Улсын гуравдугаар төв эмнэлгийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулалтын зар

2017-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго:

        Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу тус эмнэлгийн “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийг байгуулах ба зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, шалгаруулах

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай:

        Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15.23-т заасны дагуу дараах олон нийтийн байгууллагуудыг сонгон шалгаруулна. Үүнд:

1.       Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага

2.       Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага

3.       Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл тус бүр дараах шалгуур үзүүлэлтийг хангасан гишүүнийг материалыг ирүүлэхийг урьж байна.

I. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөл сонгох шалгуур:

II. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага сонгох шалгуур:

III. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл сонгох шалгуур

Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

        Сонгон шалгаруулалтын материалыг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор цаасан хэлбэрээр битүүмжлэгдсэн байдлаар хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг хүлээн авах, бүртгэх, бүртгүүлэх материал:

• 2017 оны 7 дугаар сарын 17-31 ны өдрүүдэд 09:00-12:00, 13:00-16:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2 давхарт Захиргааны 02 тоот өрөөнд бүртгэнэ.

Дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)

- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/,

- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

- Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 1-2 жилийн байдлаар, уг тодорхойлолт нь бүртгүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг тухайн бүртгүүлэгч хэрхэн хангасан болохыг харуулна/

-Тухайн төрийн бус байгууллага, холбоо, салбар зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт

-Цагдаагийн газрын тодорхойлолт

-Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт

• Нэр дэвшүүлэх материалыг ирүүлэхдээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлтэй сайтар танилцах болон дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан материалыг заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

• Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Тав. Мэдээлэл, лавлагаа:

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа 7018-7884 дугаарын утас, УГТЭ-ийн www.shastinhospital.mn вэб сайтаар тус тус авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12