Уурхайчдын сэтгэл шингэсэн тусламжийн аян өрнөж байна

2017-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.БЯМБАМАА

Он гарсаар улсын хэмжээнд ная гаруй удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган зэрэг аймгуудад ой хээрийн түймэр гарч мэргэжлийн албан хаагчид ажиллаж байна. Ой хээрийн түймэртэй тэмцэж байгаа ажилчдад зориулан хувь хүмүүс, байгууллага аж ахуйн нэгжүүд хандивын аян өрнүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Эрдэнэт үйлдвэр ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусламж дэмжлэгийн үйл ажиллагаанд манлайлан оролцдог уламжлалаараа гар сэтгэл нийлэн оролцож байна.  Уурхайчид, баяжуулагчдын сэтгэл шингэсэн эд материалын тусламж үзүүлэх аянг Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгал орчныг хамгаалах хэлтсээс зохион байгуулж эхэллээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ой хээрийн түймэртэй тэмцэж байгаа албан хаагчдад гагнуурчдын брезентэн хослол, ажлын хувцас, галд тэсвэртэй гутал зэргийнэд материалын тусламж үзүүллээ. Түүнчлэн идэвхжүүлсэн нүүрсэн шүүртэй амны хаалт, галд тэсвэртэй илгэн алгатай бээлий, цэвэр ус, канистр сав зэрэг түймэрт ажиллаж байгаа хүмүүст хэрэгцээт зүйлсээр туслалаа. Хэдхэн хоногийн өмнө болсон хүчтэй бороо, аянганы улмаас өндөр хүчдэлүүд унаж цөөнгүй аймгууд тоггүй болж, Орхон аймгийн зарим айл өрхүүд орон гэргүй болоход ч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон чин сэтгэлийн тусламж үзүүлэх аяныг өрнүүлсэн юм. Энэ нь баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олны нийгмийн хариуцлагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12