Хорь дахь дүрийн Ринбүчи заларлаа

2017-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Энэ сарын 19-ний өдөр 20 дахь дүрийн Ринбүчи манай улсад ирсэн билээ. Түүнийг арслан ширээнд залах ёслол өчигдөр Бэтүб хийдэд боллоо. Түүнд хүндэтгэл үзүүлж “Их майдар” төслөөс “Босоо майдар” бурхныг өргөн барьсан юм. Ёслолын үйл ажиллагаанд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Бат­лан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөө­лөгчид, уран бүтээлчид оролцож, сүсэгтэн олонд мэнд­чил­гээ дэв­шүүлэн, дур­­сам­жаасаа хуваалцсан юм.

Д.Чойжамц: БАГШИЙНХАА АЧАА ТЭЭШИЙГ ЗӨӨЖ ГҮЙДЭГ ХҮҮХЭД БАЙЛАА

-Би анх 1970 онд 19 насандаа Шашны их сургуульд элсэн орсон. Ингээд Азийн буддистуудын бага хуралд оролцох багшийнхаа ачаа тээшийг бэлдэж, сүсэгтэн олонд үйлчилдэг ажлыг хийдэг байлаа. Үүнээс хойш 1970-1990 оны хооронд болсон хуралд байнга морилж байх үед нь танилцаж байсан юм.

 

Н.Энхбаяр: СҮСЭГТЭН ОЛНЫ ХАНДИВ, ТУСЛАМЖААР ХИЙДИЙГ БАРЬЖ БАЙЛАА

-Бакула Ринбүчи багш Монголд ёс журмаар нь ажилладаг сүм, хийд хэрэгтэй байна. Тиймээс сүм хийд барих газар гаргаж өгөхийг хүсч байлаа. “Бөмбөгөр” худалдааны төвийн ард байрлах газрыг Бакула Ринбүчи багш сонгон газрын зөвшөөрөл хөөцөлдөж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Ингээд би тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Н.Энэбиш гуайтай уулзаж хүсэлтийг дамжуулахад таатай хүлээн авснаар газрын зөвшөөрлийг олгож байсан билээ. Улмаар сүсэгтэн олны хандив, тусламжаар Барилгын цэргийн хамт олон энэ хийдийг барьж өгсөн юм шүү дээ.

 

Г.Пүрэвбат: БАГШ МААНЬ ИХ ЧУХАЛ ҮЕД ЗАЛАРСАН

-Багш маань Монгол оронд хамгийн чухал хариуцлагатай үед заларч байв. Ингээд 10 гаруй жил Монголын шашин сэргэн мандаж, маш их үйл бүтээсэн нь зүгээр нэг заларсан асуудал биш юм. Үүний нэг нь V богд Жавзандамба хутагтын “сав шим” нэрт судар юм шүү дээ. Тус судар нь Монгол Улсын ирээдүйг сударласан онцгой бүтээл. Энэ бүтээлд XX зууны эхэнд болсон үймээнүүд, 1937 оны их хэлмэгдүүлэлт зэргийг цаг хугацаатай нь айлдсан нь маш гайхамшигтай.

Ийнхүү зочид дурсамжаа хуваалцсаны дараа лам хуваргууд ном хурж, сүсэгтэн олон мөргөл үйлдэж, уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

39 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

39 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

39 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

11 цаг 30 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

18 цаг 16 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

18 цаг 42 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин