Д.Ариунаа: Үндэсний мөнгөн тэмдэгтээ уул овоонд тавихгүй байхыг уриалая

2017-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголбанкны боловсрол мэдээллийн төвийн хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн  Д.Ариунаагаас үндсэний мөнгөн тэмдэгтийг хэрхэн зөв ашиглах талаар тодрууллаа.

-Иргэд, уул овоо болон ном уншуулахдаа үндэсний мөнгөн тэмдэгт ихээр ашигладаг. Энэхүү үйлдэл буруу юм гэдэг талаар Монголбанкнаас мэдэгдэж байсан энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-Сүүлийн жилүүдэд иргэд үндсэний мөнгөн тэмдэгттэй зүй бус харьцах явдал ихээр гарах болсон. Монголбанк мөнгөний загвар гаргах, үйлдвэрлэх, гүйлгээнд оруулах, мөн устгалд оруулах зэрэг үйлчилгээг хийдэг. Тэгэхээр өдөр болгон арилжааны банкуудаас гүйлгээнд гаргах боломжгүй болсон мөнгөн тэмдэгтийг устгалд оруулахаар ирүүлдэг. Ирж байгаа тоо хэмжээ өдөр өдрөөр асар их хэмжээгээр нэмэгдэж буй учир Монголбанкны зүгээс иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй болсон. Тиймээс Монголбанк мөнгөний соёлтой хэрэглээг хэвшүүлэх аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Хэдийгээр аян дуусч байгаа боловч энэ ажил цааш үргэлжлэх ёстой. Мөнгөний тэмдэгтийн эдэлгээ болоод насжилт муудаж байгаа энэ шалтгаан иргэдийн зохисгүй үйлдлээс болж байна. Мөн төлбөрийн баталгаат хэрэгсэлийнх нь хувьд зориулалтын бус зүйлд хэрэглэж байна. Тухайлбал, шашины зан үйл, сүсэг бишрэлтэй холбоотойгоор жижиг мөнгөн дэвсгэртийг шинээр нь боодлоор нь авч бурханыхаа өмнө тахих, эсвэл 20 мянгатын дэвсгэртийг мөн боодлоор нь шинээр барилга байшин барихдаа хундаам, сууринд нь хийж булах зэргээр зохисгүй үйлдлийг гаргаж байна. Уул овоонд гэхэд л 10,20,100 төгрөгийн дэвсгэртүүд хог шиг хөглөрч байдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт гэдэг бол зөвхөн төлбөрийн баталгаат хэрэгсэл. Эдийн засагт тогтмол эргэлдэж байх ёстой зүйл. Тиймээс энэ аяны хүрээнд иргэддээ ойлгуулж сурталчиллаа. Мөн овоо танилгатай газруудад Монголбанкны орон нутаг дах салбарууд мөн арилжааны банкны тооцооны төвүүд сурталчилгааны самбар босгож ажилласан. Тиймээс үндэснийхээ мөнгөн тэмдэгтээ уул овоонд тавихгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12