Тариаланчдад ургамал хамгааллын бодис, бордоог зээлээр олгожээ

2017-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БААСАНДЭЛГЭР

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн удирдсан мэргэжлийн баг, аймгийн Засаг дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн дарга нартай видео хурал хийж, энэ хурлаар зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдэл, цаг үеийн мэдээллийн талаар хурал хийж авах арга хэмжээ, ажлын талаарх үүрэг чиглэл өглөө. Үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст нутагт 4 ажлын хэсэг ажиллах юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны хаврын тариалалтыг тавдугаар сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517.4 мянган га-д тариалалт хийгээд байна. Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дутагдах үрийн буудайг 40 хувь, шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус 1,300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна. Нийт 16.2 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис бордоог гэрээ хийж тариаланчдад олгожээ. Мөн бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийж эргэж танилцуулахыг үүрэг болголоо. Эрүүл бүсээс мал мах  бэлтгэж, экспортлохыг дэмжиж ажиллах чиглэлийг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон байна. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12