Ганжуур судлаачид шинэ мэдээлэл дэлгэв

2017-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Засгийн   газрын  2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд оруулсан  Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-гоос   Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Тэгвэл Ганжуур маш олон хувилбартай. Түүнийг судалдаг  олон улсын монголч эрдэмтэд Монголд анх удаа /2017.07.20-21/ чуулав. ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг өчигдөр зохион байгуулсан юм. 

Хуралд 11 орны эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, номын санг төлөөлсөн 36 эрдэмтэн судлаач оролцож,  судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулав. Үндсэн илтгэлийг  ОХУ-ын монголч эрдэмтэн К.В.Алексеев “Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” сэдвээр тавьж хэлэлцүүллээ.  ОХУ-ын эрдэмтэд хамгийн сонирхолтой, шинэлэг  судалгаа, шинжлэх ухааны мэдээллүүдийг  түлхүү дэлгэв.  Тухайлбал,   “Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина ОХУ), “Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс”(Н.В.Ямпольская ОХУ)  илтгэлд  шинэлэг мэдээлэл түлхүү, хүмүүсийн сонирхлыг ихээхэн  татав. Түүнчлэн, “Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл” (Р.Бямбаа БНПУ),“Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава  Япон улс), “Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь”(Сэцэнбилиг БНХАУ), “Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь”(Телеки Кристина БНУУ), “ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн “мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо Япон улс)  илтгэлд сонирхолтой тоо, баримтууд их байгааг судлаачид онцолж байв.

 Санкт-Петербургт  Ганжуурын судалгаа сайтар хөгжиж буйг  “Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь “Алтангэрэл судар”-ын гурван  хувилбарын тухай (Н.С.Яхонтова ОХУ) илтгэл харуулав. Мөн Польшийн эрдэмтэн Агата Барея-Старжинска  “Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708  оны монгол гар бичмэлийн тухай”, академич Д.Цэрэнсодномын “Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги” , ХБНГУ-ын эрдэмтэн Михаэл Балкийн  “Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”,  АНУ-ын эрдэмтэн А.Валласын  “Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба “Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй“ судруудын хэл шинжлэлийн  харьцуулсан судалгаа,   Д.Бүрнээгийн  “Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”,БНХАУ-ын эрдэмтэн Хурцын “Дайчин улсын үед “Ганжуур”-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай”  зэрэг  сонирхолтой илтгэлүүд эрдэмтдийн дунд олон шинэ таамгын үндсийг тавилаа. Хуралд оролцогчид ингэж ярьж байна. 

 

С.Чулуун: ОЛОН УЛСЫН ЭРДЭМТДИЙГ НЭГТГЭЖ ЦОГЦ СУДАЛГАА ЯВУУЛНА

Хурлын ач холбодлын талаар ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун хэлэхдээ   “Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ  хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа” төслийг манай хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж байна. Монголч эрдэмтдийн  хурлаар   Бурханы шашны их хөлгөн судар монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилго тавьсан.  Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан  үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулна гэж үзсэн. Мөн  судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон  улсын  эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэж байгаагаараа онцлог юм” гэв.

 

Барея-Старжинска /БНПУ-ын монголч эрдэмтэн/: НЭГ СУДАР ЗУЗААН  ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

-Бурхан багшийн айлдварын цоморлигийг   шашны талаас үзвэл  Ганжуурын судалгаанд    маш чухал юм. Уран зохиол, хэл зүй, түүхийн  талаас авч үзвэл  маш их мэдээлэлтэй. Миний хувьд нэг судрын талаар судалгаа хийж, Тарваченбо буюу Их тонилогч судар мөн болохыг тогтоосон. Энэ судар Монголд маш их тархсан. Учир нь шашны зориулалтаар зориуд тарааж байсан. Үүнтэй холбоотой уг судрын модон бар, гар бичмэл их дэлгэрч байсан. Үүний нэг нь Варшавын их сургуулийн номын санд хадгалагддаг. Би энэ хувилбарыг сонгож авч судалсан. Зөвхөн нэг судар л гэхэд судлахад зузаан түүх өгүүлнэ. Монголч эрдэмтдийн хурлаар  Ганжуурын янз бүрийн судар, олон хувилбарын судалгааг хэлэлцлээ. Ингэснээр цаашид уг номын бүтэц, түүхийг илүү нарийн судлах юм.

 

Гэвш Н.Амгалан /Гандантэгчилэн хийдийн эрдэм, соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга/ : 

МОНГОЛ ГАНЖУУР, ДАНЖУУРЫН БҮРТГЭЛИЙГ АНХ УДАА ТАНИЛЦУУЛЛАА

-Бурхан багшийн айдвар, зарлигийн цоморлиг болсон Ганжуурын судалгааг тал бүрээс хийсэн олон улсын эрдэмтдийн  том хурал Монголд анх удаа болж байна. Ганжуурыг эрт үед өөрийн хэл дээр  орчуулж чадсан цөөн орны нэг нь Монгол юм.  Иймээс дэлхийн буддистууд,  судлаачид Монгол оронд хуран цуглаж, чуулж байна. Энэ дотроо Монгол Ганжуур, Данжуурын судалгаа, дээр нь төвд хэл дээр манай улсад тархаж байсан бурхан багшийн сургааль, айлдваруудын талаарх нарийн судалгааг гаргаж нэгтгэж байна. Өмнө нь бараг мэдэгдээгүй шахам Ганжуурын олон хувилбарын мэдээ, зангийн талаар ярилцсанаараа энэ хурал шинжлэх ухааны ач холбогдолтой. ОХУ-ын Санкт Петербургийн эрдэмтдийн гаргаж тавьсан мэдээлэл маш сонирхолтой юм. Мөн  Улаан-Үдийн Сибирийн салбарын хүрээлэнд хадгалагдаж буй баримтууд судлаачдын анхаарлыг ихээхэн татлаа. Японы эрдэмтдийн гаргаж тавьсан мэдээллүүд хурлын онцлох сэдэв байв. Миний хувьд Монгол оронд хадгалагдаж ирсэн монгол хэл дээр байгаа Ганжууруудын бүртгэл, Монголын аль сүм хийд, хаана хадгалагддаг гэх мэт  мэдээллийг анх удаа гаргаж  илтгэл хэлэлцүүллээ. Тэр дотроо Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо  сумын Эрдэнэдалай, Өмнөговийн Мандал-Овоо, Цогтцэций сумдыг хамарсан том хошууны 23 хийдэд байсан Ганжуур, Данжуурын бүртгэлийг анх удаа танилцууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

2 цаг 3 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

6 цаг 53 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05