Ц.Эрдэнэбат: Хот хоорондын 72 чиглэлийн тасалбарыг TVM машинаас худалдан авах боломжтой

2017-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэм денвер оюун ухаан” ХХК болон “Метатек” ХХК-тай хамтран хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулах TVM (Ticket vending machine) системийг нэвтрүүлэн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвд байршуулжээ. Энэ талаар “Метатек” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбатаас тодрууллаа.

- Хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг тусгай зориулалтын машинаар борлуулна гэлээ. Иргэд хэрхэн худалдан авалт хийх вэ?

- Автотээврийн үндэсний төвөөс төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэж, төсвийн зардлыг хэмнэх үндсэн зорилгын хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулсан. Хот хоорондын нийт 72 чиглэлийн тасалбарыг тасалбар түгээх машинаас шууд худалдан авах боломжтой. Өмнө нь иргэд заавал Зорчигч тээврийн төвүүд дээр очиж худалдаж авдаг байсан бол одоо хотын төвд аль өөртөө ойр байрлах цэгүүдээс энэхүү машины тусламжтайгаар тасалбараа худалдаж авах боломжтой болж байгаа юм. Жишээ нь иргэд Төв аймаг руу явах 3000 төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авахаар таксинд суулаа гэхэд Төв аймаг руугаа явах тасалбараасаа илүү үнэ төлөх болдог байсан. Бид бүхэн энэ чирэгдлийг л арилгах гэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд байна.

-Тасалбар түгээх машинаас хэрхэн тасалбараа худалдан авах вэ? Кассан дээр очоод бичүүлэхээс илүү хялбар байж чадаж байгаа юу?

-Бид хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, найдвартай, хурдан шуурхай хүргэх зорилгоор Тасалбар түгээх машиныг хийсэн. Тэгэхээр аль болох хялбар байдлаар захиалахаар шийдсэн. ТVМ (Ticket vending machine) нь хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх болно.

Цаашид бид наймдугаар сарын 01-ний өдрөөс олон нийтийн үйлчилгээний төвүүдэд ТҮМ машинаа байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр иргэд зорчих тасалбарыг урьдчилан авах гэж заавал Драгон төвийг зорьж үнэт цагаа алдах шаардлагагүй болох болно.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12