Үйлчин бүсгүйчүүдээр гангарсан “бог малын отог”

2017-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын хөвөөнд болсон “Нүүдэлчдийн соёлын наадам-2017”-ыг сурвалжлах үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар зөвлөлийн уран үйлчин бүсгүйчүүдтэй уулзсан юм. Ажил үйлсээрээ, амжилт бүтээлээрээ нэгдсэн хүүхнүүд дэлхийд гайхагдах бүтээл урлаж байна. Энэ удаагийн “Амьдралын тойрог”-ын зочидтойгоо уншигч таныг уулзуулъя.

Монголчууд эрт үеэс өнөөг хүртэлх хугацаанд асар олон тоглоом наадгайг бий болгосон билээ. Тиймээс “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын үеэр ардын уламжлалт тоглоом наадгайг тоглож үзүүлэн, энэхүү тоглоом наадгай нь эрүүл мэндийн болон соёл хүмүүжлийн олон талын ач холбогдолтойг сурталчилан таниулж байв.

 

БОГ МАЛЫН ОТОГИЙНХОН

Таван хошуу малынхаа үр өгөөжийг нийтэд таниулахаар дөрвөн отогт хуваасан нь Нүүдэлчдийн соёлын наадмын онцлог зохион байгуулалтын нэг байв. “Бог малын отог”-ийн оролцогчид нь Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар зөвлөлийн гишүүд юм. Бүсгүйчүүдийн урласан бүтээлийг танилцуулахаас гадна хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх уралдуулах зэрэг тэмцээнийг зохион байгууллаа. Түүнчлэн дээр үеэс уламжлан ирсэн эсгийний найр ч мөн л энэ отогт болсон юм. Дуутай, хууртай хүн зон нь инээд баяслаар дүүрэн, хөгжилдөх нь аятай. Мөн сумын онцлогийг илтгэх эртний эдлэлээр үзэсгэлэн гаргасан нь жуулчдын сонирхлыг ихэд татлаа. Сантмаргаз сумын үзэсгэлэнгийн гэр хөл хөдөлгөөнтэй, зочид олонтой байв. Тус сумын анчин Совдын хэрэглэж байсан цахиур буу ховор үзмэрийн нэг байлаа. Мөн Сантмаргазын уугуул Ч.Сүхбаатарын эдэлж байсан сэгс араг олны нүдийг хужирлав. Тэрээр 7-8 настай байх үеэсээ л аавынхаа хамтаар жин тээж ирсэн аж. Түүнчлэн аргалын эврээр хийсэн шанага байх бөгөөд Даваажав гэгч эрхэмийн удам дамжсан эртний эдлэл гэх мэтчилэн дээр үеэс хэрэглэж ирсэн ахуйн хэрэглээний эд зүйлс олон. Ийнхүү олныг баясгах түүх, соёлыг хадгалж үлдсэн эртний эдлэлийнхээ талаар Сантмаргаз сумын соёлын төвийн музейн ажилтан С.Бямбадорж зочдод тайлбарласан юм. Тэрээр “Эртний өв соёл, зан заншлыг олонд түгээх дэлгэрүүлэх их үйлсэд оролцож байгаадаа баяртай байна. Наадмыг зохион байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломжийг харуулж байгаа юм. Манай сум ч ялгаагүй өөрийн онцлогийг бусдад таниулах, эртний соёлыг нийтэд түгээх, малчин ахуйгаа хадгалж үлдэх, түүгээрээ орлого олох боломж бий” гэв. Зочдын хөл дарагдсан тус отогийнхон урласан бас боловсруулсан бүтээгдэхүүнээрээ худалдаа гаргасан юм. Үйлчин бүсгүйчүүдийн бүтээлийг сонирхон худалдаж авах нь элбэг харагдсан. Зөвхөн бүсгүйчүүд төдийгүй уран гартай залуусын урласан монгол гутал тэргүүтэй бүтээл ч мөн л олныг гайхшруулсан юм. Мөн Завханы эмэгтэйчүүд үйл мэтгэж үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьсан. Тэр дундаа  холбооны ахмад гишүүн Н.Лхамсүрэнгийн ганц эрэгтэй шавийн урласан гутал олон хүний сонирхлыг татав. Н.Лхамсүрэн гуай өдгөө 70 нас давж яваа хэдий ч балчир ахуйгаасаа юм оёж ирсэн нь өдгөө олон шавь төрүүлж, залуустаа ажиллах дэм болж буй аж.

“Бог малын отог”-т уламжлалт ёс заншлыг харуулсан хонь хяргах, ноос савах, эсгий зулах, чирэх, ноосоор дээс томох уралдаан гээд үндэсний хэв шинжийг харуулсан олон үзүүлбэр зохион байгуулсан нь гадна, дотны жуулчдад ихэд таалагдав.

БҮСГҮЙЧҮҮДИЙН УРЛАН

“Улаагчны хар нуур”-ын хөвөөнд болсон наадмын үеэр “Бог малын отог”-т эмэгтэйчүүдийн урласан бүтээлээр монгол гэрийг бүрэн тохижуулж гар урлал, уран хатгамал, эсгий ширмэл, эсгий урлалын бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь олны талархлыг хүртсэн юм. Завхан аймгийн  Эмэгтэйчүүдийн холбоо нь 24 суманд салбартай бөгөөд 26 мянган гишүүнтэй юм байна. Өдгөө тус холбооны тэргүүнээр Х.Даваахүү ажилладаг. Тэрээр жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих, тэднийг чадавхжуулах зорилгоор нэлээдгүй ажлыг зохион байгуулж иржээ. Тус холбоо “Эмэгтэйчүүд эрүүл зөв нийгмийн төлөө” уриан дор нэгдэн ажилладаг. Тухайлбал, “UPDATE MIND Institute”-тэй хамтран  “Эмэгтэйчүүдийн хөгжил-стиль имиж” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Мөн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганаар эмэгтэй хүн юу хийх боломжтой, эрүүл байхын тулд юу хийх талаар хэлэлцжээ. Энэ үеэр “Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох” үндэсний уламжлалт уран хатгамалын сургалт явуулж нийт 1126 эмэгтэйг хамруулсан байна. Ийнхүү бүсгүйчүүдийнхээ урласан бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлан таниулахаар Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Герман улсад  уулзалт зохион байгуулснаа наадмын үеэр танилцуулав.

Холбооны ахмад гишүүн Н.Лхамсүрэн тэтгэвэрт гарснаасаа хойш гар урлалын бүтээл хийж, мөн 24 сумын бүсгүйчүүдэд зааж сургаж ирсэн нэгэн. Үзэсгэлэн худалдаа, сургалт семинарт өөрийн үр хүүхдээ дайчлахаас гадна шавь нараа ч оролцуулж иржээ. Түүний зээ охид зүү ороох хатгамалаар тун чиг уран хэмээн бахархаж байв. Тэрээр эхээс долуулаа. Дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд Завхан аймгийн Отгон сумын уугуул Ш.Нямаагийн хоёр дахь охин болон мэндэлжээ. Залуус хойч үедээ “Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ урлах хэрэгтэй. Энэ удаагийн наадамд оролцож байгаадаа тун баяртай байна. Уламжлалаа мартаж, орхигдуулж болохгүй юм шүү, хүүхдүүд ээ. Тиймээс өөрийн ач зээ, үр хүүхдэдээ зааж сургахаас гадна залуу хойч үедээ өвлүүлж үлдээх юмсан гэж боддог. Тиймдээ ч чадах бүхнээ олонд хэлж, сургах дуртай” хэмээн ярьж суугаа Н.Лхамсүрэнгээр бахархаж байлаа. Бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан энэ үед өөрийн гарын урыг шингээсэн дээл хувцас, эдлэл хэрэглэл хэрэглэх нь зөв шүү хэмээн тэрээр аминчлан захив. Н.Лхамсүрэн удам дамжсан үйлчин. Түүний ээжийн тал шаггүй урчуудтай гэдгээрээ нутагтаа алдартай аж. Хэдийгээр нас өндөр гарч байгаа ч нутгийн бүсгүйчүүдтэйгээ мөр зэрэгцэн ноосон эдлэлийн сургалтад хамрагдсан байна. Тэрээр гэрээ өөрийн ширсэн ширдэг, олбогоор чимэхээр ач, зээ нартайгаа ханцуй шамлан оржээ. Нүүдэлчдийн наадамд өөрийн хоёр шавьтайгаа оролцож байгаагаа хэллээ. Түүний шавь Ж.Адъяажав чамгүй уран бүсгүй. Зүү ороох оёдлоор чимсэн монгол гутал урласан байна. Сэтгэлээ шингээн урласан монгол гутлыг дөрвөн сарын турш оёжээ. Шавь З.Алтангэрэл нь мөн л олны нүдийг хужирлахаар өөрийн урласан монгол гутлыг үзэсгэлэн худалдаанд оролцуулж буйгаа хэлэв. “Өөрөө эх зургаа зохиож, эсгүүрээ хийдэг. Сургалтанд хамрагдсанаасаа хойш мэргэжлийн төвшинд оёхыг хичээж байгаа. Мэдээж монгол уламжлал, дэг жаягийг шингээх хэрэгтэй хэмээн багш маань сургадаг. Ер нь бидний оёсон гутал, хувцасны дизайн болон дэг жаягийг Н.Лхамсүрэн багш гаргасан юм шүү дээ” хэмээн бахархаж байлаа. Н.Лхамсүрэн шавь нарынхаа хамтаар тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлсэн байна. Амжилтаа хадгалах даалгаврыг багшаасаа авсан шавь нар нь өөрсдийг чадавхжуулах, боловсруулахад илүүтэй анхаарч буй гэнэ. Хэрэв гурван жил дараалан амжилтаа хадгалж чадахгүй бол “Багшийн банга хатуу бууна” хэмээн хошигнож суугаа шавь Ж.Адъяажав нь битүүхэн эмээж байгаагаа илэрхийлэв.

Олон урчуудын бүтээлээр отгоо гоёсон “Бог малын отог”-ийнхон ийнхүү наадамлав. Мөн энэ үеэр Нөмрөг сумын үйлчин Л.Туулын урласан монгол дээл болон загварын дээлүүд эрэлт ихтэй байсан юм. Мөн ширж оёсон эсгий олбог, дэвсгэрийг гадны жуулчид ихэд сонирхож байлаа. Үйлдвэрийн үнэ гэдэг шиг өөрсдийн урласан бүтээлийг нэг их үнэрхэхгүй борлуулж байна хэмээн үйлчин бүсгүйчүүд ярьж байлаа. Малгай, дээл, бүс, ээмэг зүүлт тэргүүтнээс эхлээд олбог дэвсгэр, цагаан идээ, нутгийн брэндээр наадамчин олныг баясгасан “Бог малын отог”-ийнхондоо амжилт хүсье.

Монголын тамгатай 13 хутагтын есийг төрүүлсэн Их Очирваанийн үр садын ирээдүйг харах мэлмий тунгалаг, үг яруу, үйл зөв байх учиртай хэмээн нутгийнхан энэ үеэр бэлэгшээж байсан юм. Цаст Цагаан Очирваань нутгийн цадиг билигт ард түмэн учирлан тунгааж чадах аваас учиргүй үг унахгүй буюу.

“Монголчууд бид тэнгэр заяат ард түмэн. Дээл хувцас, үндэсний гоёл маань ямар ч гадны брэндээс илүү чамин, чанартай харагддаг. Тиймээс монгол хүн бүр  үндэснийхээ хувцсаар гоёосой” гэж үйлчин бүсгүйчүүд ярьж байна.

Үндэсний дээл хувцсаар монгол түмнээ эрхэмсэг, төгөлдөр болтол нь “гангалдаг” үйлчин бүсгүйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Завхан аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Х.Даваахүү ахалж ажилладаг аж.

Тэдний урланд хонины ноосоор хийсэн эсгий бойтог, хантааз, машины суудал, хөшиг тогтоогч, эсгий малгай, зүүлт чимэглэл гээд төрөл бүрийн эсгий урлал хараа булааж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

34 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

5 цаг 24 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05