“Хааны эрэлд-2017” буюу AЮУЛГҮЙ “ДАЙНЫ ТАЛБАР”

2017-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ХАНДСҮРЭН

“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуулийг сурвалжилсан нэг өдөр сонирхолтой болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаа нь Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийнхэд 26 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Тэд өдөр болгон хоорондоо нэлээд зайтай байрласан таван газар дадлага сургуулилт хийдэг аж.

Эхнийх нь “Хүмүүнлэгийн бараа түгээх цэг” байлаа. Энхийг сахиулах үйл ажиллагааны үеэр хүмүүнлэгийн бараа, хүнсийг дээрэмдэх оролдлогууд цөөнгүй гардаг учраас тэд дадлагыг ийнхүү бодит мэт хийж, сургуулилтын буу агсжээ. Энд цэргүүд барааг хамгаалж байхад дээрэмчдээс гадна өдөөн турхирагчид бараа түгээх цэг рүү дайрч орохыг завддаг байна. Тэд цэргүүд рүү дайрч давшлахын хажуугаар “Fuck you, Go to hell” хэмээн орилцгоодог ба бодит байдалд дөхүүлэхийн тулд хийдэг гэж ахлах багш Б.Гантулга тайлбарлав. Ийнхүү тэдний тэмцэл улам ширүүсч, турхирагчид ч хоорондоо зодолдож нэг хүн гэмтсэн мэт жүжиглэх аж. Удалгүй машин унасан хэдэн дээрэмчид ирж, цэргүүд рүү гал нээн, хоорондоо байлдах явц яг л жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.

Хоёр дахь цэг бол шалган нэвтрүүлэх байр. Энэ хэсэгт торон хашаа болон шалган нэвтрүүлэх байрыг бодит байдалд нийцүүлэн хийж энд тэндгүй цэргүүд харуулдана. Мөн түрүүчийнхтэй адил дээрэмчид шиг хувцасласан цэргүүд болон жирийн цэргүүд хоорондоо буудалцаж эхэллээ. Энэ үеэр сумнууд нь сэтгүүлчид рүү ирж, тэднийг айлгаад амжив. Тус цэгийн гол зорилго нь хар тамхи, хууль бус зэвсгийн худалдааг зогсоох аж. Тухайн цэгт эрэгтэй хүн эмэгтэй хүнд нэгжлэг хийх, биед нь гар хүрэхийг хуулиар хориглосон байдаг. Тиймээс эмэгтэй цэрэг эмэгтэй хүнд нэгжлэг хийх дүрэмтэй аж.

Гурав дахь цэг бол хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх байлаа. Энэ салаанд Монголын 39 цэрэг үүрэг гүйцэтгэж, ахмад Park болон ахлах дэслэгч Н.Баасандорж нар ахлаж байв.

Дөрөв дэх цэг буюу “Явган эргүүл”-ийн үйл ажиллагааг ахлах багш Ц.Даваадорж удирдаж байлаа. Тэрээр “ “Явган эргүүл”-ийн цэгээр өдөр болгон өөр улсын нэг салаа явж, дадлага хийдэг. Өнөөдөр 35 Япон цэргийн салаа явж байна. Бодит байдал дээр иймэрхүү газар машин явах боломжгүй байдгийг бодолцож зохион байгуулсан” гэв.

Тав дахь сургуулилтийн газарт ирэхэд нисдэг тэрэг осолдож, энд тэндгүй шархадсан цэргүүд ёолж, их хэмжээний утаатай байлаа. Уг газарт цэргүүд осолдож, шархадсан хүмүүсийг татаж гаргах, анхны тусламж үзүүлэх үүрэгтэй ажээ.

“Зэвсэгт хүчний жанжин штаб”-ын мэргэжилтэн, ахмад О.Гэрэлмаагаас үүний талаар тодруулахад “Бодит амьдрал дээр уг чиглэлээр цэргүүд Хойд ба Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэдэг. Тэнд үйл явдал хэрхэн өрнөдөгтэй холбогдуулан, санаа авч сургуулилтийг хийлгэдэг” гэв.

Ийнхүү бүх сургуулилтын цэгтэй танилцсаны дараа “Зэвсэгт хүчний 311-дүгээр анги” дээр ирлээ. Энд 08:00-17:30 цаг хүртэл удирдлагын штаб ажилладаг байна. Удирдлагын штаб дээр нийт 16 төлөөлөгч дарга нар үүрэг, чиглэл өгч хуралддаг байна. Дараа нь шийдвэрээ гаргаж, сургуулилтын газар руу туршуул явуулдаг гэнэ. Ингэснээр цэргүүд бодитоор энхийг сахиулах үйл ажиллагаанд орох туршлагыг хуримтлуулдаг ажээ.

Команд штабыг Номхон далай дахь АНУ-ын зэвсэгт хүчний талаас удирдан явуулж буй Швед улсын иргэн Пэли Росдал “Би Номхон далай дахь АНУ-ын зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулан “Хааны эрэлд” сургуульд найм дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн тухайд Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб тусгай хүсэлтийн дагуу НҮБ-ын секторын стандартыг гаргасан. Энэхүү штабыг хиймэл цагийн байдлаар зохион байгуулж байгаагаараа онцлог. Мөн НҮБ болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, цагдаа, олон улсын байгууллагууд хамтран явуулж байгаа” гэв.

Команд штабын үйл ажиллагааг удирдаж байгаа грүпийн гишүүн Кристин Магрэлл “Миний ажил бол сургалтын арав хоногийн турш энд болж байгаа бүх үйл ажиллагаанд заавар өгөх юм. Бид энхийг дэмжих үйл ажиллагаандаа зориулж “Зуба” хэмээх хиймэл улсыг бүтээсэн. Энэ улсын цагийн зөрөөнд тааруулж та бүхний үзсэн дадлагуудыг зохион байгуулдаг. Мөн НҮБ, НҮБ-ын цагдаа, улаан загалмайн ажилтнууд, хүмүүнлэгийнхэн энэ үйл ажиллагаанд оролцож байгаагаараа онцлог” гэлээ.

Сэтгүүлч миний нүдээр “Хааны эрэлд 2017” энхийг сахиулах үйл ажиллагааны нэг өдөр аюул багатай мөртлөө буудалцаан, байлдаан болсон жинхэнэ “дайны талбар” байлаа. Гэнэт л энэ тэндээс буун дуу гарч, утаа саагин, шархадсан нэгнийгээ зөөвөрлөх нь яг л кинон дээрхтэй адилхан санагдсан юм. Өнөөдрийн энэхүү үйл явдлыг харж, хөндлөнгөөс ажиглаж суусан би олон оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэрэг эрсийн зоригтой, тэвчээртэй, дайчин байдлыг шагшихгүй байхын арга байсангүй.

Эх сурвалж: www.polit.mn

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

37 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

37 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

37 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

11 цаг 29 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

18 цаг 14 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

18 цаг 41 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин