
С.САРУУЛ
“Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар чиглэлийн MR 162 дугаартай нислэг өчигдөр /2017.07.23/ 10.00 цагт Улаангомоос хөөрөхдөө ослын буулт хийжээ. Онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарсан тул Мөрөн хотод газардсан байна.
Үүний улмаас ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотод очиж ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn