Долоо хоногийн онцлох 8 үйл явдал

2017-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

1.Ерөнхий Прокурорын газраас “60 тэрбум”-ын асуудлаар хэрэг нээхийг даалгалаа

Олны анхаарлын төвд буй “ 60” тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллага нэг талд нь  шийдэх шаардлага нийгэмээс урган гарч байна. Харин өнгөрсөн 7 хоногт  уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа.

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ.

 

2.Монгол Улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

Өнгөрч буй 7 хоногийн бас нэг чухал үйл явдал УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн явдал юм. МАН-ын бүлэг  олонхийн  хүчээр батлах гэсэн санаархалд АН-аас мэдэгдэл гаргасан нь ард түмний эрх ашигт нийцсэн үйл явдал  хэмээн үзэж энэ 7 хоногийн онцлох үйл явдлын нэгээр  нэрлэв.

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараах шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;

Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;

Гуравдугаарт, 2000 оны “Дордуулахын долоон өөрчлөлт”-өө засч залруулах;

Дөрөвдүгээрт, “Ард нийтийн санал асуулга” явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна.

3. “Хааны эрэлд” олон улсын сургуулийн нээлт Тавантолгойд болов

Энхийн сахиулах үйл ажилагаанд өнгөрсөн хугацаанд дэлхийн  таван тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн "Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг болоод байгаа ажээ. Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог үйл явдал юм.

Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /07.23 /боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Иймээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой хэмээн БХЯ, ЗХЖШ-ын зүгээс үзжээ.

4. Хорь дахь дүрийн Ринбүчи заларлаа

Энэ сарын 19-ний өдөр 20 дахь дүрийн Ринбүчи манай улсад ирсэн билээ. Түүнийг арслан ширээнд залах ёслол Бэтүб хийдэд боллоо. Түүнд хүндэтгэл үзүүлж “Их майдар” төслөөс “Босоо майдар” бурхныг өргөн барьсан юм. Ёслолын үйл ажиллагаанд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол Улсын гурав дахь Ерөн¬хийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Бат¬лан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөө¬лөгчид, уран бүтээлчид оролцож, сүсэгтэн олонд мэнд¬чил¬гээ дэв-шүүлэн, дур¬¬сам¬жаасаа хуваалцсан үйл явдлыг манай сайт онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна

5. Скаут хүүхдүүд майхант зусланд 7 хоног бие даан  амьдрах арга хэмжээг онцлож байна

Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын  27-ноос эхлэн  долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулсан нь байгаль орчин эх дэлхийгээ хайрлах үзэл тэдэнд төрүүлж улмаар майханд 7 хоног бие даан амьдрах арга ухаанд сургасан явдал энэ 7 хоногийн хамгийн онцлог үйл явдал билээ.  

Энэхүү арга хэмжээнд  Ази-Номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын 1500 гаруй удирдагч нар нийлээд 7000 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ юм. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм.

6.Хакүхо М.Даваажаргал дээд амжилт тогтоолоо

Их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумо бөхийн бүх цаг үеийн хамгийн олон ялсан түүхэн амжилт тогтоолоо. Ингэснээр тэрбээр хамгийн олон ялалт авсан рекордыг, амжилтыг ганцаараа эзэмшиж эхэллээ. Озэки Кайогийн 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа 1047 болгон тогтоосон дээд амжилтыг тэр ийнхүү шинэчлэжээ

7. Энх цагт эрсэдсэн амийг хэнээс нэхэх вэ

Эрдэнэт хүний амь нас дэндүү хямдхан болжээ. 15-хан минут үргэлжилсэн аадрын дараах үер аюул дагуулж улмаар гурван хүний амийг аваад явчихлаа. Гал, усны аюулд ам гарч болдоггүй ч арай  дэндүү  харамсалтай. Жил бүр л ахиу хэмжээний бороо орох тоолонд айлууд үерт урсдаг хэвшил тогтоод бараг хайхардаг хүнгүй болсон. Онцгойгийнхон газар дээр нь очиж ажиллаад, холбогдох албаныхан нь иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл гэсэн үгээр хаацайлсаар  хэдэн ч жил болов бүү мэд. Юм л бол ардчилал хүний эрх гэж ярьдаг улс оронд маань  хүүхдээ хөтөлж яваад үерт урсгах нь хэвийн үзэгдэл болох нь. Хэдийгээр эдгээр хүмүүс үерийн аманд буусан буруутай боловч иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангаж өгөх үүрэг нь  төр засагт бий. Биеэ хамгаалж чадахгүй балчир үрс, хоногийн хоолныхоо төлөө амь зогоож байгаа иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?  Гэсэн сэтгүүлчийн асуудал хөндсөн энэхүү  нийтлэлийг, цаашид холбогдох байгууллага, албан тушаалтан, сайд, дарга нар  нь анхааралдаа авах хэрэгтэйг сануулж онцлов.

Түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд  гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болж мөн л байшин, гэр нь нурангид дарагдсан, урссан байдал үргэлжилсээр байгаа юм. Автомашинууд ч урссан байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Мөн сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон байна.

8. Дэлхийд гайхуулах Монгол соёл

Аялал жуулчлалын шинэ бренд болох “ЕРДИЙН ХӨСӨГ БА МАШИНГҮЙ НААДАМ ” зохион байгуулсан “Дэлхийд гайхуулах Монгол соёл” наадмыг сурвалжилсан сэтгүүлч Д.Оюунчимэг, Б. Энхтуул нарын нийтлэл сурвалжлагыг өнгөрч буй 7 хоногийн онцлох үйл явдлаар нэрлэв. Завхан нутгаар овоглосон “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан газар амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү наадмаас сум бүхэн үлгэр авч аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүн гаргаасаа гэж  www.polit.m сайтаас уриалж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

22 цаг 48 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

1 цаг 30 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

5 цаг 57 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

5 цаг 57 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

5 цаг 57 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

5 цаг 57 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

20 цаг 50 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

20 цаг 57 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

21 цаг 20 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

22 цаг 33 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

22 цаг 48 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

1 цаг 30 мин