Хүүхдээ онлайнаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд багш, аргазүйчид тусална

2017-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ҮЕНЧ

Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэллээ. Оочер дугаараас эхлээд иргэдэд зардал чирэгдэл болдог хэвшлийг халахын тулд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээллийн технологын газар хамтран энэ жилээс эхлэн онлайн бүртгэлийг нэвтрүүлээд байгаа юм.  Цахим бүртгэлийн давуу талыг эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх хэмээх албаныхан тайлбарлалаа.

Энэ сарын 24-нд эхэлсэн цахим бүртгэлийн эхний өдөр 5373 хүн бүртгүүлжээ. Ирэх сарын 14 хүртэл сарын хугацаанд үргэлжлэх бүртгэлд зөвхөн 2005 оны нэгдүгээр  сарын 1- нээс арванхоёрдугаар сарын 31 -ний хооронд төрсөн хамрагдана гэдгийг эцэг эхчүүдэд анхаарууллаа. Мөн цахим бүртгэл цахим элсэлт гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж зөв ойлгохыг боловсролын газрынхан  хэлсэн юм. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цахим бүртгэл явагдаж дууссаны дараа цахим элсэлт эхлэнэ. Өмнөх жилийн хувьд сугалаагаар явагдаж байсан бол энэ жил цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүд дундаас  санамсаргүй аргын функцээр сонгох  ба үүнийг Кибэр аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газар баталгаажуулна. Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэдэд зориулан бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, арга зүйч, багш нар, эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгч ажиллана” гэлээ.

Харин 3-5 насны хүүхдүүдийн бүртгэлийг  наймдугаар сарын 21-24 ний өдрүүдэд харъяа дүүргийнх нь  цэцэрлэгт уламжлалт аргаар эх эцэг нь очиж бүртгүүлэх юм байна.

Улаанбаатарын цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдийг хамруулахын тулд 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулах  шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ жилийн шинэ хичээлийн жилд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр  13 цэцэрлэгийг ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.  Хувийн өмчит цэцэрлэгүүдийн хувьд  Нийслэлийн боловсролын газраас тусгай зөвшөөрөл авахаар 60 гаруй иргэн аж ахуйн нэгж хүсэлтээ өгснөөс  36-д  нь зөвшөөрөл олгоод байгаа гэнэ. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүчин чадал өмнөх жилүүдтэй харцуулахад  6-7 мянга дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас өгсөн юм.

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь  буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Мөн 2016- 2017 оны хичээлийн жилд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагджээ. Эндээс харахад  хамран сургалт 72 хувьтай байгаа юм.   Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран суралтын хувь 3.7 – оор нэмэгдсэн дүнтэй байгааг  холбогдох мэргэжилтнүүд мэдээлж байв. Цахим бүртгэл, элсэлтийн талаар хүүхдээ цахим хэлбэрээр хэрхэн бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон тогтоолыг www.tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтуудад мэдээлэл тавигдсан байгаа гэв. Элсэгчдийн нэгдсэн мэдээллийг ирэх есдүгээр сарын 5-ны дотодр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм байна.  Нийслэлийн Боловсролын газраас Цахим бүртгэл,Цахим элсэлтийг эцэг эх асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй ил тод нээлттэй зохион байгуулж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс,цэцэрлэгийн эрхлэгч нарт өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12