Өнгөрсөн сарын статистик үзүүлэлттэй танилц

2017-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

2017 оны эхний хагас жилийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр /07.18 / мэдээллээ. Мэдээллийг нийгэм эдийн засгийн болон макро эдийн засгийн статистик үзүүлэлтээр тус тус Үндэсний статисикийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны статистикч Ю.Батзориг танилцуулав.

Төрөлт өмнөх оноос буурчээ

Энэ оны эхний хагас жилийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 2015,2016 оны мөн үетэй харицуулсан байдлаас харахад 11 үзүүлэлт дээр эерэг, дөрвөн үзүүлэлт дээр сөрөг дүнтэй гарсан байна. 2015, 2016 онд тус бүр 15 үзүүлэлт сөрөг дүнтэй гарч байсан бол энэ оны мөн үед эдгээр үзүүлэлтүүд сайжирч дөрвөн үзүүлэлт сөрөг гарсан байна. Сөрөг гарсан үзүүлэлтээс тухайлбал, хүн амын үзүүлэлт төрөлтөөр энэ оны мөн үеийг өмнөх оны мөн үетэй хариуцлахад амаржсан эх, төрсөн хүүхэд 8.6-8.7 хувиар буурсан. Хоёрдугаарт, төгрөгийн америк ам.доллартай харьцах Монголбанкны дундаж ханш энэ оны зургадугаар сард 2367.93 төгрөг болж өмнөх оны мөн үеээс 403.0 төгрөг буюу 20.5 хувиар суларчээ. Гуравдугаарт өмнөх онуудын мөн үед барилга угсралт, их засварын ажил эерэг үзүүлэлттэй байсан бол энэ үед 213.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар буурчээ. Бүх төрлийн тээврээр зорчигчид 20.7 хувиар буурсан байна. Эерэг үзүүлэлтээс дурьдхад нас баралт 6.6 хувиар буурсан бол ачаа тээвэрлэлт 51.2 хувиар өсчээ.Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд 29.1 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурчээ. Эдгээр иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатарт, 21 хувь нь Төвийн бүсэд 20 хувь нь Хангайн бүсэд, 18.5 хувь нь Баруун бүсэд, 10.7 хувь нь Өмнөд бүсэд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.6 хувиар буюу нэг их наяд төгрөгөөр өсчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.6 хувиар буюу нэг их наяд төгрөгөөр өсчээ. 2017 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 115 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын сангийн зарлагын хувьд 2017 оны эхний хагас жилд 911.1 тэрбум болсон. Оны эхний хагас жилд 18 нас хүртэлх 622.1 мянган хүүхдэд 75.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон байна.

Эх хүүхдийн эндэгдэл буурав

2017 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 520 мянга нялхас, тав хүртэлх насны 620 хүүхэд тус тус эндсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харицуулахад нялхас 282-оор тав хүртэл насны хүүхэд 328-аар буурчээ. 1000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдэл эхний хагас жилд 15 болж өмнөх оны мөн үеэс зургаан хүүхдээр буурчээ. Эхийн эндэгдэл 25-аар буурсан. Өмнөх оны мөн үетэй харицуулахад 35 эхээр буурчээ.

Халдварт өвчин буурсан ч тэмбүү өвчинөөр өвчлөгсөд буураагүй

Халдварт өвчнөөр өвчлөгчдын тоо өмнөх онтай харицуулахад 25 хувиар буурсан байна. Халдварт өвчинөөр өвчлөгсөдийн тоо буурахад улаан бурхан болон сүрьеэгээр өвчлөгсдийн тоо буурсан нь нөлөөлжээ. Улаанбаатар хотод энэ хугацаанд ДОХ-ын нэг тохиолдол илэрч одоогоор 238 тохиолдол бүртгэгджээ. Харин тэмбүүгээр өвчлөгсдийн тоо буураагүй байна.

Хохирогчид ихэнх нь 18 хүртэлх насны охид эмэгтэйчүүд

Оны эхний хагас жилд 13 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеээс 2000 мянгаар буюу 13.3 хувиар буурсан. Энэхүү бууралтад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1435 –аар хүний амь насны эсрэг гэмт хэрэг 473-аар буурсан нь голчлон нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас 230.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 62.6 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлжээ. Улсын хэмжээгээр нийтдээ 45.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж долоон мянган хүн баривчлагдсан аж. Үүнийг өмнөх оны мөн үетэй харицуулахад 2.4 дахин хувиар өссөн бол гэмт хэргийн улмаас хохирогчид 3.8 хувиар буурчээ. Хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байв.

Чанаргүй зээлийн хэмжээ 97 тэрбум төгрөгөөр өсчээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 34.7 тэрбум төгрөгөөр буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ 97 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөнгөний нийлүүлэлт 2017 оны эхний хагас жилийн зургадугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж өмнөх хоёр сараас 297.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Энэхүү нэмэгдэлд төгрөгийн харилцах 230 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 68.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн ажээ. Аж ахуйн нэгж иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 191.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 872.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 797 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 35 орчим тэрбум төгрөгөөр буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ 1132.3 тэрбум төгрөг болж өссөн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12