
Ц.БАЯР
Өнөөдрийн байдлаар /0.7.24/ Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нэг, Мандал сумын хоёр , Эрдэнэ сумын нэг нийт дөрвөн түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан болов ч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.