Усыг хэтрүүлж уувал бөөрөнд ачаалал өгдөг

2017-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Усыг зөв хэрэглэх нь хүний биеийн онцлог, нас, өвчний шинж байдал, дархлаа, сэтгэл санаа, хооллолтод хамаардаг талаар “Амандбадраа” уламжлалт эмнэлгийн эмч Л.Баттогтох зөвлөж байна. Ус их уух нь шингэний илүүдэлд оруулдаг гэсэн ойлголт байдаг. Ус их уусан үед хэт цатгалан байгаа юм шиг болж ходоод дүүрч цанхайдаг. Зарим хүн бага хэмжээний ус уусан ч ийм шинж илэрдэг. Энэ бол ходоодны шингээх чадвар сул байгаатай холбоотой. Усыг хэтрүүлэн ууснаар ходоодны шингээлт үгүй болж бөөрөнд хэт ачаалал ирснээс олон дахин шээдэг. Шээсний өнгө цайвар тунгалаг байдаг. Энэ нь бие махбодийн галын илч үгүй, бөөрөнд болон бүх биед хаван үүссэнийг илтгэнэ. Их хэмжээгээр олон дахин шээх нь бие махбодь дахь электролитийн хэмжээг багасгадаг.

Шингэний дутагдалд орохгүй байх хамгийн энгийн арга бол өглөө босоод нэг аяга бүлээн ус, өдөр хоол идэхээс 30 минутын өмнө нэг аяга бүлээн ус, орой унтахын өмнө нэг аяга бүлээн ус ууж хэвших хэрэгтэй. Хэрэв танд шингэн дутагдлын шинж илэрч байгаа бол хоолны завсар дахин нэг аяга ус ууж болно. Ерөнхийдөө шөл голдуу хоол нь шингэний хэмжээг хадгалж өгдөг.

Махны шөл, ногооны зутан, цай, сүү, жимсний шүүс, самар, үр тарианы смүүди ууж болох юм. Эдгээр нь усыг бодвол маш их тэжээллэг шингэнүүд. Сүү нь хүнд сэрүүн чанартай байдаг тул сүүндээ халуун амтлагчууд, эмийн ургамлууд, зөгийн балыг хольж ууж байгаарай. Түүхий сүү туулгах, болсон сүү өтгөн хатаах чанартай байдаг.

Сүүг аль болох дангаар нь хөөрүүлж халуунаар нь уух хэрэгтэй. Ихэнх хүн сүүг хүйтнээр нь болон хоолтой хамт хэрэглэдэг. Энэ бол хоол боловсролтыг алдагдуулдаг, ходоодны шүүс ялгаралтыг хоолноос тусгаарлаж, исэлт үүсэх явцыг саатуулдаг. Бэлэн савласан сүү өөрчлөлтөд орсон байдаг. Тиймээс цэвэр сүү хэрэглэхийг зөвлөе. Хэрэв та биеийн хүчний хөдөлмөр хийдэг, маш их хөлс, энерги хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийдэг бол усыг түлхүү ууна. Харин суугаа ажил хийдэг, хөдөлгөөн бага хийдэг бол ус бага уух хэрэгтэй. Их уур бухимдал, стресс болон хүйтэн сэрүүн уур амьсгал нь шингэний дутагдалд оруулдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12