Ч.Пунцаг: Хилийн зурвасаас хадлан бэлтгэх хүсэлтээ холбогдох газруудад тавьсан

2017-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцагтай ярилцлаа.

-“Нүүдэлчдийн соёлын наадам” өндөрлөлөө. Наадмын зохион байгуулалтын талаар ярилцлагаа эхэлье?

-Нүүдэлчдийн соёлын наадмыг Завхан аймгаас анхлан санаачилж бүх сумдыг хамруулан зохион байгуулалттайгаар оролцлоо. Хамгийн гол нь дэлхий нийтээр даяаршиж байгаа үед монголчуудын нүүдэлчин уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон. Түүнчлэн өв соёлын гайхамшгийг гадаад, дотоодын жуулчдад таниулах, цаашилбал аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болох учиртай. Наадмын үндсэн үйл ажиллагаа амжилттай боллоо. Мөн улсын уургач бугуйлчдын уралдаан болж өндөрлөлөө. Манай аймгаас төрсөн дөрвөн тод манлай уяачийнхаа мялаалга наадмыг зохион байгуулснаараа энэ удаагийн наадмын онцлог оршиж байна. Хэдийгээр зуншлага гандуу байгаа ч хүмүүс идэвхтэй оролцсонд баяртай байна. Завхан аймагт үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага болон хувийн хэвшил, төрийн байгууллагууд оногдсон ажлаа сайтар зохион байгуулж орсон нь наадмыг өргөн цар хүрээтэй, амжилттай болоход нөлөөлсөн. Тэр дундаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбар зөвлөл, Гар урчуудын холбоо гишүүдээ идэвхжүүлэн оролцсонд талархаж буйгаа илэрхийлье.  Наадмын зохион байгуулалтын хувьд дөрвөн отогт хуваагдсан. Тухайлбал, Бог мал болон үхэр, адуу, тэмээний отгийг гаргасан. Ингэснээр тухайн малаас гарах үр шим, түүнийг хэрхэн боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулж болох эсэхийг олон түмэнд харуулахыг зорьсон. Хамгийн гол нь уламжлалт аргаар боловсруулах үйл явцыг үзүүлбэр болгосон нь наадамчин олны талархлыг хүлээж байсан.

-Анх удаа зохион байгуулж байгаа болохоор энэ удаагийн наадам алдаа, оноотой байсан гэж дүгнэх хүмүүс байна. Таны хувьд?

-Мэдээж бүхий л зүйлийг төгс хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ анх удаа зохион байгуулж байгаа ч нэлээд дэг журамтай байсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Дараа, дараагийн удаад ямар зүйлийг хэрхэн хийх вэ гэдгээ дэнсэлсэн сайхан наадам болж өндөрлөлөө шүү дээ. Хамгийн гол нь монголчуудын өв уламжлал, соёлыг олон түмэнд харуулах, жуулчдад монгол ахуйгаа таниулах учиртай юм. Энэ нь цаашдаа Завхан аймгийн эдийн засагт дэмжлэг болохоос гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх хөрсийг бий болгоход нөлөөлнө гэж харж байгаа. Тиймээс манай аймагт аялал жуулчлалаар дамжуулан орох хөрөнгө оруулалт байх болно. Ирэх жилүүдэд гадаад, дотоодын аялагчид энэ арга хэмжээнд оролцон Завхан сайхан нутгийн минь үзэсгэлэнт байгальтай танилцах боломжтой юм.

-Наадмын дараа намар гэдэг. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн зургадугаар сард аймгийн ИТХ-аа хийсэн. Энэ үеэр энэ жил хийхээр төлөвлөсөн ажлынхаа 50 орчим хувийг биелүүлсэн гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ оны эцэс гэхэд төлөвлөсөн ажлынхаа үндсэн чиглэлийг бүрэн хангах боломжтой гэж харж байгаа. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч бусад боломжуудыг эрэлхийлж ажлаа үргэлжлүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, манай аймагт хэрэгжиж байгаа Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслийн хүрээнд хоёр сургуулийн иж бүрэн засварыг хийлээ. Үүнд зарцуулагдах 600 орчим сая төгрөгийн 100 гаруй саяыг нь орон нутгийн төсвөөс гаргасан. Үлдсэн хэсгийг нь дээрх төслийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэлээ. Мөн хувийн хэвшилтэйгээ хамтран хөдөөгийн иргэдийн харилцааг өргөжүүлэх үүднээс “Жи мобайл”-ын үүрэн холбооны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Идэр болон Алдархаан сумд тавьж суурилууллаа. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил бий. Тухайлбал, Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 114 км автозамын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлэх болсон учраас энэ ажлыг эхлүүлээд явж байна. Мөн Загастайн даваанаас Улиастай хүртэлх 64 км замын асуудлыг бас шийдвэрлэсэн. Түүнээс гадна Тосонцэнгэлээс Сонгино сумын чиглэлийн 250 км автозамын асуудлыг шийдвэрлүүлэхээр ярьж байна. Монгол Улсын хэмжээнд эдийн засаг хүнд байгаа ч дээрх замуудыг барих ажлыг эхлүүлсэн. Ингэснээрээ 2018 оны сүүлчээр нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох боломж бүрдлээ.  Энэ мэтчилэн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн.

-Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтын талаар?

-Тус сангийн хөрөнгө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 60 гаруй хувиар багассан. Одоогоор 900 гаруй  сая төгрөгийг сумдад хуваарилж байна. Нэн тэргүүнд Завхан аймгийн эдийн засгийн хөшүүрэг болдог хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн өвөлжилтөд зарцуулахаар төлөвлөлөө. Тухайлбал, бэлчээрийг услах ажлыг хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр худаг шинээр барьж 10 орчим худгийн засварын ажлыг хийнэ. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй худаг засварлахаар шийдвэрлэсэн байгаа. Одоогийн байдлаар зуншлага тийм ч сайн биш байна. Нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай байна. Харин аймгийн хойд хэсэг буюу газар нутгийн 10 хувь нь зуншлага сайн байна. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс холбогдох яамд болон Хилийн цэрэг, Цэргийн удирдах ерөнхий газар, Батлан хамгаалах яамд хилийн зурвасаас өвс, хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгох хүсэлтийг тавьсан. Хүсэлтийг хүлээж авбал, орон нутгийн хөгжлийн сангаас 100 орчим сая төгрөгийг тодорхой хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бий болгохоор шийдвэрлэсэн байгаа. Энэ жилийн тухайд манай аймагт 4.5 сая мал өвөлжих хандлагатай байна. Ер нь мал өсч байгаатай зэрэгцэн бэлчээрийн даацын асуудал хөндөгддөг. Тиймээс бэлчээрийн даацыг сайжруулахын тулд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөр, Хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд малчдыг бүлэг болгох зэргээр эхний алхмуудыг хийж байна.

Хамгийн гол нь аймгийн эдийн засгийн үндэс суурь нь мал аж ахуй. Тиймээс үүнээс орох орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Завхан аймагт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн аж ахуйн нэгж бий. Үүнээс гурав нь урд хөрш рүү мах экспортлох зөвшөөрлөө авсан. Гэхдээ хөрөнгө, санхүүгийн бэрхшээл тулгамдаж байгаа учраас хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж байна.  Эцсийн дүндээ эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн явснаар малчдын орлого нэмэгдэх гарц бий болно. Мөн “Завхан хүнс” групп өнгөрсөн 2015 оноос “Завхан нэгдэл” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь хуучин нэгдлийн зарчмаар ажиллах бөгөөд тодорхой хэмжээний мал, мах бусад бүтээгдэхүүнийг бэлтгэдэг. Ингэснээр малчдын орлого нэмэгдэхээс гадна аймаг орон нутагт орох хөрөнгө оруулалт ч өснө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12