“Цахим элсэлт”-ийг энэ сарын 25-нд баталгаажуулна

2017-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж байгаа билээ.  Бүртгэл  долоодугаар сарын 25-ны өдрөөс буюу өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Гэтэл  нийслэлийн алслагдсан гэр хорооллын зарим эцэг, эхчүүд  энэ талаарх мэдээллийг сонсоогүй, “Цэцэрлэгийн бүртгэл эхэлчихсэн юм уу” гэж гайхшрах нь олонтаа байна. Тиймээс энэ удаа хоёр настнуудыг  цахим бүртгэлд  хэрхэн хамруулах тухай зарим мэдээллийг хүргэе.  

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ГАР УТСАНД МЕСЕЖЭЭР ХАРИУ ИРНЭ

Цэцэрлэгийн насныхны цахим бүртгэлд  энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх юм. Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний  өдөр цэцэрлэг дээр нь бүртгэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлж байна. Мөн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүдэд наймдугаар сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж, тусална гэв. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг наймдугаар сарын сүүлээр бүртгэдэг байсан бөгөөд  бүртгэл эхлэхэд иргэд гадаа нь хонон өнжин дугаарладаг байсан.  Харин одоо цахимаар бүртгэж байгаа учраас ийм явдал гарахгүй. Хүүхдийн орон тоо хэтэрсэн цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ сонгоно. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  наймдугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг  үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу месежээр очно” гэдгийг дуулгав.

ЦАХИМ БҮРТГЭЛ СААТВАЛ 330822 УТСААР ХОЛБОГДООРОЙ

Хоёр настнуудын бүртгэл энэ жил tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдаж байна.  Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийнхээ дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм.

“Хэрэв цахим бүртгэлд ямар нэгэн доголдол гарвал Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын 330822 утсаар холбогдож хэлэх боломжтой. Мөн харьяа дүүргүүдийн Боловсролын хэлтсүүдтэй холбогдож болно ” гэв.

Дүүргийн боловсролын хэлтсүүдтэй холбогдох утасны дугаарууд:

• Баянгол                                  88093035                                                 

• Баянзүрх                                260022, 95267120                                   

• Багануур                                70213815                                                 

• Чингэлтэй                              315442

• Хан-Уул                                 342470 99142798         

• Налайх                                  70233008, 89757590             

• Сүхбаатар                             70111606

• Сонгинохайрхан                    70171110, 70171117.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12