Э.Хишигбаяр:Гэсэр ламд мөргүүлэх аялал зохион байгуулна

2017-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УЯНГА

Аялал жуулчлалын улирал үргэлжилж байна. Энэ удаа Монголдоо хамгийн анх Манжуур хотын аяллыг санаачлан үйл ажиллагаа явуулж буй  Залуучуудын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяртай ярилцлаа.

-Компанийнхаа онцлогийн талаар тодруулахгүй юу.  Ямар аялалууд зохион байгуулж байна вэ?

-Манайх бусад байгууллагатай харьцуулахад мэргэжлийн ажилчидтай. Олон жил Монгол орныхоо газар нутгаар аялал зохион байгуулж байсан туршлагатай. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийх л байдаг шүү даа.  Аяллын хувьд алдаа эндэгдэл бага гаргадаг. Зохион байгуулалтад  сайн орж ажилладаг. Гаднаас аялагчид хүлээн авах тал дээр ач холбогдол өгч ажилладгаараа онцлог давуу талтай юм.

- Аялал жуулчлалын улирал үргэлжилж байна. Энэ зун танай аялалд хэдэн хүн хамрагдаж вэ?

-Энэ зун бид Итгэлт хамба, Улаан-Үд,  Байгаль  нуурын хамгийн үзэсгэлэнт газар буюу зүүн эрэг рүү аялал зохион байгуулж байна.  Байгаль нуурын хөтөлбөр хүмүүст их тааламжтай, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Улаанбаатар хотоос гараад гурван шөнө дөрвөн өдрийн хугацаа зарцуулдаг. Хотоосоо үдээс хойш гараад замдаа ‘’Ээж мод’’-оор буудаллачихаад хил давна. Маргааш нь Улаан-Үд дээр өдрийн хоолоо идээд Байгаль нуурын зүүн эрэг дээр очдог. Тэнд хүмүүс наран шарлага хийх болон нуурын усанд ордог. Үдээс хойшдоо гарбөмбөг, теннис гэх зэрэг спортын жижиг тэмцээнүүд зохион байгуулна. Маргааш нь хөлөг онгоцонд суугаад нуурын эргэн тойрноор зугаалж, илүү сайн танилцдаг. Аяллын гурав дахь өдөр Улаан-Үүд хотын төв талбай, Арбатын гудамж, худалдааны төвүүдээр орж чөлөөт зугаалга хийснээр аялал өндөрлөдөг. Энэ мэт сонирхолтой аяллуудын хүсэлтийг долоо хоног бүр авч байна.Тун удахгүй бид нийтийн зургаан дуучинтай хамтран Байгаль нуурын аяллыг зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн.

-Дотоод аялал жуулчлалын хувьд монголчууд хаашаа их явж байна вэ?

-Хөвсгөл нуур, Эрдэнэ зуу хийд, Тэрхийн цагаан нуур, Элсэн тасархай, Улаан цутгалангаас авахуулаад говийн маршрут хүртэл бий. Эдгээр маршрутаар хэн хүссэн нь бидэнд хандаж хамрагдах боломжтой. Зуны амралтаа Монголд өнгөрөөдөг гадаадад сурдаг оюутан залуус, гэр бүлээрээ Монголдоо аялах хүсэлтэй хүмүүс хаана, хэнд хандахаа сайн мэддэггүй. Хувиараа хөдөө аялсан ч заримдаа чухал сайхан газруудыг дутуу үзэж сонирхох, орхигдуулах тохиолдол байдаг. Тэгвэл бид энэ бүх асуудлыг нэг дор шийдэж аяллын цогц үйлчилгээ үзүүлэх болно.

-Улаан-Үүд руу нэг удаагийн ээлжээр хэдэн хүн хамрагддаг вэ?

-Нэг ээлжээр бид автобусныхаа тоогоор буюу 24-45 хүний зохион байгуулалттай явдаг. Бид баг бүрдүүлэхээс гадна байгууллага хамт олны захиалгыг авч үйлчилдэг уян хатан бодлоготой. Мөн шинэ үйлчилгээ нэвтрүүлж насны ангиллаар ганц бие хүмүүсийн баг бүрдүүлж аялал зохион байгуулах болсон. Энэ нь мэдээж хүйсийн харьцаа тэнцүү. Аялах хугацаанд олон хөгжөөнт тэмцээн, уралдаан зэргийг зохион байгуулдаг. Энгийн аялалдаа насны хязгаар заадаггүй. Үүнээс гадна Хар зүрхний хөх нуур, Улаагчны хар нуур зэрэг хүссэн газруудаа аялж захиалж болно. Та ямар ч газар нутаг руу аялахыг хүссэн бид тэрхүү захиалгын дагуу үйлчлэхэд бэлэн.

- Аюулгүй байдалдаа хэр баталгаа өгөх вэ?

-Мэргэжлийн жолоочоос гадна хөтөч дагалдан явна. Хөтөч маань газар нутгийн  онцлог түүх зэргийг тайлбарлаж, газар зүйн мэдлэг олгохоос гадна анхны тусгамжийн мэдлэгтэй хүмүүс байдаг. Мөн бид ирэх сард Архангай аймгийн Цахир суманд байдаг Гэсэр багшийн бунханд очин сүсэглэн залбирах аяллын хөтөлбөр гаргасан байгаа.

-Аяллын захиалгыг хэрхэн, хаана хандаж өгөх вэ?

-“Залуучуудын аяллын хөгжлийн төв’’ цахим хуудас байдаг. Энэ хуудсанд манай бүх мэдээ, мэдээлэл багтсан байгаа. Мөн ТМ, ТV10, NTV телевизүүдээр манай танилцуулга байнга цацагдаж байгаа. Гадаадын болон дотоодын жуулчиддаа зориулсан мэдээллийн төвийг энэ сарын 20-нд нээх гэж байна. Тэрхүү салбар дээр аяллын хөтөлбөртэй танилцах боломж нээгдлээ гэсэн үг юм. Дашрамд хэлэхэд ресторан, зочид буудал, машин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, бэлэг дурсгалын дэлгүүр, үзвэр соёлын зүйлс, гар аргаар чимэглэл хийдэг хүн бүгд манай төв дээр гарын авлага танилцуулгаа үнэ төлбөргүй байрлуулж болно.Бид та бүхний зар сурталчилгааг зорилтот хэрэглэгчдэд нь хүргэж өгөх болно.

-Гадаад руу аль чиглэлд  аялагч авч байгаа вэ?

-Манжуур, Байгаль нуур, Итгэлт хамба чиглэлтэй. Ирэх сараас Тайландын ‘’Тэнгэрийн хаалга’’-ны аялал зохиол байгуулна.

-Хүмүүс аль чиглэлийн аяллыг түлхүү сонирхож танайд хандаж байна?

-Нэг үеийг бодвол иргэдийн жуулчлалын талаарх мэдлэг нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад аялах нь ч нэмэгдсэн. Өмнө нь Тэрэлж гэх мэт хот орчмыг илүүд үздэг байсан бол одоо зорьж байгаагүй газар руугаа явах болжээ. Жишээлбэл, баруун аймаг руу ууланд авирах гэх мэт өөрийн сонирхлыг хөгжүүлэхээр аялдаг болсон байна. Жил бүр хамгийн их захиалга авдаг газар маань Байгаль нуур. Хямд зардлаар хол явах, байгалийн гайхамшгийг харах бүрэн боломжтой.

-Аялагчдын хувийн бэлтгэлд юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол яахын аргагүй цаг агаартаа тохируулан хувцаслах явдал. Мөн зорьж очих гэж буй газар тань сэрүүн хуурай юу, хэт халуун байдаг уу гэдийг мэдэж байх хэрэгтэй. Сайхан зүйл үзэж харсан хүмүүс дурсгал болгон хадгалж байхын тулд зургийн камер, аян замын тэмдэглэлээ бичих дэвтэр авч болно. Жижиг зүйлүүд гэвэл нарны шил, нарны тос зэргийг авч явах хэрэгтэй.

-Хоол хүнсийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Байрлаж байгаа бааздаа хооллодог. Зөвхөн замын хүнсээ өөрсдөө бэлддэг. Жишээ нь чихэр жимс, ам зугаа гэх мэт. Бас зуны халуун өдрүүдэд уух ус, ундаагаа сайн нөөцөлж байх хэрэгтэй.

-Өөр сонирхолтой адал явдалт аяллын төрлүүд бий юу?

-Сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа хүнд төрлийн аяллуудыг зохион байгуулдаг. Архангай аймгийн Тэрхийн цагаан нууранд морин аялал,  хаданд авирах, унадаг дугуйн бартаат замын аялал, томоохон голууд дээр завьтай аялал ч хийх боломж бий. Дэлгэр зуны өдрүүдээ амарч зугаалж, алжаалаа тайлахаас гадна шинэ найз нөхөд, бизнесийн гайхалтай санаагаа манай аяллаас олж аваарай гэж уриалж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин

 

Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

10 цаг 20 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

10 цаг 22 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

16 цаг 25 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

19 цаг 56 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

19 цаг 56 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20