Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна

2017-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Мал аж ахуйн салбарт доривтой өөрчлөлт авч ирэх учиртай хэмээн салбарын судлаачид онцолж байв. Учир нь манай улсын малын тоо толгой өсч 62 саяд хүрсэн ч үүнийхээ ашиг шимийг бодитоор нь хүртэх хөрс байхгүй байгааг тэд ярьдаг. Мэдээж үүнд төрийн болон малчдын зүгээс хийж хэрэгжүүлэх ажил бий. Тухайлбал, салбарын яамнаас Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй. Энэ хуулийн хүрээнд бүтцийн болон арга зүйн шинэчлэл гарах учиртайг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш хэлж байлаа.

 

МАЛЫН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛСНААР МАХНЫ ЭКСПОРТ ӨСНӨ

Малын өвчлөлийг бууруулж, махны экспортыг нэмэгдүүлэхээр салбарын яамнаас нэлээдгүй ажлыг хийж буй. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас мал, амьтны 15 нэрийн өвчнийг гоц алдварт өвчин гэсэн ангилалд багтаан олон улсын худалдааны хорио цээр тавигддаг. Манай улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн шүхий, хонь, ямааны цэцэг өвчин болон урьд өмнө гарч байгаагүй бог малын мялзан өвчин 18 аймгийн 93 сумын нутагт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон.  Ингээд Засгийн газар, орон нутаг, мэргэжлийн байгууллагаас малын өвчлөлтэй тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснээр үр дүнд хүрснээ албаныхан онцолж буй. Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II үе шатны гэрээг ОХУ-тай байгуулжээ. Ингээд эхний ээлжинд тус улсаас шүлхий өвчний 4.2 сая бодын тун буюу нийт зургаан сая толгой мал вакцинжуулах вакциныг хүмүүнлэгийн тусламжаар авсан нь 4.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрдэв. Зөвхөн малын өвчлөлийг дарахаас гадна мэргэжилтнүүдийг чадавхжуулах, бэлэн байдлыг хангах хүрээнд Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилласан байна. Тодруулбал, эрсдэл бүхий есөн аймгийн 70 гаруй сумдын мал эмнэлгийн мэргэжилтний дунд өвчнийг оншлох, эмчлэх, дээж цуглуулах, шинжилгээ хийхтэй холбогдсон сургалтыг зохион байгуулжээ.

 

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

Мөн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулж байгаа. Энэ хүрээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулахыг зорьж хөтөлбөр боловсруулсан байдаг.

Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд мах экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэх учиртай ажээ. Эцсийн дүндээ малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болох юм. Мэдээж мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, малын тоо, төрөл, сүргийн бүтцийн зохист харьцааг баримтлах, эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай  зохистой хослуулан  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зэрэг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх алхмыг эхлүүлсэн байна. Өнгөрсөн сард махны болон нарийн ноосны чиглэлийн дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон Монгол Улсын малын генефондыг арвижуулсан. Махны түргэн өсөлттэй хонь болох Суффольк, Бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон мах өгдөг ажээ. Мөн ихэр төл гаргадаг Романов үүлдрийн хонь оруулж ирсэн юм. Тус хонь төллөх бүрдээ хоёр ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг Романов эм хониндоо Суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, ашгаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн Говьсүмбэр аймагт өсгөж байсан “Сүмбэр” хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй Кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болохоор төлөвлөж буйгаа албаныхан хэлсэн юм. “Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд Монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байна. Ингэснээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амыг эрүүл аюулгүй  хүнсээр хангах, хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хангах учиртай ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2 цаг 34 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

14 цаг 57 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

15 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

15 цаг 26 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин