Жембори: Хүүхдийн майхант зусланд 40 орны 7000 хүүхэд хамруулна

2017-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монголын Скаутын Холбоо Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын  27-ноос эхлэн  долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулна.   Энэхүү арга хэмжээнд  Ази-Номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын 1500 гаруй удирдагч нар нийлээд 7000 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ юм.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм.

Ази Номхон Далайн Бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаа, зохион байгуулагдах юм байна. Энэ талаар Монголын Скаутын холбооны ерөнхийлөгч Л.Байгальмаа “Жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх томоохон цогцолбор төв ажиллана. Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд бүхий  “Нүүдэлчдийн соёл цогцолбор”, мөн  -төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүдтэй “Адал явдалт цогцолбор”, шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүдтэй “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” байна. Түүнчлэн скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүдтэй “Браунси арал цогцолбор”, амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор”,  төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах “Чөлөөт цагийн цогцолбор”  байгуулсан. Хүүхэд бүхэн эдгээр төвүүдээр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм” гэлээ.

Монголын Скаутын Холбоо тус Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа аж.

Мөн Скаутын холбооны сургалт хариуцсан удирдагч, зохион байгуулах хорооны дэд дарга ДМөнхтулга “Жембори гурван үндсэн түвшинтэй. Дөрвөн жилд нэг удаа болдог. Ази Номхон далайн жембори өмнө нь 30 удаа зохион байгуулагдсан. Монгол анх удаа болох гэж байна. Зохион байгуулах эрхийг авахын тулд гурван улс оронтой өрсөлдөж, бусад улс орнуудад очиж туршлага судалсан. Өмнөх жембори дандаа халуун оронд болдог бол анх удаа сэрүүн уур амьсгалтай оронд болж байгаагаарай онцлог. Салааных нь картад өдөр болгон мөнгө орсноор тухай өдөр ямар хоол идэхээ худалдааны төвөөс сонгоно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд долоо хоногийн турш байрлаж 10 хүүхэд нэг салаа болж, өөрсдөө хоол хүнсээ төвлөрсөн цэгээс худалдан авалт хийж, хамтран хоолоо хийж, хамтран амьдарч, тоглох наадах орчноо өөрсдийн гараар бий болгох гээд сонирхолтой, хөгжилтэй байдлаар долоо  хоногийг өнгөрүүлэх юм. Олон үндэсний төвлөрсөн арга хэмжээнүүд болно.  Энэхүү сонирхолтой арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүн бүхэн “Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10.000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой” гэлээ.  

Энэ үеэр Монголын Скаутын Холбоо  байгуулагдаад 26 жилийн турш тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа нийт 100,000 орчим хүүхэд залуучуудыг скаутын гишүүний эгнээндээ нэгтгэсэн байна.Эдгээр үе үеийн скаутуудыг Ази Номхон Далайн Бүсийн 31-дүгээр Жемборийн арга хэмжээг зохион байгуулалтын ажилд арга хэмжээнд оролцох хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж бололцоогүйгээс оролцож чадахгүй байгаа хүүхдүүдийн төлбөрийг хариуцаж тусалж дэмжихийг уриаллаа. Нэг  оролцогчийн төлбөр 250000 төгрөг байх юм байна.

Монголын скаутын холбооны түүхэн замнал

1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд Монголын скаутын холбоог зохион байгуулах их хурал хуралдаж байгууллагынхаа дүрмийг баталснаар Монголын Скаутын Холбоо албан ёсоор байгуулагдсан билээ.

Улмаар 1994 оны 11 дүгээр сарын 5-нд Монголын Скаутын Холбоо нь  Дэлхийн Скаутын Хөдөлгөөний Байгууллагын 136 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон. Монголын Скаутын Холбоо нь 21 аймаг, 9 дүүрэгт өөрийн салбар зөвлөлтэй, 10,000 гаруй скаут гишүүнтэй, 1,500 гаруй бүлгийн удирдагч, насанд хүрсэн сайн дурын ажилтнуудтай, 50,000 орчим дэмжигч гишүүд, хүүхэд, залуучуудыг хамруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болж чадлаа.

Тус холбоо нь 1996, 2001, 2005, 2010, 2014 онд Скаутын Үндэсний Жембори, 2012, 2016 онд Олон улсын Жембори, 1999, 2003, 2007, 2011 онд залуучуудын майхант зуслан Ровер мүүтийг зохион байгуулж, уг арга хэмжээнүүдэд 10,000 гаруй скаут, хүүхдүүдийг оролцуулж байсан бол энэ жил Ази,Номхон Далайн Бүсийн Скаутын 31-р Жемборийг анх удаа зохион байгуулж 40 орны 7,000 гаруй скаутуудыг хамруулж байгаа нь Монголын Скаутын Холбооны нэр хүнд олон улсад өсөн нэмэгдсэний илэрхийлэл төдийгүй монгол эх орноо олон улс орны зочид төлөөлөгчдөд танилцуулсан, хүүхэд залуучуудын аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд нэн чухал арга хэмжээ болж байна.

Монголын Скаутын Холбоо нь 1996-2017 онд Японы Засгийн газрын Хүүхдийг хөгжүүлэх “Солонго”   төсөл,  НҮБ-ын  Хүүхдийн сан, Хүн Амын сангийн “Нийгмийн Хөгжлийн Аян” төсөл, Австралийн ЭСЯ-ны “Нийгмийн Хөгжлийн Хотхон, Аян” төсөл, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО, Хүн Амын сангийн “Монголын өсвөр насны охид (хөвгүүд)-ийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Хүүхдийн хөтөлбөрийн эрсдлийнудирдлагыг сайжруулах”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах”, “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг бэхжүүлэх”, “Үндэсний цөөнх хүүхдүүдийг өөрийн хэл дээрээ оролцооны байгууллагад хамрагдах нөхцлийг хангах”, Өсвөр үеийг энхтайван ч үзлээр хүмүүжүүлэх “Энхийн элч”, Дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдийн оролцоог дэмжих “Амьдрах тасалбар”, эрүүл мэндийн чиглэлээр хар тамхи, мансууруулах бодисны хор холбогдлын талаар болон түүний эсрэг сурталчилгаа, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт, Данийн скаутын байгууллагатай хамтарсан “Баруун аймгуудын оролцооны байгууллагуудыг дэмжих” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээс гадна гишүүн хүүхэд, залуусынхаа нийгмийнхариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийтийг хамарсан цэвэрлэгээ, мод тарих үйлсд байнга хамрагдаж иржээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан Монголын хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө 500 мянган ам долларын буюу 1,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнээс гадна боловсролын салбарт монголын хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжин хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, сурагчдын зөвлөл, олон нийттэй харилцах чиглэлээр “Боловсролыг дэмжихэд олон нийтийг татан оролцуулах нь”, “Сурагчдын өөрийн удирдлага”, “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гарын авлага”, “Сургуулийн зөвлөл” гэх мэт гарын авлага, зөвлөмжүүдийг гаргаж, хүүхдүүдийн багаар ажиллах чадварыг хөгжүүлж нийгэмд сайн үйлс бүтээх “Миний паспорт”, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх мэдээллүүдийг агуулсан “Эко паспорт”, шинэ мэдлэг олгох, эх оронч үзэл төлөвшүүлэх “Эх орон– 36” хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн чармайлттай ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Уг хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор манай орны 250,000 орчим хүүхэд, залуучууд хамрагджээ.

Хүүхэд, залуучуудын байгууллагын хүний нөөцийг нэмэгдүүлэх, анхан шатны нэгжтэй ажиллах насанд хүрэгчдийг бэлтгэх зорилгоор скаутын удирдагчдыг бэлтгэх 5 шатны сургалтын хөтөлбөр (Ерөнхий мэдээлэл, БУНБАШҮС, Скаутмастер бэлтгэх, сургагч багш бэлтгэх сургалт, сургалтын удирдагч бэлтгэх сургалт, олон талт сургалт, мэргэшүүлэх сургалт)-ийн дагуу 1993 оноос хойш Бүлгийн удирдагч бэлтгэх анхан шатны үндсэн сургалтыг 108 удаа зохион байгуулж 2,500 гаруй багш, насанд хүрэгчдийг хамруулж одоогийн байдлаар олон улсын сургалтын багийн сургагч багш 20 гаруй, олон улсын сургалтын багийн удирдагч 3-тай болсон.

Олон улсын байгууллагын албан ёсны гишүүн байгууллагын хувьд дэлхийн 5 тивийн 60 гаруй оронд болсон олон улсын арга хэмжээнд 1,000 орчим хүүхэд, залуучуудыг оролцуулан туршлага судлуулж,  тухайн арга хэмжээнүүдэд оролцогч 200 гаруй улсын 500,000 гаруй зочид, төлөөлөгчдөд эх орноо сурталчлан таниулж, алтан соёмбот далбаагаа мандуулжээ.

Монголын Скаутын Холбоо өнгөрсөн 26 жилийн хугацаанд нийт 100,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхнийг өөрийн байгууллагаараа дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцах, бие даах чадвар эзэмшүүлэх зэргээр ажил, амьдралын замаа сонгоход нь тодорхой хувь нэмрийг оруулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

2 цаг 31 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

7 цаг 21 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05