Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

2026-04-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газрын өмнө одоо улс төрөөс ч илүү төвөгтэй нэг сорилт тулгараад байна. Тэр нь эдийн засаг.  Ираны дайны улмаас дэлхий даяар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, шатахууны үнэ өссөөр байна. Үүний дам нөлөө аль хэдийн Монгол Улсад мэдрэгдэж, дизель түлш, АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 350-1000 төгрөгөөр нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ. Засгийн газар нэн түрүүнд Ойрх Дорнодод өрнөж буй дайны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, УИХ-д тогтоол оруулж батлуулахаар ажиллана гэж мэдэгдсэн.  Хоёрдугаарт,  Засгийн газар яаралтай 2026 оны төсөвт тодотгол хийж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаа эрэмбэлэх шаардлагатай нүүр тулж байна. 2026 оны хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр тасарчээ. Мөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал танхимаа аваад чуулганы хуралдаанд хийсэн анхны мэдэгдэл нь төсвийн тодотгол хийх тухай байв.  Тэрээр “Урсгал зардал танана, дээр нь хөрөнгө оруулалтаа эрэмбэлээд заримыг нь хойшлуулна. Шатахууны үнэ өсөөд ирэхээр иргэдэд хүндээр тусна. Тиймээс тодотгол хийж үүнийг давахаас өөр гарцгүй. Засгийн газрын эхний арга хэмжээ бол урсгал зардал болон хөрөнгө оруулалтаа танана. Дээр нь хэмнэлт хийхээс гадна орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээг авах ёстой. Тиймээс Татварын хуулийг татаж аваад буцаагаад өргөн барина. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог энэ тогтолцоог өөрчилж, татварын баазаа өргөжүүлнэ. Гаалийн журмын хэрэгжилтийг сайжруулж, импортын шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулах ажлыг хийнэ. Стратегийн бүтээгдэхүүнүүд буюу хүнс, эм, нефть,эмнэлгийн хэрэгслийг тусгай горимоор шуурхай нэвтрүүлэх арга хэмжээг авна. Гаалийн орлогын албан татварын хэлтэс дээр хиймэл оюун нэвтрүүлж, хүнд суртлыг бууруулна. Ер нь экспорт нэмэгдүүлэх ямар арга хэмжээ байна, шат дараатай хийхээс өөр аргагүй. Тиймээс 2026 оны төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар, ямар арга хэмжээ авах вэ гэдэг нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа орно. Улс орон даяар, нийслэл дээр хэрэгжиж байгаа төслүүдийг хамгийн түрүүнд эрэмбэлж, хэрэгжүүлнэ” гэсэн байдаг.  

Өчигдрийн байдлаар ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлт Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт  хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, Дизелийн түлш 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээлэв.  Тэгэхээр Монголын эдийн засаг өнөөдөр дотоод бодлогоосоо илүүтэй гадаад орчны савлагаанд эмзэг хэвээр байна.  Геополитикийн хурцадмал байдал ч эдийн засгийн тодорхойгүй байдлыг цаашид улам өдөөж мэдэхээр байна.  Худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл хэвээр. Ийм нөхцөлд уул уурхайгаас хэт хамааралтай бүтэц нь Монголын сул тал болдог гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа.   Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгаа юм.  Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн  хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Үүнээс үүдэн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.  Тэгэхээр Н.Учралын Засгийн газар эхний сорилт нь олон улсын нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн хүндрэл байх нь.  Хүндрэлийг хэрхэн даван туулахаас энэ Засгийн газрын дараагийн хувь заяа хамааралтай биз ээ. Ямартай ч  Н.Учралын Засгийн газар өчигдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээж буйгаа зарласан гэгээтэй мэдээллийг дуулгаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 65 (7807)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 15 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 18 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08