“Эрхэс” сувилалд ЭМД-аар хөнгөлөлттэй үйлчүүлэх боломжтой

2017-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Үндэсний их баяр наадам өндөрлөж,  ажил ихтэй хүмүүс ээлжийн амралтаа авч, хөдөө амрахаар рашаан сувилал, агаар ус сайтай аймаг, сумд, амралтын газрыг зорин оддог.  Хүмүүсийн олонх нь долдугаар сард аймаг, сумдын наадам үзэхээр явдаг бол наймдугаар сард рашаан, сувиллыг зорих нь элбэг. Тиймээс эрхэм уншигч таны цаг, завыг хэмнэх,  нийслэл хотод, ажил болоод гэртэй ойрхон байдаг АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” сувиллыг зорьсон юм.

 

НИЙСЛЭЛ ХОТТОЙ ХАМГИЙН ОЙРХОН СУВИЛАЛ

Зуны улиралд хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүр л биеэ сувилж тамиржуулах гэдэг.Монголын уламжлалт арга буюу зүү төөнүүр, шавар, бариа заслаар ямар ч өвчнийг анагаахнь илүү үр дүнтэй.Анагаахын сургуулийн харьяа, “Эрхэс” сувилалд хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс “Эмчилгээ, үйлчилгээ нь хөнгөлөлт эдлэх боломжтой юу?”, мөн “Эмчилгээ нь хэр чанартай вэ?”, “Эмч нар нь хэр чадварлаг вэ?” гэж асуудаг. Тэгвэл нийслэл хотоос 15 км-ийн зайд,  Сэлхийн аманд байрладаг  “Эрхэс” сувиллынхан иргэдийн тавьдаг энэ шалгуурт хамгийн түрүүнд нийцдэг юм. Хэдийгээр хоттой ойрхон ч байгаль сайхантай, агаар сайтай, эмчилгээ сайтай сувилал гэж үйлчлүүлэгчид ам сайтай угтсан юм. Энэ сувиалд хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ амардаг юм байна.

 

ЦАГААН ИДЭЭ, ЦАГИЙН ЭМЧИЛГЭЭГЭЭР ТАНЫГ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ

Нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд амарсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эмчилгээний нийт төлбөрийн 50-70 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө эдэлдэг аж. Тиймээс бид тус сувилалыг зорьж ирсэн хэрэг. Биднийг мэдээлэл авахаар очиход, “Эрхэс” сувиллын эрхлэгч, Уламжлалт анагаах ухааны их эмч, Анагаах ухааны магистр Н.Алтанхундага уриалгахан хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан.

Энэ сувилалд ирснээр та уламжлалт эмчилгээний мэргэжлийн эмч нараар татлага, бумба, зүү, шарлага, төөнүүр зэрэг 7-8 төрлийн эмчилгээг өдөр бүр хийлгэх боломжтой юм байна.Мөн мэргэжлийн бариа заслын эмч, сувилагч нараар бүтэн биеийн болон хэсэгчилсэн тосон, сүүн бариа хийлгэн алжаал ядаргаагаа тайлах боломжтой.Түүнчлэн энд ирж, хэд хоног амарч сувилуулангаа эрүүл мэндийн олон талын мэдлэгтэй болж, гэдэс цөсөө цэвэрлүүлэн өдрийн гурван удаагийн эмчилгээний хоол болон жинхэнэ монгол аргаар бүрсэн шинэ сүү, таргаар үйлчлүүлэх боломжтой гэж байв. 

 

ИРГЭД ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭ, ХӨНГӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖИЙГ НЬ СОНГОЖ ИРДЭГ

Эмчилгээний өрөө тасгуудаар нь орж сонирхлоо. Залуу чадварлаг эмч нартай юм. Гэр бүлээрээ амарч буй хүмүүсийн сэтгэгдлийг нь сонсвол “Хүүхдүүдтэйгээ хамт хямд зардлаар амрангаа, эмчлүүлэх боломжтой гэж сонсоод зорьж ирсэн.Жишээ нь, 0-1 насны хүүхдэд зориулсан хоолтой эмчилгээ нь их таалагдсан.Байр нь тухтай юм. Мөн хүүхдэд зориулсан эмчилгээ буюу утлага, зөгийн балтай татлага, бумба, сүүн ба шөлөн бариа,уушигны цусан хангамж сайжруулах иллэг, соронзон зүү, шарлага нь эднийхийг сонгоход нөлөөлсөн ” гэж байв.  Энд долоогоос дээш хоновол эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” сувилалтай  95621471,94521471утсаар холбогдох боломжтой гэдгийг дуулгасан. Сурвалжлагынхаа төгсгөлд “Эрхэс” сувилалын эрхлэгч, Уламжлалт анагаах ухааны их эмч Н.Алтанхундагаас эмчилгээ үйлчилгээний талаарх мэдээллийг тодруулж асуусан юм.

Н.Алтанхундага: БИД УЛАМЖЛАЛТ  БОЛОН  ЕВРОП ЭМЧИЛГЭЭГ ХОСЛУУЛАН, ЦОГЦООР НЬ ЭМЧЛЭХИЙГ ЗОРЬДОГ

-“Эрхэс” сувилалд гэр бүлээрээ ирж үйлчлүүлж байгаа хүмүүс болон оффисын ажилтнууд цөөнгүй ирж амардаг  юм байна. Ер нь үйлчлүүлэгч нарын дунд  ямар өвчин зонхилж  байна вэ?

-Бүх насны  хүмүүсийн дунд  амьдралын   буруу дадал  хэвшлээс үүдэлтэй халдварт  бус  өвчлөл  ихэсч   байна. Сүүлийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг ажиглахад  бараг бүгдээрээ архаг  халдварт   бус  өвчтэй  байгаа юм. Энэ нь ихэнхдээ амьдралын буруу хэвшлээс болсон байдаг. Тухайлбал  буруу  суулт,   буруу хооллолт,  буруу  хувцаслалт болон  гар утас компьютер дээр  хэт удаан ажилладаг, хөдөлгөөн багатай суугаа ажил хийдэг, ажил  амралтаа  зохицуулаагүй ,стресстэй амьдардаг,  хэт ачаалалтай ажилладаг зэргээс шалтгаална. Манай сувилалд үйлчлүүлэгчдийн дунд хүзүү нурууны суулттай ,шохойжилттой үүнээс шалтгаалсан гар хөлийн мэдрэл дагасан өвдөлттэй  гэсэн зовиуртай хүмүүс бараг 50-60 хувийг  эзэлдэг. Түүнээс гадна  үе мөч, ялангуяа өвдөгний үеэр өвддөг, хоол боловсруулах эрхтэн системийн  архаг үрэвсэлтэй, зүрх өвдөж нойр муудсан, гэдэс дүүрдэг, хий ядаргаатай, европ эмнэлгийн шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байгаа ,онош тодроогүй эмчилгээ үр дүн үзүүлэхгүй байна гэсэн хүмүүс сүүлийн үед их ханддаг болоод байна.

-Тэгвэл эдгээр өвчнийг танай сувилал хэрхэн эмчилж байна  вэ?

-Амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй эдгээр өвчнүүдийг эмчлэхийн тулд мөн дахин өвчлөхгүй  байх, урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд ажил амьдралынхаа хэв маягийг өөрчлөх, зөв хэвшилд сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, нэгэнт үүссэн  архаг  өвчнөө зөв аргаар гүйцэт эмчлүүлэх. Ингэхдээ  юун түрүүнд зөвхөн өөрийнхөө өвчний байдал, илрэх шинж, үе шатанд   ньтохирсон зөв зарчмаар эмчилгээний зөв аргуудыг хослуулан эмчлүүлэх хэрэгтэй. Олон эрхтэн системийг хавсарсан архаг өвчтэй хүн өвчнөө  аль болох бүх өвчилсөн эрхтэн системийг зохистой хэлбэрээр уялдаа холбоотой цогцоор нь эмчлэх хэрэгтэй байдаг. Манай сувилалын гол зорилго  бол  манайд эмчлүүлэхээр зорьж ирсэн өвчтөнийг эмчлэхдээ тухайн хүний бие сэтгэл болон бүх эрхтэн системийг нь зөв аргаар, олон төрлийн цогц эмчилгээгээр эрүүлжүүлэхийг зорьдог. Бид эмчлүүлж байгаа хүмүүстээ ихэвчлэн уламжлалт эмчилгээ, бариа засал, физик эмчилгээг европ эмчилгээтэй хавсруулан өдөр бүр өөрийнх нь  өвчний онцлогт тохируулан  хийдэг.

-Манайхан бүгд л, хүзүү нуруу хөшлөө, үе мөч өвдлөө гэдэг болсон. Ялангуяа, оффисын ажилтай хүмүүс ийм зовиур их хэлдэг . Тиймээс  өөртөө цаг, зав гаргаж амжихгүй байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Хүзүү хөшөөд удахаар аажимдаа тархины цусан хангамжийг муутгадаг. Толгой өвдөнө, нүдний хараа муудна,чихний сонсгол муудна.Сүүлдээ хүзүү орчмоос салаалсан мэдрэл дагаж мөрний үе,гар уруугаа дамжиж өвддөг болно. Ихэвчлэн үүнийгээ зүрх цөс өвдөж байна гэж андуурч удах, эмчлүүлэхгүй  цаг алдах явдал гардаг. Эмчлүүлээгүй нөхцөлд зүгээр болно гэж байхгүй.Улам л хүндэрч эргэхгүй өөрчлөлт  үүсдэг. Манайхан зовиуртай байсан ч ажлаа хийгээд яваад л байдаг, бүр зовиур нь ихсээд болохоо байхаар эмчид ханддаг. Ингээд хугацаа алдаад өвчнөө хүндрүүлээд байдаг сул талтай. Цаашлаад энэ нь  яс нь шохойжно, шохойжсон тохиолдолд нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай болдог. Тиймээс зуны цагт өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай гэж хэлмээр байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

6 цаг 12 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

11 цаг 2 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

2025-06-06
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05