УИХ-ын гишүүд хог шороо түймэртэйгээ зууралдсаар явна

2017-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Амралт зугаалгын цаг эхэлсэн энэ өдрүүдэд УИХ гишүүд эхнэр хүүхдүүдээ дагуулан энэ тэнд байгалийн сайханд амарч явдаг цаг. Тэгвэл энэ жилийн өдийд МАН-аас сонгогдсон гишүүд амралт зугаалга гэхээсээ илүүтэй хог шороо, түймэрийн голомтод ажилласан нэртэй л явцгааж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан тэдний ялагдалд муу гишүүдийнх нь балга их. Тиймдээ муу нэр дуулчихгүй байхын тулд зарим гишүүд нь тойрогтоо ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нутгаа цэмцийлгэв

Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн нутгаа цэмцгийлгэж байгаа сурагтай. “Цэвэр орчин Цэмцгэр Булган” уриан дор түүний санаачлагаар тус аймгийн оюутан залуус нэгдэж Булган аймгийн Сайхан сумын хогийг цэвэрлэжээ. 20 гаруй га талбайг хамарсан энэ төслийн хүрээнд Сайхан сум хогноосоо салж, цэмцгэр болсонд иргэд нь ам сайтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар иргэдээ тоосноос салгажээ

Олондоо “Оргилын” хэмээн алдаршсан Ж.Ганбаатар гишүүн маань тойргийнхоо иргэдийг шорооноос нь салгаж байгаа гэнэ. Учир нь Баянгол дүүргийн ес, аравдугаар хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг, олон жил яриад амжилт олоогүй шороон замыг засах ажлыг гишүүн өөрийн хөрөнгөөрөө хатуу хучилттай явган хүний замтай  хамт эхлүүлээд тун ч их завгүй явна.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түймэр голомтод ажиллалаа

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ой хээрийн түймэр их байгаа энэ үед амралт зугаалга гэхээс илүү түймрийн голомтод ажилласан ажээ. Ингэхдээ ажлын хэсгийг ахлан ажиллаж, цэргийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллахыг үүргэджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12