“Хааны эрэлд” олон улсын сургуулийн нээлт Тавантолгойд болов

2017-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр /07.23 /боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн  таван тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн "Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг болоод байгаа ажээ. Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Иймээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой хэмээн БХЯ, ЗХЖШ-ын зүгээс үзжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12