Э.Ариунболд: Жижиг боомтууд хаагдсан нь дугаарлалт үүсэх нэг шалтгаан болсон

2017-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Эрдэнэс-Тавантолгой”-н Ачилт экспортын албаны ахлах мэргэжилтэн Э.Ариунболдтой ярилцлаа.

-Ачилт тээвэрлэлтийн хэдэн компани танай уурхайн амнаас экспорт хийж байна вэ?

- БНХАУ- руу нийт 50, түүний доор 20 оод компани нэмэгдээд нийтдээ 78 тээврийн компани манайхаас ачилт, тээвэрлэлт хийж байна. Яг өнөөдрийн байдлаар 4300 гаруй тээврийн хэрэгсэлд 5000 орчим жолооч ажиллаж байна. Эдгээр  жолооч нар тээврийн хэрэгсэл дээр ээлжилж солигдож явдаг .Тээврийн компаниудад шаардлага тавьсаны үр дүнд нэг машинд  нэг  жолооч явахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл нэг машинд 10 жолооч ээлжилдэг байсан нь эвдрэл гэмтэл, аюул осол гарсан тохиолдолд эзэнгүйддэг. Нэг машин дээр нэг л жолооч үндсэн хэрэглэгч нь байж гэмээнэ арчлалт тордолт, засвар үйлчилгээ зэргийг гардан хийх хариуцлагаа хүлээх сайн талтай.

-Зам тавигдсанаар үр дүн нь жолооч нарт хамгийн түрүүнд мэдрэгдэх байх?

-Тийм. Цаг хугацаа хэмнэж, аваар осол багасч, шороо тоос харьцангүй багасах сайн талтай. Шороон зам байгаль орчинг бохирдуулж, хөрсний эвдрэлээс гадна машин тэргэнд халтай.Түүнчлэн аваар осол ихээр гардаг байсан. Энэ бүгдэд эерэгээр нөлөөлнө.

-Тээвэрлэлтийн компаний ашиг орлого зам ямар байхаас  шалтгаалдаг байх. Одоо шинэ замтай болохоор мэдээж ачаа тээвэрлэлт нэмэгдэх байх даа?

-Гэхдээ ашиг орлогоос илүүтэй хувь хүний аюулгүй байдал, байгаль орчинд муугаар нөлөөлөх байдал чухал. Эдийн засгийн хувьд 10.2 км шороон замаар хоёр цаг явж байсан бол 8.2 км авто зам тавигдсанаар  20 минутад туулах болохоор мэдээж асар их мөнгө цаг хугацааг хэмнэнэ.

Нэг машин нэг жолоочтой болохоор жолооч нарын тоо багасах уу?

-Үгүй нэмэгдэнэ. Саяхан Хятадын ЗГ-аас нүүрс импортлох  жижиг боомтуудыг хаасан. Тухайлбал, Дорноговь аймгийн хоёр боомт хаагдсан. Тэгэхээр үндсэн Гашуунсухайт, Шивээ-Овоо, Ховдын Баруунтуруун гэсэн гурван том боомт л онгорхой байх болов уу. Тэгэхээр экспорт том боомтуудаар гарах тул тээвэрлэлт нэмэгдэж тэр хэрээр машины тоо жолооч нэмэгдэнэ. Гэхдээ боомтууд дээрх дугаарлалт шуурхай байхгүй бол дараалал үүсэхгүй гэх баталгаагүй.

-Гаалийн бүрдүүлэлт нь хэрхэн хийгддэг вэ?

- Уурхайн амнаас  ачилт хийнгүүт  барааны дагалдах бичгийн хамт гаалийн бүрдүүлэлтийг хийж зөвшөөрөл авсан машин замдаа гардаг. Гааль урт хугацаагаар биш богино хугацаагаар ажилладаг тул шөнө ачилт хийсэн машин өглөө гаалийн дагалдах бичгээ авдаг.

-Хэчнээн тоннын даацтай машинууд тээвэрлэлт хийдэг вэ?

- Нэг  тээврийн хэрэгсэлд хамаарагдах дугайн хэмжээ дээрээс нь авто зам дээр зөвшөөрөгдөх хэмжээ 95 тонноос доош байх ёстой. Тээврийн хэрэгсэл дээр ачигдаж байгаа жин болон  тоннын хэмжээ 65-72 тонн цэвэр нүүрс байх ёстой.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12