Энх цагт эрсэдсэн амийг хэнээс нэхэх вэ

2017-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ХАНДСҮРЭН, Б.ҮЕНЧ

Эрдэнэт хүний амь нас дэндүү хямдхан болжээ. 15-хан минут үргэлжилсэн аадрын дараах үер аюул дагуулж улмаар гурван хүний амийг аваад явчихлаа. Гал, усны аюулд ам гарч болдоггүй ч арай  дэндүү  харамсалтай. Жил бүр л ахиу хэмжээний бороо орох тоолонд айлууд үерт урсдаг хэвшил тогтоод бараг хайхардаг хүнгүй болсон. Онцгойгийнхон газар дээр нь очиж ажиллаад, холбогдох албаныхан нь иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдэл гэсэн үгээр хаацайлсаар  хэдэн ч жил болов бүү мэд. Юм л бол ардчилал хүний эрх гэж ярьдаг улс оронд маань  хүүхдээ хөтөлж яваад үерт урсгах нь хэвийн үзэгдэл болох нь. Хэдийгээр эдгээр хүмүүс үерийн аманд буусан буруутай боловч иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангаж өгөх үүрэг нь  төр засагт бий. Биеэ хамгаалж чадахгүй балчир үрс, хоногийн хоолныхоо төлөө амь зогоож байгаа иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд  гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болж мөн л байшин, гэр нь нурангид дарагдсан, урссан байдал үргэлжилсээр байгаа юм. Автомашинууд ч урссан байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Мөн сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон байна.

Энд бас нэг асуудлыг дурьдахад Христын сүм чихэр боов, бал харандаа өгөхөөр 50 гаруй хүүхдийг цуглуулчихаад усан борооноор ямар ч хяналтгүй явуулснаас болж хүүхэд амиа алдсаны хариуцлагыг хэн хүлээх бол. Айлын хүүхдүүдийг дуудаж цуглуулчихаад хараа хяналт тавиагүй сүмийнхэн үү, хүүхдээ дур зоргоор нь явуулсан эцэг эх үү. Ямартаа ч бид үерийн аюулаас болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Борооноос үүдэн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд таван настай эмэгтэй А, дөрвөн настай эрэгтэй С нар үерт живж амь насаа алдсан. Мөн 40 настай А гэх эмэгтэй үерийн улмаас монгол гэрт даруулж амь насаа алдсан байна. Цагдаагийн газраас иргэддээ анхааруулж хэлэхэд үер гарч болзошгүй газар, жалга орчимд оршин суудаг айлууд аюулгүй байдлаа хангах, болж өгвөл нүүх шаардлагатай. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэв.

Нийслэлийн онцгой байдлын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бурмаа “Нэг хүүхэд болон насанд хүрсэн иргэнийг 18:00 цагийн орчимд олсон бол зургаан цаг хайсны эцэст хоёр дахь хүүхдийн цогцсыг 00:20 минутанд олсон. Мөн дөрвөн хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж эмнэлгийн тусламж авсан. Одоогийн байдлаар 20 гаруй айлын хашаа байшин сүйдэж ашиглах боломжгүй болсон. Дуудлагаар нийслэлийн аврах анги 105 мөн онцгой байдлын хэлтсийн нийт 60 гаруй албан хаагч үерийн голомтод үүрэг гүйцэтгэж  ажиллалаа” гэв.

Харин тухайн үед хүүхэд хөтөлсөн эмэгтэйг үерт цохиулахыг харж тусалсан иргэн “Үерийн ус яг том гол шиг, улаан бор өнгөтэй, эрчилсэн их ус байсан.  Намайг хашааныхаа гадна байхад гурван хүүхэд дагуулсан нэг эмэгтэй даланг дагаад дээшээ алхаж байсан. Тэгээд л яах ийхийн зуургүй үерийн ус хүнгэнээд ороод ирсэн. Нөгөө эмэгтэй далан дээгүүр үсэрч гараад, хүүхэд тэвэрсэн охиныхоо гараас бариад гарах гэтэл усанд цохигдоод хамгийн бага хүүхдээ алдчихсан.

Түүний араас нөгөө гурав нь ч урссан. Үерийн ус хүчтэй урсаж байсан болохоор урсаж байгаа хүүхдийг авах үедээ нөхөр маань хөл алдаж, хоёулаа урссан. Би гэрээсээ дээс авчран нөхөр лүүгээ шидэж, тэднийг гаргасан. Бид чадлынхаа хэрээр гурван хүнийг уснаас аварсан ч нэг хүүхдийг аварч чадаагүй болохоор сэтгэл түгшүүртэй, хэцүү байна. Одоо эндээ цаашид амьдарна гэхээс айж байна.Төр засгийн байгууллага нь үер усны далан шуудууг хангалттай хийж өгөөсэй. Дахиад ийм үер орж ирэхгүй гэх баталгаа алга” хэмээн ярьжээ.

Дайн дажинтай хэцүү үед хүүхдээ амьд ирэхийг хүлээж залбирдаг бол энх цагт эх орондоо эрсэдсэн алтан амиудыг хэнээс нэхэх вэ. Маргааш нөгөөдөр... үргэлжлээд хүчтэй бороо орно. Тэр болгонд балчир хүүхдүүд үерт урсч амиа алдсаар байх уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

35 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

35 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

35 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

11 цаг 27 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

18 цаг 12 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

18 цаг 39 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин