Их лууны мэлмий баясгасан “Нүүдэлчдийн соёлын наадам”

2017-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Завхан нутгаар овоглосон “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй газар амжилттай зохион байгуулагдав.

Д.ОЮУНЧИМЭГ

ТӨРӨӨ МАНАЖ БУЙ ИХ ЛУУНЫ МЭЛМИЙ

Монголыг харж, хамгаалж явдаг хоёр их хүчтэй луу байдаг аж. Түүний нэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур юм. Хоёр лууны нэг нь улс орноо харийн хүмүүсээс хамгаалж, зүүн зүгт цаашаа харсан хэлбэртэй оршдог байна. Харин төрөө хамгаалах үүрэгтэй Их луу нь Завхан аймгийн баруун хэсгийг эзлэн оршдог ажээ. Эл нуурыг тойрон орших элсэн манхнуудыг луугийн их бие гэх бөгөөд Хүнгий зэрэг ус, гол, горхинуудыг лууны судаснууд гэдэг байна. Луу нь дөрвөн мөчиндөө дөрвөн эрдэнэ атгасан нь Эрдэнэхайрханы бор давс, Дөрвөлжин сумын хомын талын давс, Сантын давснууд хэмээн нутгийн ахмадууд хуулчилсан юм. Түүнчлэн Баяннуурыг түүний бөөр нь гэх бөгөөд баруун, зүүн Монголын их элсийг уушиг зүрх нь гэх мэтээр нэрлэдэг ажээ. Байгаль дэлхий, уул усыг баясгаснаар нутгийн зон олны амар амгалан амьдралыг бэлэгшээдэг гэв. Энэ удаагийн соёлын их наадмын үеэр морин хуурын аялгуу олны сонорыг мялааж, түмнийг баясгасан. Энэ хэрээр байгаль дэлхий ч баясч, Их лууны мэлмийн тольт ч баясан гийж буйг дөрвөн өнгөөр хувирах нуур харуулна зочид, гийчдийг шагшруулсан юм. Ийнхүү өв уламжлал, ёс заншлаа дээдэлдэг түмэн олон байгаль орчинтой харьцах соёл, эх дэлхийгээ хайрлах ухаанаа шалгуулав.

Наадмын үеэр жуулчдад үхэр тэрэг болон морин тэргээр үйлчилсэн нь монгол ахуйг сурталчилсан сайхан үйлчилгээ байв.

НҮД БАЯСГАН, СОНОР МЯЛААВ

Үхэр тэрэг, морин тэрэг, тэмээн ачаа, бод малыг уналганд сургах үзүүлбэрүүд тун сонирхолтой. Зайдуухан орших отгууд хоёр өдрийн турш уламжлал хадгалсан арга хэмжээг зохион байгуулсан юм. Үхрийн отогт болсон сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээнд Алдархаан, Нөмрөг, Яруу, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл сумын малчин залуус оролцсон. Ид хаваа гайхуулсан энэ тэмцээн тун чиг өрсөлдөөнтэй болж байлаа. Сарлаг бугуйлдах тэмцээний тэргүүн байрыг Алдархаан сумын н.Аюушжав ахлагчтай баг эзэлсэн юм. Харин сарлаг булгиулах тэмцээнд Ш.Баасандорж ахлагчтай Идэр сумын баг түрүүллээ. Завхан аймаг 170 мянга орчим үхэртэй. Үүнээс 70 хувь нь сарлаг хэмээн “Үхрийн отог”-ын зохион байгуулагч Н.Бямбадорж хэлсэн юм. Сарлагыг өндөр уул, хангайн бүсийн 10 суманд үржүүлдэг байна. Далайн төвшнөөс 1.5 мянган метрээс дээш сэрүүн газар, соргог, чанартай бэлчээрт нутагладгаараа бусад малаас ялгардаг ажээ. Завхан аймгийн Алдархаан, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг сумд сарлаг үхрийг үржүүлдэг байна. Сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээнийг сонирхож буй Австрали улсын иргэн Аллисон Сийборн “Монголд амьдрах зургаан жилийн хугацаанд үзсэн хамгийн сайхан наадам байлаа. Байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газар монгол эрчүүдийн энэ хавийг гайхуулсан уралдаан тэмцээнээр чимэглэсэн сонирхолтой наадам болж байна” хэмээж артагдах дөхсөн нүүдэлчдийн соёлыг таниулсан наадмыг ирэх жил дахиж үзэхээр тэсэн ядаж хүлээх болно гэдгээ тэрээр хэлэв.

Наадмыг олон содон үзүүлбэрүүдээр чимжээ. Бор гэрээ нуруун дээрээ үүрээд нүүж буй монгол эр, сэгсэнд суугаад гэртэйгээ нүүх бяцхан хүүхдүүд, тоодгор дээл, нүцгэн хөлтэй ишиг, хургаа хариулж гүйх шилбүүр барьсан жаалууд олныг хайрыг татаж байв. Монголчууд уртын сайхан дуу, хуурын аялгуугаараа байгаль дэлхийгээ аргадаж ирсэн уламжлалтай ард түмэн. Мөн эхдээ гологдсон төлийг уянгат хоолойгоороо тойглосоор эвлэрүүлдэг заншилтай. Энэ наадмын бас нэг онцлог үзүүлбэр нь уянгат хоолойгоор ботгоо голсон ингийг тойглон, хөөслөн, өөвлөн уярааж буй гайхалтай монгол соёлыг харуулсан явдал юм. Өнгөрсөн зууны монголчуудын амьдарч байсан гэр, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, малаас гардаг түүхий эдээр хийж бүтээсэн олон төрлийн бүтээгдэхүүн гээд энэ насандаа хаанаас, хэнээс ч асууж, сураад, нэг дор үзэж үл чадах, олон нандин соёлын үнэт ховор зүйлүүдийг дэлгэж харуулж чадсан юм. Нүүдэлчдийн соёлын наадам өөр хаанахынх ч биш зөвхөн Завханых байсан хэмээн нутгийн ардууд бэлэгшээж байв.

Нүүдэлчдийн соёл бол байгаль, хүн, мал аж ахуйн харилцан хамаарал, шүтэлцээ, урт удаан цаг хугацаанд ч бие биедээ зохицон амьдарч чадах аугаа их арга ухааны тухай соёл юм. Тиймээс Завхан аймаг алслагдсан баруун хязгаарт оршдог, дэд бүтэц муу хөгжсөн, хөгжлөөс хоцрогдсон гэж цоллуулдаг ч байгалийн онгон байдлаа хадгалж үлдсэн, мал маллах арга ухаан, монгол хүний амьдралын их өв соёлоо одоо ч хадгалсаар байгаа аймаг гэдгийг энэ наадмаараа харууллаа.

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг отог бүр сайхан үзүүлбэртэй угтав. Бог малын отогт монголчуудын уламжлалт ёс заншил, амьдрах арга ухааныг өвлүүлэх зорилготой эсгий хийх арга, технологийг сурталчилсан нь жуулчдын сонирхлыг татав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

1 цаг 3 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04