Эрүүгийн цагдаагийн газраас сэтгүүлчийг байцаажээ

2017-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Ардчилал таймс” сонины зөвлөх, тоймч, сэтгүүлч Л.Цэрэн-Очирыг Эрүүгийн Цагдаагийн газраас  хүн гүтгэсэн хэргээр 14 хоног байцаажээ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан “ Өнөөдрийн тойм ” сонин зургадугаар сарын тусгай дугаарынхаа тэргүүн нүүрний  “ Үзэл бодол ” буланд  Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хэлсэн “ М.Энхболдод улстөрчийнх нь хувьд гурван зүйлд сэтгэл дундуур явдаг” гээд шалтгаануудыг тайлбарласныг тус сонинд нийтлүүлсэний  төлөө сэтгүүлч Л.Цэрэн-Очирыг хүн гүтгэсэн гэх эхний шалтгаан нь болжээ. Хоёр дахь шалтгаан нь “Ургийн мод” нийтлэл гэнэ. Энэхүү нийтлэлдээ сэтгүүлч МАН-ын ухралт нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж гарч ирсэн нам Засгийн газар байгуулсныхаа дараа ах дүү, хамаатан саднаас гадна эхнэр хүүхэд худ ураг, тойрон хүрээлэгсдээ төрийн албанд шургуулж төрийн албыг наймааны хэлбэр, ураг төрлийн хэлхээ холбоогоор удирдах хэрэгсэл болголоо” гэснийг баримттайгаар тавьсны төлөө яллахыг завджээ. Буруутгах гурав дахь шалтгаан нь нөгөө алдарт дуулиан болсон 60 тэрбумын бичлэгийг тус сонинд бүрэн эхээр нь нийтэлсний төлөө түүнийг МАН болон УИХ-ын дарга М.Энхболдыг гүйтгэсэн гэж ийнхүү шүүхэд дууджээ. Хүн гүтгэсэн гэх  нэхэмжлэлийг хэд хэдэн аймгийн иргэд зориудаар сонинг нь баримт болгон ийнхүү шүүхэд хандсан аж. Гэвч уг мэдээлэлүүд нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр хангалттай  баримттайгаар нийтлэгдсэн тул сэтгүүлчийг өөр хүн гүтгэсэн гэж яллах зүйл олдоогүй тул өнөөдөр /07.20 / хэргийг нь хаасан байна. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан буруу, хариуцлагаа  сэтгүүлчээс ийнхүү хайжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12