“Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном хэвлэгдэв

2017-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Монголбанк “Эрдэнэсийн сан” дахь шилмэл үзмэрүүдээсээ дээжлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном бүтээн уншигч, сонирхогчдын гарт өргөн барилаа. Өдгөө уг сангийн үзмэрийн тухай хоёр дахь бүтээл болж буй отгон ном нь Монголчуудын түүхийн хөгжлийн урт удаан замыг туулахдаа үлдээсэн өвөрмөц соёл зан заншил, өөрсдийн гэсэн гоо зүй, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн дурсгалуудаас бүрдсэн ба хүрэл зэвсгийн үеэс дундад зуун болон орчин цагийн үеийг хамруулсан байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт болох цаасан болон зоосон мөнгө, дурсгалын зоос, алтан маркнуудыг ч сонирхуулжээ. Тухайн үзмэр тус бүр нь монгол англи хэл дээр дэлгэрэнгүй тайлбартайгаараа онцлог юм. Уг номыг бүтээхэд Монголын Үндэсний Музейн эрдэмтэн, судлаачид хамтран оролцжээ.

1924 онд Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлжээ. Тэр цагаас хойш улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд (хуучин нэрээр) “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулсан түүхтэй. Улмаар 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хууль батлагдаж Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Тэр цагаас хойш Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Эрдэнэсийн сан”-гийн үзмэрийн танхимыг зохион байгуулж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй үнэт зүйлийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлдэг болсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12