Зургаан дэд сайдтай ажиллана

2026-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар чиглэлийн яамдын дэд сайдыг чөлөөлсөн байна. Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Түүнээс гадна Батлан хамгаалах яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дэд сайдтай ажиллахаар болжээ.  Ингээл Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ,  Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар үргэлжлүүлэн ажиллана.  Ингэснээр Н.Учралын Засгийн газар 19 сайд, зургаан дэд сайдтай ажиллахаар болж байна.

Энэ жил манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх COP17 дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил, гадаад, дотоодын олон арга хэмжээ, уулзалтууд төлөвлөсөн учраас Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир нарыг үлдээхээр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

1 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

6 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

6 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

11 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15