Урьдчилгаагүй байрны болзол

2017-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Даргын шийдвэр иргэдийн нүдээр -

С.УЯНГА

Утаа униаргүй цэвэр хотод тохилог орон сууцанд амьдрахыг хүсэхгүй хүн гэж хаана байхав. Заавал гэр хороололд амьдарна гээд нүүрс түлээд суух хүн нэг ч байхгүй шүү дээ. Гагцхүү өрхийн орлого, амьдралын боломжоос л шалтгаалж буй хэрэг. Харин иргэдийнхээ  амьдралын төвшин, худалдан авах чадварт нийцсэн  зөв гарц шийдлийг үе үеийн дарга нар гаргах үүрэгтэй. Түүнээс гаднаа гялалзаж, үнэн чанартаа иргэдийг хуурсан шийдвэр ядуурлыг улам нэмэгдүүлнэ.

Өнгөрсөн дөрвөн жил Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжиж иргэдийн хашаа байшинг нэгээс хоёр өрөө орон сууцаар сольж байсан юм. Энэ хугацаанд 3000 гаруй айл  газраа 2-3 өрөө байраар сольсон гэдэг. Тэгвэл өнөөгийн Хотын дарга С.Батболдын баг гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төслийг зогсоож оронд нь утаатай бүсэд амьдарч буй 182 мянган өрхийг  урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд оруулах шийдвэрийг  гаргалаа. Өөрөөр хэлбэл,  утаатай тэмцэх хамгийн зөв гарц энэ аж. Байранд орох хүсэлтэй орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 20 гаруй сая төгрөгийг  нэг дор гаргаад өгч чадахгүй иргэдэд таатай мэт санагдаж буй С.Батболд даргын шийдвэрт ганцхан болзол байгаа юм. Тодруулбал, 20 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрөөр хашааны газраар бүхлээр нь солино. Ингэж хашаагаа суллаж урьдчилгаа төлбөр нь төлөгдсөн тохилог орон сууцанд нүүж орохдоо үлдсэн 70 хувийн төлбөрийг 15-20 жил төлөх ачааг давхар  үүрэх ёстой. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэгчид эдийн засаг хүнд байгаа нөхцөлд иргэдэд хуримтлалтай болох боломж бага төдийгүй төв зам, автобусны буудлаас  зайтай амьдардаг айлын газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна. Тэгвэл энэхүү ажлыг эхлүүлж гэр хорооллын I, II бүсийн айлуудаас зээлд хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар заавал өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх ёстой юм байна. Ингэхдээ өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа байгаа газрыг Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх, газрын хэмжээ 0.05 га-гаас багагүй байх, Засгийн газраас хэрэгжүүлсэн орон сууцны зээлийн үлдэгдэлгүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтэн Б.Отгонцэцэг “Дөрөв хоногийн дотор 200 гаруй иргэн бүртгүүллээ. Иргэд тавьсан шаардлагын дагуу материалаа бүртгүүлээд Гэр хорооллын дэд бүтцийн газрын мэргэжилтнүүдэд шалгуулна. Үүний дараа  Арилжааны банк нь нийслэлээс урьдчилгаа төлбөрийг өгч байгааг эсэхийг шалгадаг. Материал болон банкны шалгуур хангасан тохиолдолд бэлэн байгаа байруудад оруулна. Иргэд сонголтоо хийж болно. Заавал хамрагдах албагүй. Нийслэлийн агаарын чанар сайжруулах зорилтын хүрээнд  жил бүр  бүс гардаг. Энэ жилийн хувьд нэг, хоёрдугаар бүсийн Сонгино хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэд хамрагдах боломжтой” гэсэн юм. Тэрээр иргэдийн хашааны метр квадрат газрыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Мөн Хотын даргын шийдвэр эдийн засаг талаасаа хэрэгжихэд хүндрэл үүсэх талаар эдийн засагч Р.Мөнхтөр “Утаатай тэмцэнэ гэдэг байшин барихтай холбоогүй. Ядуурал ажилгүйдэл их байгаагийн шинж. Нөгөө талаасаа утаатай тэмцэхийн тулд дэд бүтцийг нь шийдвэрлэх чухал. Гэр, байшингийн алинд ч энэ шийдэл тохирно. Ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой бүх хүмүүс нь орон сууцанд орчихсон. Одоо бол орлого бага, төлбөрийн чадваргүй хүмүүс нь үлдсэн. Мөн хүний хөрөнгийг хүчирхийлсэн байдлаар авах нь хуулиар хориотой. 1980-аад оны үед 13 болон гуравдугаар хорооллыг орон сууцжуулах нэрийдлээр ижилхэн байшингууд барьж иргэдийг оруулж байсан. Одоогийн нөхцөл байдалд зохицохгүй. Төрийн залгамж халаа байхгүйгээс иргэдийг чирсэн буруу шийдвэр их гарч байна. Энэ бол иргэдэд ачаа үүрүүлсэн буруу ажил” гэлээ.

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “Газрын ам метрийг 100 мянган төгрөгөөр үнэлээд хашаанаас чинь хөөж гаргана гэвэл хүн бүхэн дургүйцнэ. Энэ үгний өнгө зүсийг нь өөрчилж гоё гоодсон зүйлсээр халхавчилж байна. Цаад мөн чанар нь адилхан. Гэтэл орон сууцны урьдчилгаагаа төлж чадаагүй иргэд 20-30 жилийн лизингийг төлж чадах уу. Барууны орнуудад чинээлэг давхаргын хүмүүс нь голчлон гэр хороололд амьдардаг. Газар дээрээ байшин бариад, мод тарьдаг. 3-4 айл нийлж байшин бариад үлдсэн газраа нийслэлд зарж болно. Гагцхүү дэд бүтцийг нь шийдвэрлээд өгчих хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Түүнчлэн эдийн засгийн хямралаар царцсан 35 мянган хоосон орон сууцыг иргэдэд шахаж, оронд нь барилгын компаниудад газрыг хямд үнээр өгөх гэж байна гэх хүмүүс  иргэдийн санаа бодлыг сонсох үеэр олон таарсан юм. Бид урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр орон сууцанд хамрагдах боломжтой гэр хорооллын I, II бүсийн иргэдийн байр суурийг сонслоо.

 

Сонгинохайрхан дүүрэг XXlV хорооны иргэн Ж.Мандах:  ГАЗРААС НЬ САЛГАЖ ӨРӨНД ОРУУЛАХ БОДЛОГО

-Нэг айлын газрыг бүтэн байшингаар сольдог байсан тогтолцоо зөв байсан ч өргөн хүрээтэй хэрэгжиж чадсангүй. Ямар судалгаан дээр үндэслэн  урьдчилгаанд газрыг авах тохиромжтой гэж гарсныг нь сонирхмоор байна. Айлууд сонирхож байгаа ч газрыг бүхлээр нь өгнө гэвэл бүтэхгүй. Утааны асуудал байр газартай холбоогүй ядууралтай холбоотой. Хүмүүсийг газраас нь салгаж өрөнд оруулах бодлого явж байна. Өвөрмонголд газрыг нь сольж авсаар газаргүй болж байгаа гэж сонссон.

 

СБД-ийн Vll хорооны иргэн Д.Дашзэгвэ: ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛТЭЙ АЙЛУУД ЯАХ ВЭ

-Өнгөрсөн дөрвөн жилд бидэнд хашаа байшингаа хоёр өрөө байраар солих боломж байсан. Угаасаа орлого багатай гэр хорооллын айлууд банкны шалгуур давахгүй юм билээ. Барьцаа хөрөнгө ч байхгүй. Хамгийн гол нь манайх хашаа байшингаа зээлээр авсан. Зээлтэй айлууд яах вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ирж уулзаж судалгаа авч байсан компани манай газрыг үзээд хоёр өрөө байраар солихоос гадна зээлийн асуудлыг тухайн үед нь шилжүүлж болох юм ярьсан. Гэтэл шинэ дарга гарч ирээд зогсоочихлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтөө үргэлжлүүлээсэй гэж хэлмээр байна.

 

БЗД-ийн XX хорооны иргэн Н.Эрдэнэбат: ДАХИАД 50-60 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ

-Маш их хөдөлмөр зүтгэлээр босгосон хашаа байшингаа зөвхөн байрны урьдчилгаа төлбөрөөр сольж чадахгүй. Манайх цэлийсэн том хашаа. Ингэж утаа нэрээр иргэдийг дарамталж байснаас гэр хорооолол руу нь дэд бүтэц татаад өгчихвөл умгар байшинд чихцэлдэхгүй, нүүрс түлэхгүй амьдарч болно. Том хашаа умгар байрны урьдчилгаа төлбөрөөр сольчихоод дахиад 50-60 сая төгрөгийг яаж төлөх юм бэ. Орлого багатай өнөө маргаашаа аргалж байхад зүгээр сууж байгаад 15 жилийн өрөнд ормооргүй байна. Энэ бол буруу шийдвэр.

 

М.Ганбаатар /СХД-ийн I хорооны иргэн/: БОЛОМЖТОЙ БАЙСАН БОЛ ГЭР ХОРООЛОЛД АМЬДРАХГҮЙ

-Манайх залуу гэр бүл. Мэдээж орон сууцанд орох зорилготой. Урьдчилгаа төлбөр төлөх боломжтой бүсэд харъяалагдсан. Гэвч хотын удирдлагуудын гаргасан энэ шийдвэрийг дагах боломжгүй. Гэр хороололд, тэр дундаа захын хороололд тэр бүр боломж, чинээтэй айл ховор. Хэрэв орон сууцанд орох боломжтой байсан бол гэр хороололд амьдрахгүй. Ямар ч төвшний орлоготой айл өрх гэр хороололд бий. Тэдэнд орон сууцны урьдчилгааг улсаас даасан ч үлдсэн 70 хувийн төлбөрийг төлөх чадвар тэр бүр байхгүй. Гэр хороололд өөрийн эзэмшлийн газартаа амьдарч байсан хүмүүс олон жилийн өр төлбөрт орохыг хүсэхгүй. Төлж ч чадахгүй. Тиймээс энэ шийдвэр бол иргэдийн эзэмшлийн газрыг төр засаг шууд дээрэмдэж байгаа хэрэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2 цаг 33 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

14 цаг 56 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

15 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

15 цаг 25 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Уржигдар 12 цаг 34 мин