан бол сууж явсан хүмүүсийн амь насыг хэн хариуцах байсан бол. Чанаргүй, барилгын хууль дүрмийг зөрчсөн барилга ганц “Пума” зочид буудлын энэ байр ч биш, нийслэлд хаа сайгүй ийм барилга, байшин баригдаж байгаа нь нууц биш. Тэдэнд “Пума”-гийн жишиг том сургамж, бас нийслэлийн иргэдэд сэрэмжлүүлэг бо­лог. Мэргэжлийн хянал­тын­­хан энэ байдлыг га­зар ава­хуулалгүй  зогсоогоосой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12